2009-09-19 - муухай
Цас ороод хүйтэн, гадагшаа харахаар жихүүдэс хүрчийн. Өвөл болжийн муухай байна
. Сэтгэгдэл бичих
2009-09-18 - инээхүү
Ажилд орох анкет дээр Таны сайн ажилладаг программ гэсэн асуулт байдаг даа нэг хүн ингэж бөглөсөн байна
Word - сайн
Excel - сайн
гээд явжийснаа бусад гэсэн хэсэг дээр
printer scanner copy гэснээ -Онц гэсэн байдаг байгаа
. Сэтгэгдэл бичих
2009-09-15 - Хоёр зуу
Ажлаасаа хожигдох гээд хар хурдаараа шахуу үс мүс нь ар тийшээнээ хийссэн л амьтан метр метр-р нь алхаад л надтай 1 урсгалаар явжаа хүмүүсийн хажуугаар сүн сүн өнгөрөөл явсаар байгаад ажлын байрны бараа холоос харагдаад эхэлмэгц амьсгаа аван алхаагаа жоохон удаашруулаад л тайван алхаж явтал урдаас нэгэн өвгөжөөр насны хүн яг над руу чиглээд ирлээ шүү.
-Сайн уу хүүхээ гэхээр нь эргэн тойрны хүмүүсрүүгээ харлаа, тэд нааш цааш зөрөлдөн өнгөрхийм. Эргээд өнөө хүн рүү харлаа. Яалт ч гүй над руу л хараад байна даа.
-Сайн та сайн байна уу
-Сайн сайн, тарган тавтай сайхан намаржиж байна уу
-Сайха...
. Сэтгэгдэл бичих
2009-09-11 - 6 х мессеж by pareni
одоо ч амар болж дээ. Нэг даацтайхан юм бичье гэвэл үзэг, цаас барьж тухлаад байх ч хэрэггүй болж. Дараа нь энэ утга санааг дуусгаад нээрээ амар болж гэж бичээд гол зангилгаагаа хийж өгөх юм шүү! Бас уг сольж, шилж маяглаад, уянгын халил хөөцөлдөх ч хэрэг алга. Тэр ч байтугай ийгөөн, -иймдаа, мээдкуу гэх мэтээр зүгээр л яриагаа галиглаад буулгачихдаг болсон. Энэ дэнгийн эрвээхийнүүд ямар ядаргаатай юм бэ... Утасны гэрэлд хүртэл ирж цуглаад нүд, ам уруу орчих гээд байхийн... Тэр нь нэг ёсондоо моод л юм биз дээ. Гэнэт нэг санаа орж ирвэл утсаа нээгээд л мессеж бичээд, драфт дотроо хадгалчихна, ...
. Сэтгэгдэл бичих
2009-09-10 - ном баялаг мөн
номыг хэрхэн арчлах талаар
. Сэтгэгдэл бичих
2009-09-09 - Анхаар
Өчигдөр УИД-н урд талд алхаал, хамт яваа жаалдаа утасныхаа чихэвчээр Улыбка сонсгоод л гөтлөлцөөд явжийлоо. Гадаа яасан ч сайхан намуухан байгаан зүгээр. Хөгшин залуу хүмүүс гос госоороо, ганц нэгээрээ, хоёр гурваараа тэврэлдэн гөтлөлцөн, ярилцан, инээлдэн зөрж өнгөрсөн сайхан орой байлоо. Оройн харанхуй нөмөрсөн ч гэлээ хотын төв гудам гэрэл гэгээтэй, зам дагуух газрууд ид ажилтай байгаа бололтой хүн зон хөлхөлдөж харагдмой. Гэтэл яав? Хэн нэг хүн хараад байгаа ч юм шиг гүй ч юм шиг, буг чөтгөр дагаад байгаач юм шиг гүй ч юм шиг нэг тийм г мэдрэмж төрдөг дөө. Хажуугаар зөрсөн 1 охин на...
. Сэтгэгдэл бичих
2009-09-07 - Сайхаан сайхан
Амьдрал яг л солонгын юм шиг өнгө сүлэлдэн байх юм.
Ассан лаа хайлж дуусдаг шиг харанхуй бас ноёлох юм.
Тоост энэ орчлонд ирсэндээ хүн азтай юм
Тоглоом шиг бөмбөрч өнхөрдөгтөө тэр бас азгүй юм
Сайхан бүхнийг мэдэрч чаддагаараа тэр хувьтай юм
Саваагүйтэж урууддагаараа тэр бас гэнэхэн юм
Баруун гараагаа урлаж зурсан бүтээл юм хүн, бурхны
Бурууг цуглуулж нийлүүлсэн сахиус юм хүн, чөтгөрийн
Амьдрал яг л солонгын юм шиг өнгө сүлэлдэн байх юм.
Ассан лаа хайлж дуусдаг шиг харанхуй бас ноёлох юм.
...
. Сэтгэгдэл бичих
2009-09-01 - Хичээлд явмаар л байна
Хэд хоногийн өмнө хүүхдээ дагуулсан, хөтөлсөн, тэвэрсэн хүмүүс хажуугаар зөрөөд л байлаа. Хичээл эхлэх нь дээ гэж боджийлаа. Нэх тоосонгүй..
Өнөөдөр харин хоёроороо, гурваараа, дөрвөөрөө хүүхдүүд, охидууд, хөвгүүд, аав ээжийнхээ гараас хөтөлсөн жаалууд инээгээд л, шулганалдаад л, том том цүнхээ үүрчихсэн, хөгжилтэй дүр төрхтэйгээр зөрж өнгөрөөд л.. Анх нэгдүгээр ангидаа ороход ээж аав 2 маань ангид маань оруулж өгөөд явахад араас нь харсаар хоцорсонсон. Шинэ найзууд, ангийнхан соньхон ч, энэ багш ууртай болуу ямар бол гоё тоглоом тоглох болуу яах бол, ээж аав маань хурдан ирж намайг аваа...
. Сэтгэгдэл бичих
2009-08-29 -
2008 онд сургуулийн өмнөх насны хүүхдийн хоолны зардлыг төрөөс даана гэсэн хууль гарсантай холбогдуулан цэцэрлэгүүд хүүхдүүдийг''цомхотгож'' эхэлсэн. Энэ нь 1 цэцэрлэгт оногдох хүүхдүүдийн норм тоогоор төрөөс хоолны мөнгийг нь төсөвлөдөг. Харин улсын хэмжээнд төрийн өмчийн гэх 768 цэцэрлэг байдаг ба тэдгээр цэцэрлэгүүд байх ёстой хүүхдийн тооноос ямар нэг хэмжээгээр, багаар бодоход 5-10 хүүхдээр илүү байдаг юм байна. Дээрх хууль гарсантай холбогдуулан ''илүүдэл жаалуудыг'' цомхотгож байж төрөөс төсөвлөсөн мөнгөөр хүүхдүүдийг сая хооллож хүрэлцэхийн байх. Энэ тал дээр эцэг эхчүүд с...
. Сэтгэгдэл бичих
2009-08-27 - Монголчуудын цээрлэх ёсон
Гадаа ч бай гэрт ч бай мэдэх мэдэхгүй их алдаа гаргадаг юм байнөө гэдгийгээ ойлгож, ичив. Мэдээллийн эрин зуун, шинэ технологи, ололт амжилт, болсон болоогүй шинэ соргог руу ухаан жолоогүй анхаардагаас биш уламжлалт ёс заншил, санах сэрэх зүйлүүдийг мартаж эхэлсэн бусуу бид. Хэл яриа ч гэж авах юм алга. hi, bye ч гэх шиг, өдөр тутмын хэллэг гэж өмөөрвөл өмөөрөх л юм. Харин цээрлэх зүйл, айж эмээх ёсон гэдэг зүйлийг мартаж боломгүй мэт. Юутай ч уншаасай, санаж яваасай хэмээн доор тавилаа.
Монголчуудын аман хууль нь зүгээр нэг улиг болсон учирлал биш бөгөөд тоглоом зугаа болгож элэрч ...
. Сэтгэгдэл бичих
2009-08-24 - Уусны маргааш уу?/үргэлжлэл/
Хаа нэгтээ бүдэгхэн дуугарч байснаа чихэн дээр хүрч ирээд урьд урьдныхаас илүү чангаар хашхираад бүүрррр нэг байхгүй болгоо хаячмаар чарлана, сэрүүлэг. Дуугаар нь баримжаалан гараа явуулж нэг үзээд тэмтрэгдэхгүй болохоор нь босоод унтраах гэхээр өрөөсөн нүд дуртай дургүй нээгдэнэ. Өндийнгүүт толгой тархи нь заадсаараа салж унах гэжаагам шиг ангалзаад, дүүрээд тархи руугаа тугалга цутгасан аятай, арай гэж босоод уучих ус цай хайж ийш тийш зэрэглээтэй нүдээрээ харна. Хамгийн том шил ч юм уу, сав аваад түүхий ус дүүргээд 1 сар юу ч амсаагүй хүний дүртэй асгаж цутган залгилаад- Аах, ёо...
. Сэтгэгдэл бичих
2009-08-19 - Уусны маргааш уу?
Сэрүүлэгний дуунаар годхийж босоол нэх сайхан суниагаал, биеэ толинд нэг шүүж харчихаад ороо хураачихаад нүүр гараа угаахаар амандаа дуу аяланхан өлмий дээрээ алхаж очоод ариун цэврийг сахиад гарч ирээд сонгиноор амтлан өндөг шарангаа өтгөн байхууг зоригтойхон шиг бэлдээд л. Бэлэн болмогц нь зурагтаар өглөөний нэвтрүүлэг үзнээ. Цаг харахад ажлын цаг дөхөх арай л болоогүй байнаа. На-на-на ля-ля хө-хө-хө гээл амандаа дуу аялангаа ачдөрийн тарааж хаясан хувцас хунараа эвхээд тавьчихгүй би одоо шал валайн, өнөөдрөөс эхлээд хувцас хунараа яг байдаг байранд нь эвхээд тавьж байнаа гэж б...
. Сэтгэгдэл бичих
2009-08-11 - Дотно байх хэцүү найз байх бүр хэцүү
Хүн амьдралдаа сайн муу олон л найз нөхөдтэй таарч тааралдаж, уулзаж учирч, ууж наргиж, чалчиж нууцалж, ойлгож сонсож, маргалдаж муудалцаж, уйлалдаж уяралдаж, тэврэлдэж гөтлөлцөхийг алийг тэр гэхэв. Эхэндээ бие биендээ чухам таалагдаал найрсаг нь аргагүй тал засаал дараа нь чухам л итгэл хүлээлцээл баруун зүүнээрээ бариал. Хоёулаа биенийгээ энхийн цагаан тагтаа гээд бодчихсон. Энэ миний найз, энхрий ялдам шахуу хүслийн тэнгэр эн тэр гээд л өөрийнхөө ч, өнөөхийнхөө ч чихэн дээр цэцэг ургуулаастай. Уулын чинээ харыг хумсын чинээ хараар будахад нүд цавчихаас амар гээд ардын нэг сайхан зүйр ...
. Сэтгэгдэл бичих
2009-07-18 - 39 номын худалдаа
№
Зохиолчдын нэрс
Номын нэр
Хэвлэсэн он
1
Dr. Nigel Ashford
Principles for a free society Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд
2007
2
Аюурзана.Г
Non plus ultra
2005
3
Баабар
Дори идэр дүүдээ
2008
4
Болор-эрдэнэ.Х
Диваажингийн хоригдлууд
2007
5
Галсансүх.Б
Яруу найргийн шинэчлэлийн төлөөх зуун жилийн дайн
2003
6
Ганбаатар.С
Далд уул
2002
7
Луйз Л Хэй
Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна
2005
8
Льюси Жилл
Хүнд бэрх зантай хүмүүсийг хүссэнээ...
. Сэтгэгдэл бичих
2009-07-10 - Баяртай
Би нь харь холын аян замд явлаа, та нарыгаа санах л байх даа, Очих газар маань ямаршуухан газар байгаан одоохондоо төсөөлөл алга. Гэхдээ яахав цөллөгөнд явах гэж байгаа биш интэрнээт минтэрнээт нь эрх биш байгаа балгүй дээ. Хаа нэг мэйл зээлээ шалгачихаж байнаа. Кибер ертөнц байгаа цагт мэнд усаа мэдэлцээд байж болох байлгүй. Гэнэт ингэж хэлж байгаад уучлаарай эн тэр гээл элийрээл балайраал байвал яана даа хохо.
Уйлж унжаад хэрэлдэж уралцаад байлгүй эвтэй найртай сайн сууцгааж байгаарай миний охид хөвгүүдээ. Өнгөт аьстан болчихоод ирвэл битгий гайхаарай за.
...
. Сэтгэгдэл бичих
2009-07-01 - Юу ч хэрэггүй
Дуулкаад ч байгаамуу, уйлкаад ч байгаамуу, жаргалдаа ташуураад байгаамуу, зовлонг даахгүй байгаамуу, итгэл алдраад байгаамуу, эргүү тэнэг нь тусцымуу мэдэх юм алга. Аманд орсноо урсгаад санаа амрах мэт боловч энэ биш байсын байна. Гарч яваад ганц нэг шил айраг шимлээ, энэ бас л биш байсан. Ширээнийхээ ард хөштлөө сууж ажиллалаа, мөн л биш байлаа. Эжий аавынхаа амар мэндийг мэдээд санаа амарсан ч хэвийн бус хэвээрээ.Хоног өдрүүд явсаар, би тэр хэвээрээ л юуг ч юм хайсаар.. Анд нөхдүүд яагаад чимээгүй таг чиг болсныг гайхаж утасдаад л, ажил төрлийнхөн зожигорч хэдэрлэж байгааг шивнэлдэж...
. Сэтгэгдэл бичих
2009-06-29 - Нэг төгрөг буцааж өгдөг байна шүү
УИД дахь номин супермаркет руу ороол шинэ хуучин барааг нь жаал сонжингоо зорьсон зүйлээ авчихаад кассанд нь очоод бичүүллээ, -6999₮ гэж хэлээд урдаас алгаа тосдым байна. Би хөнгөлөлтийн карт асуухыг нь хүлээгээд л мөнгөө нэхсэнийг нь дуулаагүй юм шиг л ийш ийшээ харсгээл зогсчийлаа. Касс: -6999 гээл чангахан дуугарчийн. Тэгэхээр нь Мин дөө, танайх өнөө хөнгөлөлтийн карт ашигладгаа больчихсон юм уу гээл очкийнийхээ дээгүүр харангаа асуугаадахлаа. -Байгаамуу гээд алгаа дахиад л дэлгэдийн байна. Миний нөгөө хөөрхөн зан хөдлөөд бүүр уур хүрээд: -Яачихсан амьтан бэ чи хэний өмнөөс аж...
. Сэтгэгдэл бичих
2009-06-27 - наадамхан буюу сумын наадамд хүрэх замд
биеийн эрүүл мэнд хөдөө нутгаас эхтэй гэж
би таван хошуу малаас хамгийн айдаг нь ямаа, морь хоёр. морь хөл дээр гишгэхэд эсвэл тангарах үед сүйдтэй өвдөж шалдаггүй бол ямаа унага хоёр хөл тасалчих шахдаг юм. бодвол м2 ногдох жин мин гээд л шинжлэх ухааны үндэслэл бий биз дээ.
Бага насан даа нэг наадамд гурав дөрвөн нас унадаг байлаа. Даага, соёолон, хязаалан, их нас гээд л... хурдны морь унахад хараахан нас маань болоогүй байлаа, аавын маань төрсөн нутаг болох Төгрөг сумд нэгэн зун мянгат тэмээчинтэй айл саахалт зуссан намар. Аав дүү хоёр ирж долоо хоноод явахдаа гайхалтай хөгжилтэй байж билээ, ...
. Сэтгэгдэл бичих
2009-06-26 - Эхийн хайр
САХИУСАН ТЭНГЭР
Дэлхий рvv явахаар дугаарлан зогсох олон хvvхдийн нэг нь Бурханаас ийн асуужээ.
-Намайг одоо дэлхий рvv явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн, тэгээд бас ямар ч хvчгvй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд Бурхан,
-Чи санаа зоволтгvй. Би бvх сахиусан тэнгэрээс нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хvлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи тvvний хайрыг мэдэрч, аз жаргалаар дvvрэн өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.
-Аа, тэгвэл хvмvvс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгvй юм чинь яаж ойлгох юм бэ?
-Чиний сахиусан тэнгэр чам...
. Сэтгэгдэл бичих
2009-06-26 - Хүн хүндээ хайртай байдаг
Lemon-ны блогоос нэгэн зүйлийг уншаад жаал бодол болов. Гэр бүл салан бутрахад хэн буруутайв, хэн нь амьдралаа хэвээр нь авч үлдэх гэж хичээдэг вэ. Залуу гэр бүлүүд яагаад бие биенээ гомдоож эм нь нулимс дуслуулж, эр нь гараа зангидан хамаг юмаа авч савах ёстой гэж. түүний цаана бүлтэгэнэх бяцхан хүүхдүүд яах ёстой гэж. Эцсийн эцэст гэр бүлтэй болсон нь буруу юу, цаашилбал хохь нь уу. Үеийнхнээсээ харьцангуй эрт гэр бүлийн амьдралд орсон хүнд амьдралын ачаа хүнддэж, түүнийгээ даван туулах зориг тэвчээр үгүйлэгдэж, цус нь арай л шингэддэг юм болов уу даа. Чи би дээ тулсан үзэн ядалт хоро...
. Сэтгэгдэл бичих
<- Өмнөх . Дараагийн ->