chadwal bugdiig n

2009-12-03 - "Тайчигч хулгайч хоёр"

      "Тайчигч хулгайч хоёр" ном худалдаанд гарлаа. Энэхүү номонд нэгэн цагт тайчигч хэмээх  гуншинтай нэгэн бүсгүйн талаар хүүрнэн өгүүлсэн энэ хүү зохиол түүхийгээрээ байхдаа л олны анхаарлыг татаж байсан. Үүний дараагаар  хатуу газрын хаалга татаж явсан зартай хулгайчийн амьдралын зам тайчигч хэмээх тэрхүү бүсгүйн амьдралын замтай огтлолцсоноор энэхүү зохиол  бүүр ч их сонирхол татаж билээ.  Нийгэмд хог шаар мэт үзэгдэж байдаг тэдгээр хүмүүс амьдралыг ямар шилний цаанаас харж байдаг бол?  Тэд хүмүүстэй хэрхэн ойлголцдог бол?  Тэд цэвэр ёс суртахуунтай хүмүүс мөн үү? гэх зэрэг асуултуудын ха...

. Сэтгэгдэл бичих

2009-11-25 - Анхаар, вирус

      Хэд хоногийн туршид мессенжрээр бас мэйлээр  таны таньдаг хэн нэгнээс   video, зураг үзэх урилга линкүүд ирж байгаа бол бүү нээгээрэй, бүү ороорой.
     Ялангуяа   хэн нэгнээс доорх зүйлүүд ирвэл битгий хүлээж аваарай:

You might get upset at me for sending you this picture... But you HAVE to see it 
http://img274.nimageshack.info:88/img274/9502/MVC-Picture0011.JPG.zip
* * *
 This looks like you EViL twin! OMG, you gotta see it!
http://img274.nimageshack.info:88/img274/9502/MVC-Picture0011.JPG.zip
* * *
Can I please upload this picture of you into my new photo album?
http://img274.nimageshack.i...

. Сэтгэгдэл бичих

2009-11-19 - элэг, зайдас шарж идэх зуурт

өндөг тэргүүтэн шарах даа өмдтэй байвал илүү дээр,

Намхан хүрээтэй балцгар хайруулын тавагт хайнгадуухан хийсэн тос шажигнаж эхлэх үед яарч хүрч очин хоёр ч өндөг хагалж хийв. Гурав дахь өндөг хүчтэй хагарч нүцгэн хөл дээр гурав дөрвөн дусал халуун тос,.. шарххх,...
мэдээж хөл түлэгдсэн ч үүнээс өглөөний унд илүү чухал, энэ өдөр намар цагийн сүүлийн бороо шивэрч, бүүдийж байгаад жижиг ширхэгтэй хүйтэн шамарга чимээгүй, гунигаар асгарч эхлэв. Тэртээ эрт олон жилийн өмнө зооглосон хойлогны мах түлэнхийний учрыг олох болтугай хэмээн аян замд гарав аа..

Зорьсон газартаа аянд гарснаас хойших гурав да...

. Сэтгэгдэл бичих

2009-11-19 - Онцгүй шөнө

     Урьд шөнө юу болоод өнгөрчив өө.  Аавын дүү ньэхнэртэйгээ нийлчээд ээжийг маань хайруулын төмрөөр хайраад байна, тэр цааны аавыг минь хүлээд газарт хэвтүүлчиж  гэж зүүдлээд, яг л өнөө орхидос кинон дээр гардаг шиг. Пээ базарваанийн хумпад. Яасан аймшигтай байсан гээч киноноос аймшигтай. Би ч орилж хашхирч ээжийгээ зуурч аваад тэр 2той хэрэлдэн уралцаад өнөө хайруулын төмрийг нь булааж аваад өөрсдийнх нь нүүр лүү цохих гэж үзээд, ёоёо ёстой аймшигтай. Тэгснээ гэнэт эзгүй хээр  гэрийн хоосон хананы дунд би ганцаараа эмгэн болчихсон зогсож байхын. Тэгжийснээ гэнэт аймаар баян болчихсон  нэг ...

. Сэтгэгдэл бичих

2009-11-18 - хавирга руу хатгаад өө

     За гахай нохой шувуу оготны ханиадыг далимдуулан хүмсүүдийн хоолой амны ханиад бас дарангуйлжийнаа.  2 жилийн өмнө яг өдийд л дөө, шөнө унтжийсан чинь нэг талын хавирга руу часхийтэл  хатгадаг байгаа. Маргааш нь дахиал гэнэт хатгалаа өө дуракаа, зүрхий дох билүү юувлээ, шигдээс ч билүү, хий ч билүү  нэг тийм өвчтэй болцым байхдаа копээ гэдэг цайгаа багасгахаас ухааны юм бодоод тэр өдөр копээ уусангүйээ. Гэтэл яаваа таминь ээ, өнөө хатгалт дахиад л.. Бүр олшрох янзтай ойр ойрхон хатгалаа. Сүүлдээ бүр унтаж чадахаа байлаа. Хэвтэхээр л хатгаад босоод явахаар зүгээр, инээхээр бас хатгаад ёсто...

. Сэтгэгдэл бичих

2009-11-16 - жавхлан үнэн үү

Ntv сувгаар гардаг ''Үнэн үү''  talk show нэвтрүүлэг байнаа байна. Давстай чинжүүтэй градустай асуултуудаар булаад түнтийтэл нь, минчийтэл нь,  бүлтийтэл нь, унгас алдтал нь ам алдуулж, нэвтрүүлэгт оролцсондоо харамстал нь барьц алдуулдаг энэ нэврүүлэгт олны танил зөндөө л хүмүүс оролцож байсан.  Ихэнх нь  барьц алдаж супер банталтын байдалд орж шилээ маажиж, хөлөө савласаар байгаад л гардаг. Тэдний нэгэн адил Самандын Жавхлан XI сарын 15-ны дугаарт оролцохыг нь үзэв.  Өнөө обручикаа зүүхээ больчиж. 
- Итали явна барина гээл нэг хэсэг шуугиад байсан, яагаад таг болчивоо? гэхэд гадныхан биднийг...

. Сэтгэгдэл бичих

2009-11-06 - Internet Ба зарим нэг зүйлсийн талаар

***Internet (Interconnected Networks)

Интернэт нь стандарт IP протоколыг ашиглан өгөгдлийг дамжуулах боломж бүхий дэлхий даяар тархсан харилцан холбогдсон сервер болон компьютеруудын өргөн сүлжээ байдаг. Өөрөөр хэлбэл бүх дэлхийг хамарсан тоон мэдээлэл дамжуулах нэг сүлжээ юм. Интернэтийг сүлжээнүүдийн сүлжээ хэмээн нэрлэж болох бөгөөд уг сүлжээнд нь улс, хот хоорондын, соёл, боловсрол, бизнес болон засгийн газрын гэх мэт хэдэн сая сүлжээнүүд орсон байна.

***IP хаяг (Internet Protocol address)

Сүлжээний төхөөрөмжүүд (computer, switch, router, server, printer, fax, IP phone

г.м) сүлжээнд нэг нэгийг...

. Сэтгэгдэл бичих

2009-11-05 - Компьютерийн сүлжээ гэж юу вэ

 
        Компьютерийн сүлжээ гэдэг нь хоёр болон түүнээс дээш тооны компьютеруудыг

хооронд нь холбох холболтын систем юм. Холболтын төрлөөр нь
* fiber optic //шилэн кабель
* Ethernet //кабелийн физик холболт
* wireless //утасгүй
* DSL //телефон утасны шугамаар, цахилгааны шугамаар холбогддог гэж ангилна.

Компьютерийн сүлжээг хамрах хүрээгээр нь дараах хэсгүүдэд хуваана:

a. PAN (Personal Area Network)

PAN (хувь хүний сүлжээ) гэдэг нь хүний эргэн тойронд бага зайд үүсэх сүлжээг хэлнэ. Энэ сүлжээнд компьютерт холбосон утас, принтер, факс болон USB, IrDA, Bluetooth-ээр холбогддог төхөөрөмжүүд орно.

b. L...

. Сэтгэгдэл бичих

2009-10-30 - Нэгээд насны ойн баяр

Өнөөдөр миний төрсөн өдрөө
Үеийн блогууд минь манайд цугларлаа
Өнөөдөр би мэндэлсэн өдрөө
Үеийн андууд минь манайд бөөгнөрлөө.. Дадара- да-да-да да, дм-др-им дин-дин-дин
Блог минь амьтайсан бол ингэж дуулах байсан байх дөө.
Зарим хүмүүс блогийн ой гэнгүүтээ блогоо биш өөрийгөө баярлуулчихдагийн байлээ. Би тэгэхгүй ээ, блог минь чамтайгаа бялуу хуваагаад, хундага тулганаа за. А бас нээрээ миний дүүгийн төрсөн өдөр нь шүү дээ, хараал ид гэж.
Өнөөдөр ч давхцалдаантай өдөр байна даа, яана л даа. би ч тэгээд баяр ёслол болохоор хөөрсөндөө гар дээрээ суниагаад, төмс арилгаад унадаг хог байгаан. Бие...

. Сэтгэгдэл бичих

2009-10-29 - Яах гэж блог бичдэг юм бэ

     Яах гэж?
-Стрээсээ тайлах гэж
-Бодол саналаа хуваалцах гэж
-Найз нөхөдтэй болох гэж
-Мэдээ мэдээлэл түгээх гэж
-Өөрийн сонирхлоо хөгжүүлэх гэж
-Зах зээлд ашиглах гэж// зар сурталчилгааны маягаар
-Хэн нэгэнд тус дэм болох үүднээс
-Хэн нэгний чихийг хонхдох гэж// нийгэм дэх үйл явдал
 гэх мэтчилэн хүн бүр яг яах гэж блог хөтөлдийн гэхэд янз бүр л хариулна. Эцсийн дүндээ нэг нэгнээ танихгүй ч гэсэн, зүс царайгаа мэдэлцээгүй ч гэсэн блог гэдэг зүйлийн цаанаас хаалт боолт, шүүлтүүргүйгээр харилцан хүүрнэлдэж, зөвшилцөн ойлголцож, бие биенийгээ эчнээ таньж эхэлдэг.  Өөр өөрийн зорилготойгоор блог нээдэ...

. Сэтгэгдэл бичих

2009-10-27 - Сонин л юм, хачин л юм

Дээхнэ ''Хорвоогийн сонин хачин'' гээд нэг үнэн худлаа нь мэдэгдэхгүй гаж донтой сонин гардаг байсандаа, та нөхөд санажийнуу гүй юу. Тэгсэн одоо нетээр бас үнэн ч юм шиг худлаа ч юм шиг, айлгаад ч байгаам шиг ичээгээд ч байгаам шиг, сүрдүүлээд ч байгаам шиг сүхдээд ч байгаам шиг тоо ''мэдээнүүд'' байнаа байна. Жишээ нь ингэжийн шд, аан гээд уун гээ, тэр тоо баримтыг нь би дор дор задлан шинжлэх гэж үзлээ

Хvний зvрх жилд 36.800.000 удаа цохилдог
// аймар элэгддэг байх нь ээ, кофе уухаа больноо. хүнд дурлаад байвал удкуу талийгаач болохым б...

. Сэтгэгдэл бичих

2009-10-15 - Цас+утаа=?,

     Цас ороод л, малгайлаад л өнөөдөр чинь харин гараад тааралдсан хүнийг угаачмаар өдөр байна уу гүй юу, бусдаараа бол ч нэх баясаад бахархаад байх юм алга доо.  Цас орохоор гутарсандаа улаан хоолойгоо утаад унадаг нөхөр байгаан би. Гэхдээ яахуу хорвоогийн жам юм хойно ордог юм ороол, хөлддөг юм хөлдөөл, гэсдэг юм нь гэсээл эхлэхийм хойно.  Цас орохтой уялдаад нүүрснийх нь балиар заваан утаа нь Улаахан хотыг  минь яг л шартсан хүний царай шиг болгоо хаячнаа бас. Одоо тэгээд чухам л бяд чинь утаагүй түлш, шахмал, наалдмал түлш эн тэртэй болжаагаа туршжаагаа гээд хашхираад байсан гаруудын ид ш...

. Сэтгэгдэл бичих

2009-10-07 - Гаж донтонгуудын давхцалдаан

     Өнөө өглөө гэрийн дэлгүүрт ороод цай сахар авах гээд ортол эр эмгүй хөгшин залуугүй үс нь сэгсийсэн, хувцас нь сундуйрсан, ам нь бүүнкэрлчихсэн, нүд нь улаан гэж яаваа, гартиглачихсан,  цусгүй цагаан  царайтай  хүмүүс  л хаа нэгтэйгээс ирсэн зомбинууд аятай чив чимээгүй биенийгээ мөргөчих шахан чимээгүйхэн хөлхөлдөнгөө ямар нэг юм хайгаад нэгжээд байх шиг байнаа. Бодуул шар тайлах, гэдэс цатгах, амны цангаа гаргах, толгой тархины гажуудалыг зогсоох юм л хайжаагаа бололтой. Өчигдөр  дэлхий ертөнцийн сүүлчийн өдөр байгаагүй л байлтай, энэ хүмүүсийн гаж дон яагаад хөдөлчихдөг байнаа.  Дашбал...

. Сэтгэгдэл бичих

2009-10-02 - Юу ч гэхүү

     Өнөөдөр нэг л бүрхэгхэн байнаа. Нэг андын эмээ нь талийгч болсон. Бас нэг андын багын найз нь бас л талийгч болсон байхын.  Хоёулаа өнөө өглөө шүү. 1998 оны энэ өдөр ардчилалын алтан хараацай С.Зориг агсан бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан..Яачихсан өдөр вэ. Хичнээн олон хүн үүнд итгэж чадахгүй гансран суугаа бол. Үхэл гэдэг зүйл хэнийг ч  цаг нь болсон ч бай гүй ч бай дураа хүрвэл хэзээ ч хамаагүй дуртай цагтаа аваад л явдаг нь шударга бус мэт. Өглөөнөөс хойш одоо хүртэл утсаа аваад эмгэнэл илэрхийлэх  зүрх хүрэхгүй л сууна. Ирсний хойно явдаг нь жам ч гэлээ бурхан  өгсөн шигээ буц...

. Сэтгэгдэл бичих

2009-09-27 - The only one

Тунгааж бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дvгнэлт битгий хий!
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд, сvvлд нь дуугар.
Хvний амьдралд чухаг мөртөө
Хvvхдэд хэлдэггvй сургаал гэж бий.
Хvй ертөнцөд элбэг мөртөө
Хvvхэнд хэлдэггvй vг гэж бий!
Өнөө vдэш голсон хоол
Өглөө Босоход эрдэнэ болдог.
Өсөхийн цагт хайхраагvй янаг
Өтлөхийн vед бурхан гэгддэг.
Зун цагт новш болсон юм
Зудтай өвөл аминд орох ч бий.
Хот газар булаацалддаг зvйл
Холын хөдөөд, хог дээр хэвтэх ч буй.
Хадтай газар хадуур хэрэггvй,
Модтой газар савар хэрэггvй,
Морьтой хvнд бензин хэрэггvй,
Мотоциклтой хvнд ташуур хэрэггvй,
Аргалын эвэр тэмээнд хэрэггv...

. Сэтгэгдэл бичих

2009-09-27 - Хэрвээ

Хэрвээ
Эргэн тойрон дах бүхэн чинь учир утгаа алдахад
Энэ бүхний буруутан нь чамайг мэтээр үзэхэд
Хэрвээ чи өөрийнхөө суурин дээр
Хэзээ хэзээнийх шигээ бат зогсож чаддаг бол
Хүн бүхэн чиний тухайд эргэлзэж
Хүч чадлыг чинь дутуу үнэлж байхад
Хэрвээ чи ердөө өөрийн биед итгэж
Хэн бүхний эргэлзэлийг ойлгож бас чаддаг бол
Итгэл найдвар бүхэн чамайг орхин одоход
Эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр чи хүлээж чаддаг бол
Үнэнч шударгад ойр худал хуурмагаас хол явж
Үзэн ядалт багтаах зай зүрхэндээ байлгадаггүй бол
Хэтэрхий цэцэн цэлмэг ч биш
Хээнцэр ганган сайхан ч биш бол
Хэрвээ чи мөрөөдлийнхөө боол нь болол...

. Сэтгэгдэл бичих

2009-09-25 - Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ

2009 оны 6-р сарын 25 ны хэрэг явдал биднийг бурхнаас заяасан нэгэн аугаа их том гэр бүл мөн болохыг сануулсан мэт .... хүн төрөлхтнийг өөрсдийгөө ойлгоход нь тусалсан гэмээр...
Зургаан тэрбум гаруй зүрх цохилж буй энэ дэлхий ертөнц биднийх, энэ дэлхийд гаднын хүн гэж үгүй. Тэрхүү цохилж буй 6н тэрбум зүрхнээс нэгэн зүрх гэнэт зогсоход анзаарагдахгүй өнгөрөх нь илбэг хэдий боловч энэ удаа бүх зүйл өөр, бүр онцгой байсан юм.
Шаргал үстэй, хар шар арьстай, намхан нуруутай, зарим нь бичиг үсэг мэднэ, зарим нь цэвэр ус уухыг хүсдэг, зарим нь дайн дажинд нэрвэгдэж буй, зарим нь ижил хүйстэн, зарим н...

. Сэтгэгдэл бичих

2009-09-24 - Валиартаад

Хараал идсэн ээнтэр дараад новшийн бичлэг орсонгүй ээ, ингэж валиартжийхаа болимоорийн.  Сэтгэл өндөр хичнээн сайхан байв. Гэтэл яав. Хараал ид. Энэ хэдэн internet provider-ууд нь бас хөтлөлцөө зайлуул таарна. Сандал аваад савчихмаар санагдав байна.

. Сэтгэгдэл бичих

2009-09-24 - Дурлахгүйгээр үнсэлцээчээ

     Энэ одоо намар гээч цаг ирээд олон хүнийг зовоож тамлаж хашрааж уйлуулж уурлуулж гомдоож голруулж харлуулж хаягдуулж бодуулж урвайлгаж дорвойлгож байнаа. Гэтэл яав энэ завшааныг ашиглаад гүй, ашиглаад ч юу байхуу намрын эмгэг туссан улсуудын өвчин сэдэрч байх шиг байна. Хаашаа л харнуу би чамд харйтай байсы, чи намайг юунд ингэнэм, тэр намайг боддог байсы, одоо харин би боджийн, дэрээ тэврээд уйлэийсан чинь чи хажууд ирцийм шиг, хэзээ ч чамайг бодкуу гэж өөрийгөө би  барилаа, одоо би шинээр төрнө сэтгэл санаагаа ариусгажийн гэх мэтийн дан л зэвтэй зэвгүй, иртэй иргүй, бүдүүн нарийн, том ж...

. Сэтгэгдэл бичих

2009-09-23 - бяцхан зүрхнийх нь хайр юм санажээ

Бээрсэн талын дээгүүр чалх муутай наран аажуухан дээшлэн ертөнцийн түмэн бодис амилан ууршиж, амьсгалан уур савсаж, элдэв өнгөөр тодрон гялалзаж байснаа тэртээ уулсын оройг халхалж далдалсаар намуухан бууж ирэх шамарга цасанд нөмрөн хучигдлаа.
Өглөөхөн алсдаа цэнхэртэж түүний наагуур улаан, улбар шаргал, бор хүрэнтэж байсан олон өнгийн зохицол алгуурхан цайрч эхлэв.
Гэнэтхэн нэг л өглөө хүний нутгийн уулс хөгширчих шиг болох нь тэр ээ...
Хань татаж байсан гангар хун буцав бололтой бяцхан нуур эзгүйрч сэтгэлийн эгшиг болсон нэгэн анир үгүй болов. Бяцхан зүрхэнд байсан хайрын сэтгэл эзгүйрээд,... х...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->