chadwal bugdiig n

2008-11-02 - Шилжилтийн биеийн жингийн анхны алдалт

1.Шилжилтийн биеийн жингийн анхны алдалт
 
Шилжилтийн биеийн жингийн анхны алдалт нь амьдралын эхний өдрүүдэд сүү болон усны өлсгөлөнгөөс болж үүсдэг. Энэ байдал үүсэхэд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг. Сүүний хэмжээг дээд хэмжээнд хүргэхгүйгээр биеийн жингийн алдагдлыг арилгаж чадахгүй гэдэг нь олон судалгаагаар батлагдсан. Нярайн амьдралын эхний 3-4 хоногт эхлэн ажиглагдах ба 5 дах хоногт илүү тодорч ирэхийг шилжилтийн биеийн жингийн анхны туйлын багасалт  гэнэ. Энэ нь  эрүүл төрсөн хүүхдэд илрэх нь эхийн жирэмслэлт , төрөлтийн явц, хоололт болон сувилгаанаас хамаарах ба 6 %-иас бага байх ёстой. биеийн жингийн туйлын багасалт үүсэхэд дараах хүчин зүйлүүд хамгийн их нөлөөтэй.
Үүнд: дутуу төрөлт , илүү жинтэй нярай, төрөлтийн хүндрэл, төрөх үеийн гэмтэл бусад эмгэгүүд болох эхийн сүү хангалтгүй байх, тасгийн хэт өндөр температур, агаарын чийгшилтийн дутагдал, хүйтэн орчинд байлгаснаас хүүхдийн биеийн дулаан алдагдах зэрэг нөлөөлнө. Хөвгүүдтэй харьцуулахад охидод, дааврын кризтэй хүүхэд, давтан төрөлтийн нярай, төрснөөс хойш 6 цагийн дотор эхийн хажууд аваачих, хүссэн үед нь хооллодог нярайд цөөн тохиолдож байгаа нь ажиглагдсан байна.
Шилжилтийн биеийн жингийн анхны багасалтын үед 6%-иар тогтоогддог. Төрсөн нярай бүрийн агуулах усны хэмжээ өөрт өвөрмөцөөр өөр байдаг учир энэ тоог 3-10-ийн хооронд хэлбэлзсэн байдлаар авч үздэг.  
 
10%-иас ихэссэн тохиолдолд энэ нярайд ямар нэг суурь өвчин байгаа эсэх эсвэл нярайн асаргаа сувилгаа дутагдалтай байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Энэ шилжилтийн байдлын эмгэг жамын гол үндэс нь усгүйжилт perspiratio insensibilis байдаг.
Шилжилтийн биеийн жингийн анхны багасалтын үед усаа алдах гол зам нь амьсгалын зам бөгөөд нийт усныхаа 70-75%-ийг энэ замаар, бусад замаар 20-25%-ийг алддаг байна. Эрүүл гүйцэд нярайд шилжилтийн биеийн жингийн анхны багасалтыг 3 үе шат болгон үздэг. / Цыбулькин Э.К., 1969, 1982 / Үүнд:
       I.        үе / Шилжилтийн биеийн жингийн анхны
багасалт  6% хүртэл /
Эмнэлзүйд усгүйжлийн шинж тэмдэг илрэхгүй, сосания-н үед ам цангана, хүүхэд тайван бус, лаборторид эсийн гаднах гипогидротацийн шинжүүд илрэнэ , үүнд сийвэнд натри, эритроцитод калийн концентраци ихсэнэ, шээсэнд кали азотын коэффициент өндөрсөнө.
     II.        үе / Шилжилтийн биеийн жингийн анхны
 багасалт 6-10% /
шингэн алдана, арьс цайж салст хуурайшина, арьсны нугалаа аажим тодроно, тахикарди, тайван бус , уйлагнана. Лаборторийн шинжилгээнд эсийн доторох усгүйжлийн суурин дээр эсийн гаднах усгүйжлийн шинжүүд илрэнэ. (  гематокрит , цусны сийвэнгийн нийт уургийн агууламж ихсэнэ, олигоури, шээсний хувийн жин ихсэнэ )
   III.        үе / Шилжилтийн биеийн жингийн анхны
 багасалт 10%-иас дээш /
Ам цангана, арьс салст илэрхий хуурайшина, арьсны уян чанар буурна, тахикарди, амьсгаадна, салганал, хдөлгөөний тайван бус байдал, зарим тохиолдолд гипертерми, адинами, арефлекси, зүрхний авиа бүдэг, акроцианоз, арьс гантиг арьс, лаборторийн шинжилгээнд эсийн гаднах болон доторх гипогидротаци, илэрхий гипернатриеми 160 ммоль/л , гемоконцентраци
( гематокрит 0,7, сийвэнгийн нийт уураг 74 г/л ), олигоури ( хоногийн диурез 3-5 мл/ ( кг* хоног)), шээсний хувийн жин 1,018-1,020 болж ихсэнэ.  (  I ба II үед 1,006-1,010 байдаг )
Урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдийг хүссэн үед нь хөхүүлж байх хэрэгтэй. Эхний 5 өдөр эхийн сүү хангалтгүй бол 5%-ийн глюкозын уусмал эсвэл буцалсан усанд ойролцоогоор 6 мл/кг хоног хэмжээтэйгээр сүү нэмж хангалттай хэмжээгээр өгнө. 6 дахь өдрөөс 40-50 мл/кг хоног болгон нэмэх ба орчны температур 240С –ээс дээш агаарын хэм нэмэгдвэл 1 0С тутамд 5 мл/кг хоногоор бодож нэмнэ. Гэхдээ хоногт 60-70 мл/кг хоногоос хэтрүүлэхгүй. Эхийн сүү хангалтгүй болон шилжилтийн жингийн алдагдалтай хүүхдэд амьдралын эхний 3-4 дэх өдрөөс дээрх дэглэмийг баримтлах хэрэгтэй. Нярайн 50-70%-д амьдралын 6-7 дах өдрөөс эхлэн жингийн алдагдал тогтворжиж жингээ нэмж алдах нь зогсох ба 75-85%-д нь 10 дахь хоногоос эргээд хэвийн байдалд ордог. Дуту, илүүдэл жинтэй, төрөх үедээ хэт том байсан нярайд удаан хугацааны дараа эргэж хэвэндээ ордог.
Тааламжтай орчин, тохирсон хэмд хүүхдийг асрах ба хүссэн үед хөхүүлж сүү багатай бол нэмэлт хоолыг дээр дурьдсан байдлаар өгнө. Зөв тактик барих нь асаргаа сувилгаа гээд нөлөөлөх хүчин зүйлүүдийг арилгаснаар биеийн жингийн алдалтыг богино хугацаанд зогсоох ач холбогдолтой.

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2009-01-06 -

Бичсэн: Зочин

nohoi nar mini dutuu toroltiin yum neg ch alga bitgii saitand oruul l daa gutaachih yumaa eeeeeeeeee

. Шууд холбоос

2009-01-06 -

Бичсэн: Зочин


big hug

. Шууд холбоос

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax