2008-11-02 - Шилжилтийн бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт
Шилжилтийн бөөрний
үйл ажиллагааны өөрчлөлт
Дараах хэлбэрүүдтэй:
vОлигоури
vПротеинури
vШээсний хүчлийн шигдээс
vШигдээсийн шээс
Шилжилтийн олигоури – Нярайн амьдралын эхний 3 хоногт үүсдэг. Эхийн хэвлийд байх үед идэвхитэй хэлбэрээр шээс үүсэлт явагдаад эхэлсэн байдаг. Жирэмсний 30 долоо хоногтой 9,6 мл , 40 долоо хоногтойд 27,3 мл цагт ялгаруулдаг болсон байдаг. Нярайн амьдралын эхний долоо хоногт дунджаар 6-8 мл шээс / амьдралын хоног/( кг * хоног ) үүсч байдаг. Эрүүл гүйцэд нярайн 2/3 нь төрсний дараах 12 цагт шээдэг ба эхний порц шээсээс хойш 2 хоногийн дотор 8-10% нь шээдэг байна. ийм учраас олигоури гэж үзэх ба хоногт 15-20 мл/( кг*хоног). Амьдралын эхний 3 өдөрт тогтворжиж хэвийн байдалдаа шилжиж чаддаггүйн улмаас биеийн шингэн болон цус хөдлөлзүйд өлдөгдөл гардаг.
Протеинури – бүх нярайн амьдралын эхний өдөр тохиолддог. Энэ нь цус хөдлөл зүйн суурин дээр капилярт сувганцар, түүдгэнцрийн хучуур эсийн нэвчимхий чанар ихтэй холбоотой үүсдэг. Уурагтай зэрэгцэн урат, муцин зэрэг алдах нөхцөл бүрддэг. Шээсийг центрифугдэн цууны хүчилтэй сорил тавихад уураг илрэхгүй бол уураг алдахаа больсон гэж үзнэ.
Шээсний хүчлийн шигдээс – ductus papillaris болон цуглуулах хоолойд шээсний хүчлийн талстууд хуримтлагдан үүсдэг энэ шилжилтийн байдал нь нийт нярайд амьдралын эхний долоо хоногийн сүүлээр илэрдэг. 5-10 дахь хоногт макроскопийн шинжилгээнд цацраг хэлбэрийн шар-шаргал өнгийн судалууд шээсэнд харагдана. Энэ нь бөөрний тэвшинцрээс гаралтай байдаг. Сувганцрын хучуур эсийн дистрофи болсон тохиолдолд гардаггүй. Шигдээсийн шээс нь амьдралын эхний долоо хоногт ажиглагдах ба шар – туйпуун улаан өнгөтэй , булингартай шээсэнд харагддаг. Хүүхэд төрснөөс хойш эхний долоо хоног шинжилгээнд гиалины, зернистый цилиндр , лейкоцил болон хучуур эс тодорхойлогддог. Эдгээр шинжүүд эхний долоо хоногийн сүүлээр арилж 2 дахь долоо хоногийн эхэнд хэвийн хэмжээндээ орсон байдаг.
Шээстэй хамт шээсний хүчил ялгарах шалтгаан нь бодисын солилцооны задрал эрчимжсэн болон пурин , пиримидиний гаралтай бөөмийн нуклейн хүчлийн эсийн задрал идэвхитэй явагдаж байгааг заана.
Бичсэн: Зочин
