chadwal bugdiig n

2008-11-02 - Гормональный криз

 Гормональный криз
Сүүний булчирхайн Нагрубание( физиологийн мастопати ) Нярайн амьдралын эхний 3-4 дэх өдөр сүүний булчирхайн хэмжээ томорч 7-8 дэх өдөрт дээд хэмжээндээ хүрэх ба сүүлийн үе шатандаа нагрубание/ томрол буурна. Сүүний булчирхайн энэ томрол нь 2 талд тэгш хэмтэйгээр илэрдэг. Булчирхайн хэмжээ ихсэх үедээ дээд тал нь 1,5-2 см диаметртай болтол томроно. Жирэмсний сүүлийн өдрүүдэд эхийн сүүний булчирхайг дэмжих даавартай холбоотойгоор булчирхайгаас цагаан сүү өнгөтэй эсвэл тунгалаг шүүс гардаг.
Эмчлэх хэрэггүй, гэвч булчирхай хэт томорч , цочирохоос сэргийлж ариун бүлээн боолт хийнэ. / камфорын тостой компресс /
Десквамативный вульвовагинит Охидод нярайн амьдралын эхний 3 өдөрт 60-70%-д нь бэлэг эрхтэнээс нь тунгалаг-цагаан өнгийн салсархаг зүйл гарч 1-3 хоног үргэлжлээд арилдаг.
Үтрээнээс цус гарах / метрораггия / Охидын 5-10%-д тохиолддог амьдралын 8-10 дахь хоногт үтрээнээс цусархаг зүйл гарах байдлаар илрэнэ. Бүх охидод десквамативный вульвовагиниттай хавсарсан байдаг. Үтрээнээс гарах цусын хэмжээ 0,5-1 мл ихдээ 2 мл , үргэлжлэх хугацаа 1 хоног ихдээ 2-3 хоног л байдаг.
Батга  (milia , comedones neonatorum )  1-2 мм диаметртэй цагаан шар өнгийн узел хамар, хамрын ойролцоох хэсэг, эрүү, шанаа , цаашилбал бүх биеэр арьсны түвшинд гардаг. Эхийн тосны булчирхайг идэвхижүүлэгч дааврын нөлөөгөөр хүүхдийн арьсны тосны булчирхайн хэт идэвхижил болж бөглөрснөөс үүсдэг. Нийт нярайн 60%-д тохиолдоно. Ямар ч эмчилгээ хийгээгүй үед 1-2 долоо хоног үргэлжлэх ба хөнгөн хэлбэрийн үрэвслийн шинжүүд харагдана. Калийн перманганатын 0,1%-ийн уусмалаар өдөрт 2-3 удаа арчина.
 
Гормональный кризийн ховор тохиолддог дараах хэлбэрүүд байдаг:
ьАрборизацию хамрын салст
ьЭрэгтэй хүүхдийн хухнаг тээрхийн орчим гиперпигментаци
ьГадаад бэлэг эрхтний хаван  – 1-2 долоо хоног үргэлжилнэ
ьГидроцеле
Гормональный кризийн ангилал:
Үе шатаар нь:
а/ хөнгөн – 1-р үе
б/ илэрхий криз – 2-р үе сүүний булчирхай 4 мм болтол томорч, бэлэг эрхтнээс цусархаг зүйл гарч байвал
 
 
 
 
Хэлбэрээр нь:
a)   Хөхний өөрчлөлт давамгайлсан хэлбэр / сүүний булчирхай хэмжээгээрэ томорч шүүс ялгарах ба үтрээнээс цус гарахгүй. /
b)   Эстральный давамгайлсан хэлбэр  / метроррагии, бэлэг эрхтнээс салс гарах/
c)   Холимог хэлбэр /
Хэрвээ хүүхэд биеийн жингийн илүүдэлтэй бол шилжилтийн дээрх байдлуудад бага өртдөг ба өртсөн ч амархан тогтворждог.
Дутуу нярай эсвэл төрөлтийн үед жин багатай гарсан нярайд үргэлжлэх хугацаа урттай, энэ хэлбэрийн шилжилтийн байдал элбэг тохиолддог. Өсөлтийн идэвхи байгаа суурин дээр гиперэстрогенийн улмаас умайн хэмжээ томорсон байдаг.

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax