2008-11-02 - нярайн шилжилтийн байдал / агуулага
Шилжилтийн / заагийн / байдал
Хүүхэд төрөх үед агаарын даралт, температур, дуу шуугиан, төрөл бүрийн нян гээд хүрээлэн буй орчны өөрчлөлт хүлээн авдаг. Амьдралын энэ шинэ нөхцөл байдлыг дагалдаад цусны эргэлтийн тогтолцооны өөрчлөлөөр гардаг. ( эхлээд үйл ажиллагааны , цаашлаад анатомийн өөрчлөлт гарна. Ургийн цусан хангамжийн 6 суваг битүүрдэг. ) Шинэ орчны зүгээс үзүүлэх дээрх өөрчлөлтүүдэд дасан зохицох ач холбогдолтой заагийн (хязгаарлагдмал, шилжилтийн, физиологийн ) гэж нэрлэгдэх өөрчлөлтүүд нярайн биед илэрч дасан зохицсоны дараа хэвийн байдалдаа эргэн хурдан шилждэг. Заагийн эдгээр байдлуудыг 2 ангилдаг. Үүнд: эхийн хэвлийд болон хэвлийн гадна орчин хамаарна. Харин эдгээр шилжилтийн байдлууд үүсэхэд дараах хүчин зүйл нөлөөтэй: жирэмслэлтийн явц, төрөлтийн үе, төрсний дараах гадаад орчин, хүүхдийн өвчин. Эдгээр нь эргээд хэвийн байдалд шилжихдээ амархан эрүүл эмгэгийн зааг байдал боловч зохих арга хэмжээг аваагүй тохиолдолд бие даасан эмгэг болж болно.
Клиникийн болон параклиникийн түвшинд заагийн дараах
байдлууд тодорхойлогддог.
1. Шилжилтийн эрт үеийн биеийн жингийн алдагдал
2. Шилжилтийн дулааны тэнцвэрт байдлын хямрал
( шилжилтийн гипотерми ба гипертерми )
3. Шилжилтийн арьс салстын өөрчлөлт ( физиологийн улайлт ба шелушение, төрөхийн хавдар, хордогын улайлт)
4. Шилжилтийн гипербилирубинеми (Шилжилтийн шарлалт
5. Дааврын эсвэл бэлгийн криз ( синкаиногенез: сүүний булчирхайн нагрубание, метроррагий ба бусад )
6. Шилжилтийн бөрний үйл ажиллагааны өөрчлөлт ба нярайн дуриез ( Шилжилтийн олигоури, протеинури, шээсний хүчлийн шигдээс, шигдээсийн шээс )
7. Шилжилтийн дисбактериоз ба физиологийн диспепси
8. Нярайн цус хөдлөл зүй болон цусны реологи чанарын өөрчлөлт (Шилжилтийн цусны эргэлт, полиглобулия ба бусад)
9. Шилжилтийн гипервентиляци ба нярайн эрт үеийн амьсгалын үйл ажиллагааны өөрчлөлт
10. Шилжилтийн бодисын солилцооны өөрчлөлт
( бодисын солилцооны задралын )
11. Шилжилтийн гемопоэз болон гемостазын өөрчлөлт
Шилжилтийн дээрх байдлууд нь бүгдээрээ нийт нярайд илрэхгүй бөгөөд практикт авч үзэхэд 1 шилжилтийн байдал бүх нярайд, 2 хэлбэр олонхид нь, 3 хэлбэр цөөн тоогоор шинэ төрөгчид зэрэг илэрдэг байна.
