2010-05-25 - Отенит (Отунит, Autunite, Lime Uranite)
Отенит (Отунит, Autunite, Lime Uranite)
фосфат Арсенат ба ванадат эрдэс [UO2]2+ - [PO4 | AsO4]3- болон [UO2]2+ - [V2O8]6-
Ерөнхий мэдээлэл:
Химийн томъёо:
Ca(UO2)2(PO4)2x10-12(H2O)
найрлага:
(молекул масс = 1,526.31 гр)
Кальци (Calcium) 2.63 % Ca
Уран (Uranium) 62.38 % U
Фосфор (Phosphorus) 4.06 % P
Устөрөгч (Hydrogen) 1.58 % H
Хүчилтөрөгч (Oxygen) 29.35 % O
Эмпирик томьёо:
Ca(UO2)2(PO4)2x10-12(H2O)
Нэрийн үүсэл гарал:
Францын Оутаны газар нутгийн нэрээр нэрлэгдсэн
Төрөл:
фосфат
Физик шинж чанарууд
Кливаж :
[001] сайн, [100] муу, [010] муу
Өнгө:
шар, цайвар шар, н...
2010-05-25 - Ураны ордууд
Ингээд доорх тойм схемийг юун түрүүнд толилуулж байна.
...
2010-04-16 - Шадар гурван цэрэг 3н жилийн хойно
Энэ бол бидний шинэ үеийн түүх билээ. Монголчуудыг КИМYРА АЯАКО шиг ойлгодог хүмүүст зориулав.
Намайг багад хажуу айлаас давс, хайч, бахь бүр цайны ус зэрэг ахуйд дутагдсан зүйлс гуйлгахаар зараалд их явуулдаг байлаа. Би Довдон гэдэг өвгөнийд хүрч очин заримдаа асууж чаддаг, заримдаа асуулгүй гараад ирдэг хүү байсан юм. Өвгөн 16 настайдаа тэмээгээр оргож Монголд ирсэн гэж ярьдаг бөгөөд хатуу ширүүн зантай, амьдралынхаа туршид бүхнийг өөрөө хийдэг сүрхий өвгөн байсан юм. Тэр цагаас хойш би хүнээс юм гуйна гэдэг "хүний юм илүү харна" гэдэг яс хавталзсан хэрэг болсон билээ.
2007 онд байгуул...
2010-04-05 - Коффинит & Coffinite
Коффинит Coffinite[1]
IMA-GP
Шинж чанар
Мэдээлэл
Тайлбар
Нэрийн үүсэл гарал:
Reuben Clare Coffin (1886-1972), Америк геологич (Талса хот, Оклахома, АНУ). Тэрээр баруун өмнөд Колорадод уран-ванадийгийн 25-аас илүү ордуудыг олж судалсан билээ.
Хувирсан нэр:
• Coffinit
• Coffinita
Эрдсийн ангилал:
Neso silicates with [SiO4]-4 groups, cations of octahedral and cubic orientation [8+6]
Zircon - Thorogummite series
Химийн томьёо:
U(SiO4)1-x(OH)4x
...
2010-03-18 - миний хүнсний аюулгүй байдал
Үнэнийг хэлэхэд би Тефтель-ээс өөр хоол сайн мэдэхгүй хөдөөний эр л дээ. Баруун таван аймгаас зовсон хүн жаргадаг зольбон нохой зоолдог гэдэг хот хүрээ газрыг зорьж ирэх дээ Сансрын гуанз гэж жигтэйхэн сайхан газарт бүтэн тэмээ идчихмээр өлсөж ирчхээд гонзгой нарийхан төмөр цэргийн нормын тавагтай будаатай хоолоо идэж бараагүй юм. Ачаатай гуч машинаар таван хоног явж ирэхдээ кино хальсны, голдуу дүнсэн тамхи хийсэн байхыг нь харж байсан хавтгай саарал төмөр саванд цасны усаар цай чанаж, зайрмагтсан адууны мах хөшиглөж идэж байгаад ирсэн хүн.
Хотод оюутан ...
2010-03-13 - Уранинит
Уранинит - Uraninite, (исэл)
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ:
Химийн томъёо: UO2
Найрлага: Молекулын жин = 270.03 гр
Уран (Uranium) 88.15 % U
Хүчил төрөгч (Oxygen) 11.85 % O
Эмпирик томъёо: UO2
Орчин нөхцөл: Боржин болон сиенит пегматит. Өндөр температурын гидротермаль судлууд дахь холтос маягийн....Colloform crusts.
Олон улсын эрдэс судлалын статус: 1962 онд бүртгэгдсэн
Байрлал: Канадын Прикамбрианы өмнөд хэсэг, Банкрофт, Онтарио. АНУ, нью Хэмпшир, Трансваал алт агуулагсан конгломерат.
Нэрийн үүсэл гарал: Үндсэн хольц найрлага нь уран агуулдаг
ФИЗИК ШИНЖ Ч...
2010-03-09 - Блог бичих болсон шалтгаан
Миний үед танин мэдэх, эх хэл дээрээ судлах ном зохиол ховор байсан гэж хэлэхгүй ч, ураны талаарх мэдлэг мэдээлэл хомсхон байсан нь үнэн билээ.
Иймийн учир ерөөс өөрийн үеийн геологичдод хийгээд шинэ үеийн залуу геологичид зориулж захгүй их мэдээллийн далай болсон интернетийн энэхэн хэсэгт Уран хэмээх нэгэн зүйл элемент түүнийг агуулагч нэгдлүүд тэдгээрийн эрдсийн тухайд бичиж байхаар болсон маань энэ юм.
1990-өөд оныг гарталх хугацаанд манай орны эрэл хайгуулын чиглэл аль хэдийнээ их гольдролыг олж, баялаг түүхтэй 50 гаруй жилийн олз омог, туршлагыг бий болгож чадсан билээ.
Хэдий ийм боло...
2010-03-06 - Монгол улсын ураны ордууд
MONGOLIA МОНГОЛ
Дорнод-уран, Гурванбулаг, Гурван-Сайхан, Мардай Гол, Нэмэр, Улаан Нуур
Гурван-Сайхан
Хайрханы ураны орд
02. 27. 2007
Нөөц
Баялаг
Баттай (A)
Бодитой (В)
Бодсон
Тодорхойлогдсон
Таамагласан
Эзлэхүүн:
3,036 t U
1,341 t U
Агуулга:
0.064% U
0.073% U
Хараатын ураны орд
Хуучны
Нөөц
Баялаг
Баттай (A)
Бодитой (В)
Бодсон
Тодорхойлогдсон
Таамагласан
Нөөцийн хэмжээ:
2,461 t U
Хүдрийн агуулга:
0.023% U
Гурван сайхан ХХК-ийн ...
2010-03-01 - Ураны изотопуудын үндсэн ангилал тэдгээрийн хагас задралын хугацаа
ураны изотопуудын үндсэн ангилал тэдгээрийн хагас задралын хугацаа[1]
ОУС
NAХагас задрал
Төрөл
DE(MeV) DP232U
синоним
68.9 жил
α & SF
5.414
228Th
233U
синоним
159,200 жил
SF & α
4.909
229Th
234U
0.01%
245,500 жил
SF & α
4.859
230Th
235U
0.72%
7.038х10*8 жил
SF & α
4.679
231Th
236U
ор мөрийн төдий
2.342х10*7 жил
SF & α
4.572
232Th
237U
6,75 хоног
β-
238U
99.27%
4.468x10*9 жил
SF & α
4.27
234Th
239U
23,54 мин.
β-
240U
14 ...
2010-03-01 - ураны уурхайнууд ба үйлдвэрлэл
ураны уурхайнууд ба үйлдвэрлэл
2008 онд хамгийн их уран үйлдвэрлэсэн уурхайнуудын төрөл
Уурхай
Улс
Уурхайн эзэмшигч
Уурхайн төрөл
Үйлдвэрлэл (tU)
Дэлхийн
хэмжээнд эзлэх хувь
МкАтур мөрний уурхай
Канад
Камеко
далд уурхай
6383
15
Ранжер
Австрали
ERA (Рио Тинто 68%)
ил уурхайн
4527
10
Рөссинг
Намиби
Рио Тинто (69%)
ил уурхайн
3449
8
Олимпик Дам
Австрали
Би Эйч Пи Биллитон
дайвар бүтээгдэхүүн/ далд
3344
8
Краснокеменск
ОХУ
ТВЕЛ
далд уурхай
3050
7
Арлит
Нигер
Арева/Онарем
ил уурхайн...
2010-03-01 - Уран гэж юу вэ ?
1. Уран гэж юу вэ ?
Уран нь цацраг идэвхт элемент бөгөөд байгальд баяжигдсан байдлаар цөөн тооны газарт орд үүсгэн тохиолддог. Энэ нь газрын гүний устай холбоотой, мөн газрын гадаргууд сэвсгэр хурдаст гадаргуугийн устай холбоотой (гадаргуугийн процесстой холбоотой тунаж ) болон магмын - гидротермаль, метаморф - гидротермаль, диагенетик - гидротермаль зэрэг зөөврийн болон хуримтлагдан тунах нөхцөлүүдэд уулын чулуулагт үүсдэг байна. Эдгээр процессууд нь их төлөв ямар нэг уусмалтай холбоотой үүсэж байгаа нь байгаль дахь уран усанд сайн уусдаг болохыг харуулж байна. Ураны хуримтлал үүсэх ...
2010-03-01 - Холбоо барих
Харагдахгүй бол энд дарна уу.
Энэ талбарыг заавал бөглөнө.
(Дээрх зураг дээрх бичгийг дуур...
2010-02-07 - ажлын томилолт ба аяллын тэмдэглэл
далайн эрэг
далай хүн бүрт ондой хэрнэ онцгой мэдрэмж өгдөг...
Хөгжил биднийг тойрч байна уу хөгжил рүү хүрэх зам маань төөрч байна уу юутай ч пауза авсан юм шиг бидний амьдрал сонин санагдах юм даа
Газар доогуур гаражтай хүсвэл нэг айлд 2 гараж, долоо хоног бүрд үнэгүй угаалга, харуул хамгаалалт
хүүхдийн худалдааны карт, нэг зүйлийг олноор авахгүй, архи тамхиар үйлчлэхгүй, хорооллоос өөр газарт ашиглагдахгүй
цонхыг жилд 4 удаа үнэгүй угааж өгөх ба усан бассейн болон фитнесc клубтэй жилийн хураамжтай, 40% хүртэл оршин суугчдад
хөнгөлөлт үзүүлэх ресторан, хаягаар хоол хүргэх үйлчилгээтэй, видео сист...
2010-02-06 - нийтлэлээс төрсөн бодол
Анжигайн нийтлэлээс төрсөн бодол
За нэг дээл хийлгэж өмсдөг байхдаа... Оюутолгойг нээлцсэн Гарамжав гуай Жавхлан дуучин, Гүндалай гишүүн гурав дээл өмсдөг тэдэнд хамт даа зураг татуулах санал тавих хэрэгтэй юм байна (ингэж дотоод доо олны анхаарлыг олж аваад) тэгээд хэл устай хөлтэй хүмүүсийг нь бэлтэй нь тэтгээд дэлхийн хэмжээнд л хашхирах хэрэг гарч байгаа юм байна...
Julia roberts Монголыг Монголоор нь мэднэ, Дагвадорж сумогийн их аваргыг дэлхий дахинд таних юм байна. Harrison ford, Richard gere, Далай лам, Чингисийн дүрийг бүтээхээр Монголд ирдэг чинь хэнсэн билээ дээ Steven seagal ман...
2010-02-03 - Амьдрал үргэлжилсээр
Аясыг нь олоод алхааг нь тааруулаад эн тэр гээд дуу байдаг шиг амьдрал ч бас нэх хүүхэлдэйн кино шиг сайн сайхан байдаггүй гэдгийг одоо хүртэл ухаараагүй л явна. Яахуу дээ ухаан орсон цагаас эхлээл тэгнэ ингэнэ гээл мөрөөдөж эхэлснээс бус тийм юм болуул тэгнэ ийм юм болуул ингэнэ гэсэн эрсдлийн талаар А ч байхгүй амьтан. Одоо тэгээд эерэг тал нь биелээд эхэлхийн цагт сөрөг тал нь дагаж ирэх нь яалтайв. Орой гэр лүүгээ яардаг, өглөө ажил руугаа яардаг хүнийг хамгийн жаргалтай хүн гэж хаа нэгтэйгээс уншсийм байна. Тэр нь ч арай юу юм бэ, орчин үед бол “Хэр...
2010-01-15 - Хайрын тухай афоризм
Дагалдагчид юун түрүүнд өөртэй итгэлтэй хүнд итгэн үнэмшдэг.
би чамд хайртай киноны 2-р анги гарсан нь "хайртай гэдэг үгээр хамаагүй тоглож болдог юм уу ?", "хайр магадгүй ухамсраас ангид үйлдэл хийхэд хүргэдэг" гэдэг үгсийг сэтгэлд хоногшуулав...
Азаар миний зүрх учиргүй туйлбартай нь сайн хэрэг...
дурламтгай биш ч гэлээ романтик байх дуртай сан,... тийм дээ ч дурлал хайрын тухай бодож байгаа нэгэнд дараахыг зориуллаа
* Дурлалгүй үнэссэнээс доромжлон ярьсан нь дээр
* Хайр бол ертөнцийг үзэх үзэл юм
* Нандин бас аз жаргал...
2010-01-09 - Газар хөдлөлт боллоо
2009-12-28 - Шинэ жилийн мэнд дэвшүүлье
Хоёр хүнээр хөтлүүлсэн бөөр алаг үнээ шиг цэнхэрхэн дэлхий минь
Хайрыг минь булаасан хайрт Монгол орон минь
Халуун сэтгэлд минь хоногшсон элэг нэгт түмэн минь
Шинэ тутам ахин дэвшиж, өнгө үзэмж нэмж буй Улаанбаатар минь
Аялгуу сайхан Монгол хэлээрэй чих сонорыг минь баясгаж, оюун ухааныг минь тэлдэг анд сайн нөхөд минь
Он тооллын хуудсыг эргүүлж урагш нэг алхлаа
Та бүхэн бүгдээрээ
Өдөр бүр толинд харахдаа хорвоогийн хамгийн жаргалтай хүнийг олж харж
Сэдсэн ажил үйл бүр тань хаврын цэцэгс шиг дэлгэрч
Та бүхний бүтээсэн үйлс бүрээр...
2009-12-18 - Өчүүхэн шоргоолж ба барс хоёр
2010 оны бар жил ба монгол залууст зориулав
Нэгэн учир битүүлэг этгээд шоргоолж байж гэнэ. Тэрээр байнга доншуучлан аль болохгүй бүтэхгүйг үзэж сонирхдог нэгэн байв. Эхээс төрөх дөө тэр бусдаас илүү сониуч төржээ. Түүнийг бусад шоргоолжнууд хүндэлдэг гэхээсээ өөрийг нь сониучирхдагын хувьд тэр бүгдийн анхаарал дунд байдаг байв. Нэгэн удаа тэр бусдадаа: та нарын зорилго бол 200л-ын пошиг. гэтэл магадгүй та нөхөдтэй байшингийн өнцөг булангаас мултарч ойчсон ч юм уу аль эсвэл зүгээр л барилгын ажлаас үлдэж хоцорсон улаан өнгийн, 250 х 120 х 65 мм, хэмжээтэй жин нь 3,...
2009-12-18 - Шинэ жилийн үлгэр /зүгээр л унш даа/
-Ээжээ аав яагаад ирэхгүй байгаа юм бэ?
Удахгүй шинэ жил боллоо ш дээ! Би модоо засаад хүлээгээд л байхад.. гэж хүү хошуугаа цорвойлгон байж асуулаа.Хүүгийн энэ асуултанд эхийн сэтгэл ахиад л өмрөх мэт болж,нүдэн дээр гарч ирсэн нулимсаа дотогшоо хүчлэн залгиад
-Mиний хүү багшийнхаа үгэнд сайн ороод, хоолоо идээд мундаг байх юм бол аав нь хурдан ирнэ шүү дээ гээд толгойг нь иллээ..
Хүү энэ жил аав минь заавал ирнээ гэж итгэж байлаа..Учир нь төрсөн өдрийн лаагаа үлээхдээ хүслээ шивнэж, өнгөрсөн шинэ жилийн баяраар өвлийн өвөөгөөс – Aaвыг минь хур...