2007-12-24 - сонин л юм. сонирхоход зүгээр л юм
А.В.Ундервоод ямар нэгэн зvйлийг vлээхэд тэр нь гал дөл гарган шатдаг тэрхvv байдал нь анхандаа хvмvvсийн сонирхолыг татаж ихээхэн зугаатай байсан боловч яваандаа өөрт нь нилээд хvнд байдлуудыг учируулах болсон байна. Энэхvv ид шидийн авъяасаа ихэд болгоомжлон авч явах шаардлагатай болжээ.
Энэ ид шидийнхээ улмаас тэрээр ихэд нэртэй болсон бөгөөд олон хvмvvс дээрх авъяасыг нь vзэж сонирхон, тvvнийг ямар нэгэн заль мэх хэрэглэж буй эсхэд ихэд анхааралтай хандах боловч хэн ч ямар нэгэн заль мэхийн зvйл тvvнээс олж илэрvvлээгvй байна.
Мөн олон сарын турш эрдэмтэд оролцсон шинжээчдийн хэсэг ...
2007-12-24 - бидний амьдралын хэмнэлийн тухайд*
бүхий л амьдралынхаа туршид хүн гэдэг ямар үхлээр үхэх ээ сонгож байдаг гэлтээ.
хэзээ ч билээ дээ хэнээс ч билээ дуулж сонссоноор бол бид нас дарж, хууч өвчин баригдаад ирэх цагтаа мэдрэх зовлонгоо ид 22-33 насандаа л цуглуулж байдаг юм гэсэнсэн.
энэ амьдралд, за эсвэл энэ нийгэмд үнэн дээ чухалгүй юм гэж алга. гэхдээ тэр дотороос хамгийн хамгийнийг шалгаруулваас бибээр хүний аливаа зүйлд хандах хандлагийг голчлон анхаармаар, мөн бидний амьдралын ерийн хэв зуршилуудыг анхаармаар.....
Хvний бие махбодид байгалиас заяасан биологийн цаг байдаг. Хvн энэхvv цагаа мэдсэнээр өдөр тутмын ажил...
2007-12-10 - Шувуу буюу тогоруу хэмээх хочийн тухайд -2*
(үргэлжлэл)
шөнө хоёр цагийн үед л сая нэг юм уурхайд хүрч очив.
хавар цагийн анхны бороо цонхны цаана асгарч, хотын гудамжин дахь модод дөнгөж ногоорч эхлэхэд гэрээс гарсан би, галт тэрэгний цонхоор нэг л сэтгэл хорогдон-гуй харж байсан тэр модод шинэхэн цасанд дарагдсан байхад харина гэж зүүдлээч үгүй байсан юм.
шөнийн тэнгэрт хааяа нэг гялс хийх аянгий гэрэл гялбалзаж, тэртээ алсад тэнгэр нүрэглэнэ. энэ үед уурхайд мөнөөх миний орж гарахдаа байнга шахуу гүйж гардаг байгууллагынхнаас шалгалт комисс ирсэн байлаа.
дуутай тэнгэр хургүй гэгчээр бороо шивэрч, бид бялбагнах шавар дундуур явса...
2007-12-03 - ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*
эрхэмсэг орших тухайд миний хувьд гурван зүйл дээр тогтож яримаар санагдаж байна. энэ нь нэгдүгээрт: бодол санаа буюу мөрөөдөл
хоёрдугаарт: хөрөнгө бэл
гуравдугаарт: чадвар.... энэ гурав юм.
Бидний бодол санаа хийгээд, бид ерөөс дэнжийн цэцэгс шиг мөн хаврын ногооны адилаар намаржин хагдарч байдаг гэлтэй.
тэртээ он жилүүдэд миний бодол санааны хамгийн их орон зайг эзлэн дүүргэгч нь айдас байлаа. хүүхэд ахуй насны гэнэн томоогүй зангаар энэ амьдралыг зүрх алдан төсөөлөхдөө би бээр ерөөс, ямар ч хариуцлага эс хүлээх, нэгэн тийм ажил төрлийг хийж, бүхий л хариуцлагаас цухдаж амьдрахыг ичгэвтэр-...
2007-11-30 - ШИНЭ ЖИЛИЙН МЭНД*
өдөр бүр л 365 хоногийн дараа, ойн дээрээ нэг жилийн эхлэл болж байдаг гэтлээ...
сан сарийн нисгэгчид 31-ний орой нэг өдөрт 12 ч билүү 24 ч билүү шинэ онийг үдэж угтдаг гэж дуулсан юм байна. хэрэв зээ нэг жил, нэг өдрийн дүнтэй богинохон хугацаанд болдог бол үүнийг анзаарч тоох нь бүү хэл тэмдэглэх ч боломж олдохгүй өнгөрөх нээ дээ.
ямар өдөр бүр 12 удаа оргилуун дарс буудуулж бялуу зооглоод байлтай ч биш.
за ямартай ч би э...
2007-11-28 - ЭХ орны тусгаар тогтнол ба бие ээ үнэлэгчийн тэмдэглэл*
ЭХ орны тусгаар тогтнол ба бие ээ үнэлэгчийн тэмдэглэл
Монгол улсад монгол хүн өөрийгөө үнэлэх үнэлүүлэх болсон нь, биеэ олон улсын төвшинд ч үнэлэх болсон нь мөн үнэлүүлэх үйл явц өргөн дэлгэр хөгжиж буй нь тун ч ихээр таалагдлаа.
тэгээд миний хувьд эзэн нь хэн байх нь огтхон ч хамаагүй бие ээ үнэлж надад хамаатайг, авах ёстойгоо л авч байвал болоо юм шиг санагдаж байснаа саяхнаас эрс өөр бодол төрх болсон юм. ингээд хүмүүст бие ээ үнэлэхэд нь тус нэмэр болохоор шийдлээ.
харин энэ гудамж талбайд зогсож, хүрэл баганын хажууд хөөрхөн лүүн-зээ царайлагчид-ад бие ээ үнэлэгч хэмээх нэр өгс...
2007-11-27 - Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
би үргэлжид гүйж явдаг л даа
гэхдээ улсын мэргэжлийн хяналтын газрын, цацрагийн хяналтын үүдээр бүр ч хурдан гүйж орж гарч өнгөрдөг юм. Учир нь тэр нэгэн хуучны цагаан саарал байшингийн үүдэнд байх том багануудын дээр дандаа тагтаа суудаг бөгөөд би нэг удаа тамхи татаж зогсонгоо тэднийг хэрхэн хүмүүсийн дээрээс бааж байгааг харсан юм. Илт шувууны сангас ялцгас хийтэл унаж байхад зүгээр зогсож байсан намайг хүмүүс нулимчихлаа гэ...
2007-11-24 - Юу ч мэдэхгүй байх*
бас юу ч ойлгохгүй байх хоёр тун ч муу хэрэг биш юм.
найз маань надаас хэн хамгийн жаргалтай бэ гэж нэг удаа асууж байсан юм. тэр үед би хариултыг нь зөв хэлж чадаагүйгээр барахгүй зөв хариултыг олж эс чадав. тэр надад тэнэг хүн хамгийн жаргалтай гэж хэлж билээ.
тиймээ, тэнэг хүний дотор амгалан гэдэг. энэ бүхнийг би өөрийнхөөрөө, өөртөө зохицуулан ойлгох доо хэмжээг нь тааруулж, үл ойшоох, тоомжиргүй занг гаргаж бай гэж боддог. хүнд(=хатуу) хэцүү асуудал тулгарах үед түүнийг шийдэх, түүнээс зайлсхийх ямар ч боломж, оролдлого байхгүй нөхцөлд, хүн маш тайвнаар тэр бүхнийг өнгөрөөж чаддаг ...
2007-11-23 - Ичгэвтэр байдал*
би л хувьдаа ийм байдалд орох тун дургүй.
ямар нэгэн зүйлийн тухай тун бага мэдлэг мэдээлэлтэй бол хэзээ ч бүү оролц гэж би хэн нэгэнд өөрийн туршлага дээрээс үндэслэн хэлэхсэн. гэхдээ энэ нь нөгөө талаас тун ч эсрэгээрээ давуу талтай байхыг мэдэх юм байна.
өмнөх бичлэг дээрээ бусдад хэрэг болж магад гэсэн бодлынхоо үүднээс
*Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг* Дейвид Жозеф Щварц-ийн тухай
Аюурзанын орчуулан хүргэж буй *Шинэ үеийн номын сан цуврал*
мөн түүний өөрийн бичиж, уншигч түмэнд хүргэсэн мета роман "амь тавьж буй шувууны далавч"
мөн Сауэл Смали "Өөртөө туслах ухаан" болон Эрнст му...
2007-11-20 - Болзоотын бор толгой*
болзоотын бор толгойд
болзсон цагтаа, товлосон газартаа үргэлжид зогсдогсон
болж өгвөл тийшээ, хоёулаа явж байгаараа
болохгүй бол, хамаагүй ганцаараа яваарай.
бодол тээсэн алхаандаа
амьсгаадах зүрхээ, уушгиа, амраалгүй...
би чамд хайртай гэж ........ тэр нэрээр дуудаарай
амьсгал өндөртэй алхаж явахдаа
амрагаа дуудсан дуу чинь
алслах холоос чих сонорт нь эс хүрэвч
лугших судасны чинь цохилт
түүнийхдээ ижилсэж, хэн намайг дурсав, аль чих минь хангинана вэ гэх бий...
...
2007-11-13 - хоосон их зан*
бүр хов хоосон толгой
хов хоосон царай
зүрх ч үгүй тархи ч үгүй
тэдэнд гэр бүл нийгэм гэж үгүй, хамаатан садан бол бүр ч үгүй
хэнийг ч хайрлахгүй, бас үзэн ядахгүй....
тэнд байгаа нь өмдний тэлээ, товч....
ганцхан онгойлгож чадах хаалга... өөр юу ч үгүй хүмүүс....
тэдэнд ирээдүй гэж үгүй эргэн харах дурсамж гэж үгүй амьдрагсад...
зүгээр л амьд, аж төрөгсөд.... төөрсөөр.... олширсоор
тэд бидэн дунд бий....
тэнд ганцхан асуудал бий.....
тэд бидэн шиг байгаад тийм болцгоосон.... БҮҮ МАРТ
...2007-11-07 - Улцгар бүлцэн Халзан гурав байжээ*
Улцгар бүлцэн Халзан /Мулзан/ гурав бие биенээсээ хэн нь Цараа-ЛАГ гэдгийгээ хэлэлцжээ....
тэдний хэрэг бидэнд юуны хамаа байхав дэээ.
үлгэр сонсох дуртай хүүхдүүд минь....
үнэн гэвэл энэ л байна.
энэ үлгэрийг
халзан орж ирээд уншсан аа,: ёоох айлаа ш дээ гэж гэнэ.
улцан: гайхлаа шдээ, юу гээд солиороод байгаам гэж бодлоо гэв
бүлцэн:....................
хэлэх хэрэггүй юм гэж бас байхиймдааа.
...
2007-11-06 - ЗэВсэГлЭсЭн*
дулдуйч зангаар
дуугүй харцаар
хараалын үгээр
харандаа балаар
найз дайсан хоёроор
нас яс хоёроор
надаар чамаар бүрэн Зэвсэглэсэн хорвоо, бас би
үхлийн тулааныг үргэлж хүснэ, түүнийг хайна...
олохгүй дээ айна. олоод баярлана. бас огтлуулж, сийчүүлж үхэхгүй үлдэнэ.
хөх даалимба тэрлэгтэнгүүд, хүзүүндээ улаан бүч зангидсан...
хүж утаа, нүд аргуулж, хоолой гашуу оргиулсан
хорвоо уугих хирнээ асаж шатахгүйгээр баагих юм
хүчирхэг биендээ зохицохгүй шингэн дуугаар аргадах хирнээ
чанга гараар алгадаж, хацрыг эс өвтгөх хирнээ....
байгаа яг онож тусна.
байхгүйг нь үгүйлж байгааг нь илүүчи...
2007-11-06 - нэг нэгнийгээ гэсэн дээ
I am so glad to acknowledge to all my brethren Mongolians, who are discovering much more about foreign cultures, expanding their wealth and studding widespread over the world.
Does who have a right to get the celebrity of he is investing the real and most valuable profit for development of his native country? For me, he should be a person, who can drive his mind, his every single deed as well as his whole life to be a genuine man consciously, but not essential to be a politician, minister or company director.
Presently the Mongolian nationality is recorded on the world account as their apt...
2007-11-03 - УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*
шинэ үеийн Монгол орны хөдөөгийн болон хотын залуусын сэтгэлгээнд, өөрийгөө үнэлж хүндэтгэх сэтгэлгээтэй хүмүүст дөхөм болгож миний мэдэх зарим нэгэн номын тухай бичиж байя гэж саналаа.
үүнд юун түрүүнд харилцааны сэтгэл зүйн тухай буюу өөрөө өөртөө боловсрох тухай надад төдийгүй олон хүнд их зүйл өгсөн гэж боддог, байнга шахуу эргүүлж тойруулж байдаг хэдэн номыг, өөрийн үнэлэмжээр дараах байдлаар танилцуулж байна.
нэгдүгээрт Дейл Карнегийг танилцуулах хүсэлтэй байна.
түүний 3н боть ном байнга шинэчлэгдэн хэвлэгдэж байдгаас үзэхэд, залуу хүмүүсийн мөнхийн сэдэв болох нь дамжиггүй мэт санаг...
2007-11-01 - ажил маань цэцэгсийн хүрээлэн
миний ажлын өрөө
их замбараагүй бас жаахан эмэх цэгцгүй ч гэлээ .....групын орших уу эс орших уу гэдгийг шийдэх их олон чухал ажил энэ өрөөнөөс гардаг юм.
таримал цэцэгсүүд.... Мөнх цэцэгт хайтан. өвөл зунгүй цэцгэлдэг
энэ цэцэг бол миний тариж буй цэцгийн нэг бөгөөд, үүнийг *хувь заяаны мод* гэж нэрэлдэг мөн шархалсан зүрх ч гэж нэрлэх нь бий. ямартай ч амьдрах чадвар сайтай цэцэг юм.
аз жаргалын цэцэг, дэргэд маань суудаг нэг эгчмэд бүсгүй тарьдаг юм. саяхан цэцгэлсэн ч гэлээ тун удахгүй хагдарч унадаг нь тиймхэн. гэхдээ ахиад л цэцэглэж таараа...
энэ цэцэг бол харахаас захир...
2007-11-01 - сэтгэлгээний гоо сайхан*
ерөөс амьдрал маань зүүд гэлтэй зүүд маань амьдрал гэлтэй
энэ хорвоогийн өдрүүд өнгө аяс хийгээд дуу хуур, цөм нэгэн учир зүй нь эрэмбэлэгдээгүй бөөн овоорсон бүхний нийлэмж гэлтэй.
саглагар хөгшин модод бүхий голын хөндийг дүүргэж ургасан ойн дундуур уртаас урт бөгөөд өргөн мөрөн Дөлгөөнөөр урсана. би эврээхээ болон нисэж тэрхүү модон дундуур голын усыг уруудаж, өгсөж явсандаа, нэг бол баруунаас зүүн, зүүнээс баруун тийш голыг гаталж ниснэ. энэ бүхнээс өндөрт байрлах дэнж дээрээс бүхнийг ажиж байгаад тэрхүү эрвээхий унтаж амарна. түүний зүүд бол миний энэ хорвоо дээрх амьдрал юм. миний зүүд...
2007-10-30 - би түүнийг хайрлаж чадна*
би түүнийг хайрлаж чадна
тэгээд болоо үүндээ өөрөө бат итгэлтэй байна
юунаас ч шантарч юунд ч мохох юм алга алдах юм ч алга харамлах юм алга дан ганц зүрхэнд минь хайр бий
энэ зүрхэнд хайр бий
2007-10-17 - дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*
нэг биеийн тархи зүрхний эсрэг зүрх тархины эсрэг тэмцэл зарлав.
биеийн эрхтнүүд талцан хуваагдаж, шүд, хэл ам, хамар хоолой тархинд, ходоод боловсруулах систем бүхэлдээ зүрхний талд орж. дан ганц араг ясны бүтэц л төвийг сахив. уушги, цөс, элэг тэргүүтэй зүрхний талынхан хүчтэй тэмцэл хийв.
хөмсөг, нүүр ам ч тархитай хамгийн ойр гэдгээрээ мөчөөгөө өгөхгүй тэмцэлдэн нэгэн биеийн эрхтнүүд гэхэд нэжгээд дайныг дэгдээв.
гэтэл хоёр талаас нэг нэг хоосон эрхтнийг хэмжээ хязгааргүй эрхт хаанаар өргөмжлөн, тэр хоёр нь бие биетэйгээ тулах болов.
энэ бол тархины талынхнаас БОДОЛ хэмээх хаан, зүрхн...
2007-10-12 - гутал МИНЬ ГЯЛАЛЗАНА
ТУУЛЫН УРСГАЛ ШӨНДӨӨ НАМУУХАН....на наа на
түүнээс цааш нь мэдэхгүй юм сайхан... наа нааа дуу шүү... гэж өөрөө өөртэйгээ ярилцана.
ямар жиндүү юм бэ, энэ хорвоо. хэн нэгэнийг сэтгэлдээ хийчихээд, түүний тухай мөрөөдлөөр зүрх сэтгэлээ зайгүй чихчихсэн яваж байхад хэзээ ингэтлээ, хавирга нэвт салхилаж байлаа даа.
яагаал хүсэл хясал хоёр ингэж бие биенээ тас тэврэлдээд яваж байдаг байнаа. өнөөдөр тун чухал маш олон ажлыг амжууллаа. тиймээс өөрийгөө шагнаж, жаахан ч гэлээ баярлууллаа. энэ нь блог бичиж унших явдал юм л даа. зиа гутал ажил хоёр минь л гялалзаж байнадаа. энэ,би эзэн нь болж яваа ...