chadwal bugdiig n

2008-11-02 - Шилжилтийн дулааны тэнцвэрийн хямрал

2. Шилжилтийн дулааны тэнцвэрийн хямрал
Нярайд дулаан зохицуулгын процесс бүрэн хэлбэржээгүй байдагтай холбоотой хүрээлэн буй орчны температур ихсэх эсвэл буурах, хүүхдийн асаргаа сувилгаа хангалтгүй байх , орчин өөрчлөгдөхөд хүүхэд дасан зохицох чадвараа муу хадгалдаг. Хүүхдийг хэт халууцуулах эсвэл дааруулснаас дулааны тэнцвэрийн алдагдал үүсдэг.
 
Нярайд дулаан зохицуулгын процессын гол онцлог:
1.   Дулаан үүсэлттэй харьцуулахад дулаан зарцуулалт өндөр байдаг.
2.   Хэт халалтын үед дулаан зарцуулалтаа ихэсгэх чадвар нь хязгаарлагдмал байх ба даарах үед дулаан үүсгэх хариу урвал нь бага хэмжээгээр илүү ажилладаг.
3.   Нярай хэв шинжит халууралтын урвалд хариу урвал үзүүлэх чадваргүй байдаг. ( дулааны тэнцвэрт байдлыг хадгалахын тулд насанд хүрэгчдэд халууралтын үед дулаан зохицуулгын төв температур мэдрэх чадвараа өндөрсгөн дулаан үүсэлтээ нэмэгдүүлж, дулаан алдалтаа багасгах замаар хариу урвал үзүүлдэг)
Нярайн дулаан зарцуулалт их байх нь дараах шалтгаануудаас хамаарна.
-         Биеийн жингийн 1 кг – д биеийн гадаргуугийн талбайг насанд хүрэгчидтэй харьцуулахад 3 дахин томбайдаг. / насанд хүрэгчдэд – 0,023 м2/кг, гүйцэд нярайд 0,065 м2/кг, дутуу нярайд 0,15 м2/кг/ 
-         Биеийн жингийн 1 кг- д амьсгалын минутын эзэлхүүнийг харьцуулахад 2 дахин их байдаг. Насанд хүрэгчидтэй харьцуулахад биеийн жингийнхээ 1 кг – тутамд конвенци, радиаци, амьсгалаар алдах дулааны хэмжээ даруй хэд дахин их байдаг байна. Даарах үед бодисын солилцооны идэвхи нэмэгдэж нярайд дулаан үүсэлт буурах эсвэл булчингийн идэвхи нэмэгдсэнтэй хамт ажиллах чадвар нь буурна. / агшилтын термонгенез / Дулаан үүсэлт буурсан эхний 30 минутанд эрүүл гүйэд нярайд гипоксиеми, цөөнгүй трхиолдолд бодисын солилцооны ацидоз, цусанд нүүрсхүчлийн хийн парциаль даралт ихсэх, бодисын солилцооны эрчим хязгаарлагдмал байдлаар нэмэгдэнэ. Даарах үед дулаан үүсгэх чадвар нэмэгдэх нь дөнгөж төрсний дараах хэдэн цагт, том хүүхдүүдэд, нярайн үеийн төгсгөлд болдог. Хэвлийд байх үеийн төгсгөлд арьсан дор хуримтлагдсан өөхөн давхраа нь дулааны тэнцвэрийг хадгалахад хамгийн гол үүрэгтэй. Гүйцэд нярайд ойролцоогоор биеийн жингийн 16%, дутуу нярайн I үе шатанд 8%, II үе шатанд дөнгөж 3%-ийг өөхөн эд эзэлдэг байна. Даарах үед дулаан үүсэлт нь бор өөхний задралаас үүсдэг.
 
-         Эрүүл гүйцэд нярайд биеийн жингийн 5-8%-ийг арьсан дорх өөхөн давхраа эзлэнэ. Ихэвчлэн цээж, хүзүүний судас, булчингийн эргэн тойронд, бөөрний дээд булчирхай, бөөрний ойролцоо , булчингийн дорх зайд тархаж байрласан байдаг. Хүнд дутуу нярайд биеийн жингийн 1-2% ийг л бор өөх эзэлсэн байдаг байна. Нярайг халууцуулах эсвэл дааруулах үед дулаан зарцуулалт ихэсч , багасч хариу урвал үзүүлэхдээ арьсны судасны тонусын өөрчлөлт, хөлс ялгаралтаар зохицуулах боловч түүний нарийн хэм хэмжээгээр явагдах нь хязгаарлагдмал байдаг. Насанд хүрэгчдэд биеийн температур хэлбэлзлэлийн заагт хоногийн турш хэлбэлзэж байдаг бол нярайн үеийн төгсгөлд дөнгөж тэн хагаст нь ийм чадвар үүсдэг байна. Шилжилтийн дулааны солилцооны өөрчлөлтийн эмгэг жамыг товчхондоо ингэж ойлгоно.
 
 
 
Шилжилтийн гипотерми: Хүрээлэн буй орчны температур 12-150С болж буурах үеэс нярайд энэ хэлбэрийн алдагдал үүсдэг. Эхний 30 минутын төгсгөлөөс эхлэн арьсан дээр 1 минутанд 0,3 0С , шулуун гэдсэнд 1 минутанд 0,1 0С –аар буурсаар дараагийн 30-60 минутанд биеийн дулаан байж болох хамгийн бага хэмжээ болох ойролцоогоор 35,5-35,8 0С болдог. / төрөх газрын агаарын температурын байх ёстой үзүүлэлт нь ойролцоогоор 22-230С / Биеийн төгсгөл хэсгүүдийн температур эхний ээлжинд буурдаг байна.
 
Төрөлтийн дараа бүх нярайд биеийн болон шулуун гэдэсний температур буурах шинж илэрдэг. Бүтэлттэй дутуу, тархиндаа цус хурвасан, цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны хямралтай хүүхдэд биеийн температур буурах нь илүү аюултай. Хүүхдийг дааруулахаас урьдчилан сэргийлэхийн тулд ариутгасан өлгийд өлгийдөн, дулаан хөнжлөөр ороож арьсаар дулаан алдахыг зогсоож халаах ширээнд тохирсон температурт байлгана.
Авах арга хэмжээ
 
 
Шилжилтийн гипертерми: Хүүхдийн амьдралын эхний 3-5 дахь өдөрт асаргаа сувилгаа хангалттай нөхцөлд 0,3-0,5%-д тохиолдоно. Биеийн температур 38,5-39,5 0С ба түүнээс их болж нэмэгдэнэ. Хүүхдийн салст хуурайших гээд усгүйжлийн шинжүүд давамгайлан илрэнэ. / эрүүл гүйцэд нярайд өрөөний температур 240С-ээс дээш , шууд нарны гэрэлтэй болон халаах хэрэгсэл ашигласан дулаан / Эрт үеийн шилжилтийн жин багасалттай хүүхдэд ихэвчлэн / гэхдээ үргэлж биш / шилжилтийн дхалууралт 10%-д тохиолдох ба халууралттай зэрэгцэн хоногт биеийн жингийнхээ 3,5-4%-ийг алддаг.
Шилжилтийн гипертермийн эмгэг жамын гол үндэс нь усгүйжил гэсэн ойлголт байдаг. Бодисын солилцооны задралын эрчим нэмэгдэх нь гипертермитэй хамт явагддаг. Шилжилтийн гипертермийн эмгэг жамд усгүйжлийн суурин дээр гэдсэнд бактерийн халдвар үүсгэх гэдэсний савханцрын эндотоксины үзүүлэх урвал орно.
Шилжилтийн гипертермийн эмчилгээний зарчим нь физиологийн нөхцлийг хадгалан сэрүүцүүлэхэд чиглэнэ, / халаах ширээнээс хол байлгах ба биеийн жингийн өөрчлөлтийг системтэйгээр хянана. / шингэн сэлбэнэ / 5% глюкозын уусмалыг 50-100 мл хүртэл хэмжээгээр судсаар / , булчинд анальгин эсвэл литийн смесь тарина. / 50% анальгины 0,1 мл уусмалыг пипольфен ба аминазины 0,5 мг/кг жинд харьцуулан бодсон уусмалтай холимог /

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax