chadwal bugdiig n

2008-11-21 - таалагдсан болохоор эзэнд хэлэлгүй энд тавьчихлаа уучлаарай

Өөрөө ч мэдэлгүй хайрын “шоронд” орчихсон.
Ороод бүтэн найман жил суулаа.
Бараг есөн жил. Арав ч болчихов уу?
Насаараа хоригдож ч магадгүй шинжтэй.
Их хүнд нэг “ялтай”.
Өөрийнхөө зүрхнээс илүү хүнийхийг хайрласан учир.
Тэрийгээ тэгээд дэндүү үнэнч үйлдсэнийг нь яана гээч.
Бас хэтэрхий бардам шүү.
Сайхан сэтгэлтүүд намайг аврая л гэх юм. Өөрийнхөө хайрын шоронд оруулъя гээд л...
Надад эндээ байх нь сайхан болохоор суллагдах хүсэл алга.
Зөрүүдлээд л яваад байгаа.
Үхсэн ч ясаа амраахгүй нь л дээ.
Эндээ л тэнүүчилсээр дуусах нь бололтой.
Сүнс болсон ч энэ хайрын шоронгоос гарахгүй л болов уу?
Энэ газраа их дассан.
Даан ч сэтгэл л хөглөгдөхгүй болчихож мэдэх нь. Учир нь энд их ганцаарддаг.
Гэмтэн болгосон хайрын эзэн хааяа хааяа эргэх л юм.
Ирээд сэтгэлийг минь дэмждэг ч ойлгогдохгүй зүйлээр булчихаад л явчихна.
Энэ шоронгоос гарах гэж тэр "дурлал" гэдгийг чадлаараа л сөрсөн.
Бүр гэмгүй бүхэнд гэм хүлээлгэж, хэрэгтэй бол өөрөө дахин гэмтэн нь ч болж явах юм.
Гэхдээ жаргалтай “шорон” гэж байдаг юм билээ.

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax