chadwal bugdiig n

2007-10-12 - Зималета- олон ангит бичлэг-2

/дүрүүдийн тодотгол/

Андрей Павлович – Obod - дурлалт хар хүү

Катя Пушкарова - misty - дурлалт бүсгүй

Амур – Friska -  мэрэг төлөгч

Шура – shine - том биетэй өндөр, шар

Маша – Tsoom  - reception

Таня –  yuki  - хөөрхөн бондгор, чихэрт дуртай

Кира Юринова – unenug -  экс эхнэр

Екетрина Валерова – hundaga  - дурлалт залуугийн эх

Вика /Викторя/ - tungaamaa - сайхан хүүхэн

Коля /Зорькин/ - xvv  -санхүү албаны дарга

Саша / Александар Юривич/ - g84 - экс эхнэрийн дүү

Петяа – mongolxvv - жолооч

Павло Оливич – saihan  - экс дарга

нэмэлт дүрүүд

Roman Sergeevich - sirus /Андрей Павлович...

. Сэтгэгдэл бичих

2007-10-11 - цэцэг МИНЬ = ХАЙР минь, ГОЁ байгааз

өрөөний маань хажууд, эндүү болон цэцэгс бүхий өрөө бий, өөр зориулалтаар ашиглахгүй байгаа тэр өрөөнд, гэрт маань ток тасарсан өдөр би ОРЖ ирээд нүцгэн зогсож байгаад цамцаа эндүүдэж орихдог юм. тэнд миний нэр дээр 2 цэцэг урагдаг байсан юм. цаг завгүй дээ арчилж чадахгүй гэж бодож байлаа... үхүүлчих нь ш дээ гэж айгаад байсан.

одоо би өөрөө арчилаж байгаа. шинэ жилийн үеэр нэг нь дэлбээлнэ. амьд байгалийн тасархай минь ургаад байгаарай... өвөл болоод хүйтэрч байна,.. цонхны цаанаас жиндэхгүй байгаа .. гэж бодох юм.

ургаад байгаараа хайр минь... цэцэглэхийг чинь үзэхсэн...урагмал минь...

...

. Сэтгэгдэл бичих

2007-10-11 - МАРШАЛЫН ШИРЭЭН ДЭЭРЭЭС ....*

маршалын ширээнд хоёр дахь удаагаа сууж, ийн бодлоо,

/энэхүү бодлын түрүүнд түүхийг нэхэн санах нь.../

(Маршал) Хорло-гийн Чойбалсан 1895 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр хуучны Сэцэн хан аймгийн Сан бэйсийн хошууны нутаг одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт Төрсөн хүн...

Чойбалсангийн баруун гар, Намын залуу дарга Юмжаагийн Цэдэнбал Увс нутгийн хүн. түүний гэргий, Монголын улс төр, урлаг соёлын түүхэн оролцоонд багагүй хувь нэмэр оруулсан Анастасия Ивановна Пилатова юм.

Юмжаагийн Цэдэнбал нь  Леонид Шинкаревийн бичсэнээр, тэрээр орь залуу­гаасаа орос авгай авч орос маягийн хvн ...

. Сэтгэгдэл бичих

2007-10-09 - аль тархи чинь ажилладаг бэ Bread Of Brain*

    өлсөж буй тархины хоол болгох гэж Bread Of Brain хэмээх энэхүү блогийг нээж хүнд хэрэгтэй өөрт хэрэгтэй зүйлийг оруулж байхаар шийдлээ. Энэ нь миний тоо томшгүй олон зорилготой нийцэж байгаа юм.

 Хамгийн түрүүнд *орчуулагчид, орчуулж буй зүйлдээ өөрийнхөө бодол санаагаа тусган оруулж байдгаа анзаардаггүй* гэсэн нэгэн афоризмаар энэхүү бичлэгийнхээ шигтгээг хийе.

 

Ингээд талхны үйрмэгээ түүцгээе……

  LEFT BRAIN FUNCTIONS
uses logic
detail oriented
facts rule
words and language
...

. Сэтгэгдэл бичих

2007-10-03 - хайрын тендер зарлав*

уг гарал монгол

нас ойролцоо

жил ус таарсан

эгэл жирийн амьдралтай

биеийн харьцаа өөртөө зохицсон

харахад нүдэнд улаахан, халамжтай

сэтгэл сайтай... /олон хүнтэй учир ч байгаагүй бол сайн/

хамгийн гол хайрлуулах болон хайрлах чадвар зэрэг хөгжсөн

бусдын болон өөрийнхөө өмнөөс бодож үздэг

эзэндээ үнэн ч нохой шиг зан төрхтэй ( эрхэлж, уурлаж, хазаж, эзнээ хамгаалж, горьдож, туньж, мартаж чаддаг)

өөрөө, өөр хэн нэгнийг оноож биш, хайж хайрлан халамжлан яваа, ... зүрх нь зүүн талдаа байрлалтай

боловсролтой бол сайн, /эрх ашгаа хайрын тендер зарлагчаас хамгаалах чадвартай/ санхүүгийн ча...

. Сэтгэгдэл бичих

2007-10-03 - Minii khuugiin uvriin devter, khuudas 17 (ПАренин)*

Minii khuugiin uvriin devter, khuudas 17 : Oct 1, 2007 2:15 AM My father came from Japan in 1905
He was 15 when he immigrated from Japan
He, he... he worked until he was able to buy this patch
And build a store... (Fort Minor, Kenji)

...'Billboard'-iin 'Old hits'-iig sonsoj suuna. Ogt sonsoj baigaagui duu baina. Tiim saikhan duu bish ch gesen ene duug sonsood yagaad ch ym muu aaviigaa genet sanalaa. Genet ch yu baikh ve dee ...

. Сэтгэгдэл бичих

2007-09-29 - их хот ба ганцаардсан нэгэн*

цонхон дээр тавиад удсан хуванцар савтай ус булингартаж шарлажээ. түүнийг аваад өөрөө л нэг юм тамхины утаанд үх чихэлгүй ургамар аядаж байгаа цэцгээ усаллаа.

амьд ус. энэ хорвоогийн бүхийл зүйлс өөрөө цагийн аясаар илэгдэж муудаж, за бас ч үгүй шинэчлэгдэн ургаж төлждөгийн гэрч болж цэцэг ус хоёр, ганцаар илдэвийг эргэцүүлэн суугчийн дэргэд хань болох нь энэ ажээ.

цонхны цаана намар цагийн жихүүн агаад нэгэн хатмал уйтгартай өдөр дундын наран бүүдийнэ. өчигдөр уусан юмных нь үйлчлэл өдөр дундыг хүртэл бүрэн арилж өгөхгүй дотрыг минь чичрүүлж гар хурууны үзүүр нэг л хүчгүйхэн хөдөлж ядна. ил...

. Сэтгэгдэл бичих

2007-09-28 - ..............

өглөөний сонин уншилга, өдрийн цайны завсарлага, оройн ТВ мэдээ, орон зайгаа үгүйлсэн хоосон мэдрэмж, ХЭН ХААНА ЮУ БИЧЭЭД БАЙНАА гэсэн бодолоор солигдож. чухамхүү бичихийн уншихын их хүслэн болж, өнөөдөр гээд л ямар нэгэн зүйлийн тухай эхлүүлэн бичиж, эрэгцүүлэн бодож, заавалчгүй нэг эргүүлдэг хэдэн хуудас-ууд....

энэ бол өнгөрөгч жилийн арван хоёр сараас хойш, амьдралд маань амт утга учир нэмэрлэж, бас ч үгүй буцаж ирэхгүй цаг хугацаа, неривийг маань барсан зүйл байлаа.

хамгийн анх утга агуулга багатай урт урт өгүүлбэрүүд, утга санаа нимгэн хүнд хэрэггүй юмнууд, бичдэг алдаа мадаг ихтэй агу...

. Сэтгэгдэл бичих

2007-09-28 - эцэслэв........

өглөөний сонин уншилга, өдрийн цайны завсарлага, оройн ТВ мэдээ, орон зайгаа үгүйлсэн хоосон мэдрэмж, ХЭН ХААНА ЮУ БИЧЭЭД БАЙНАА гэсэн бодолоор солигдож. чухамхүү бичихийн уншихын их хүслэн болж, өнөөдөр гээд л ямар нэгэн зүйлийн тухай эхлүүлэн бичиж, эрэгцүүлэн бодож, заавалчгүй нэг эргүүлдэг хэдэн хуудас-ууд....

энэ бол өнгөрөгч жилийн арван хоёр сараас хойш, амьдралд маань амт утга учир нэмэрлэж, бас ч үгүй буцаж ирэхгүй цаг хугацаа, неривийг маань барсан зүйл байлаа.

хамгийн анх утга агуулга багатай урт урт өгүүлбэрүүд, утга санаа нимгэн хүнд хэрэггүй юмнууд, бичдэг алдаа мадаг ихтэй агу...

. Сэтгэгдэл бичих

2007-09-26 - зоргоор унших номнууд, золоор учирсан найзууд*

хоёр бүсгүй хоржоонтой үг хэлэлцэн сууна.

инээд алдаж маасганана. тэр хоёр өнөө орой уйдсандаа, ийнхүү өвөр зуураа хэлэлцэхэд хашиг-чин ярихаас өөр аргагүй, дуу шуугиан ихтэй, хүн хөл болсон газар иржээ.

бас ч үгүй дээд зэрэглэлд багтах тохижилт сайтай нэгэн pub-д тийнхүү хоёр, ганц бие бүсгүйчүүд элдвийг ярилцан сууна......

юун дээр ч тогтож эс чадах нүд орчинг зогсоо зайгүй гүйлгэж харснаа, амьдралд нь байхгүй ямар нэгэн зүйлийг эрж хайх мэт....бүхнийг ажиглана.

том ягаан шилтэй бүсгүй хоёр гараараа ширээг тохойлдож, мөнөөх хоёртой зэрэгцэн сууж буй эрчүүд рүү албаар шахуу анзаарагдахаар харна. ...

. Сэтгэгдэл бичих

2007-09-25 - ЦАГААН МАЛГАЙТ-2*

/үргэлжлэл, тул эхний хэсгийг өмнөх бичлэгээс уншина уу/

хэдий зун цаг ч гэлээ, намаржаад хангайд бороотой байсан үе.

бид нэрийг нь эс мэдэх нуурын хөвөөнд хонов. залуу халуун насанд үзээгүйгээ үзэж мэлхий гээч амьтнаар илдүүрээ хангаж, шинжлэх ухааны туршилт гэх нэрийдлээр нэлээдгүй тамлан зовоох ажиллагаа хийвээ.

тэрхүү цагаан малгайтны дуль эхэлдэг өглөө, манайхан манантаж, уйлагнасан тэнгэрийн доор урт маршрутын эхэнд үүрийн зургаан цагаар бэлэн жагсжээ...

би тэр өдөр жасын нярав хийж, Ниваалын ээлжтэй байсан тул бусад галынхаа арын албаныхантай отог майхнаа нүүлгэх ажилтай үлдлээ. бид...

. Сэтгэгдэл бичих

2007-09-24 - нэг л УДАА*

ганц л удаа би чамд хайртай гэж хэлсэн гэе

нэг л удаа би чамтай хоносон гэе

нэг л удаа чи манайд би танайд очсон гэе

нэг л удаа чи намайг хайрлаж үнэссэн гэе

нэг л удаа бид муудалцаж хэрэлдсэн гэе

нэг л удаа нэрээр минь дуудаж хайртай гэж хэлсэн гэе

нэг л шөнө нойргүй хамт суусан гэе

нэг л удаа би чамайг /чи намайг/ эмнэлэгт эргэж очсон гэе

ганц л удаа би чамд зориулж бэлэг өгсөн гэе

ганцхан удаа бид гадуур гарсан гэе

ганцхан удаа чи намайг олдомгүй гэж хайрын үгээ шивнэсэн гэе

нэг л шөнө дэрээ нэвтэртэл би чамайг санаж уйлж хоносон гэе

ганцхан удаа амьдрахдаа нэг л удаа чамтай би ...

. Сэтгэгдэл бичих

2007-09-20 - гэмшил.....

наймдугаар ангид юм шиг санаж байна би хорвоо ертөнцийг 152см өндрөөс хардаг байлаа.. үүндээ эхлээд гутарна, дараа нь эвлэрнэ.

анги хамт олон маань жагсана. би хөвгүүдийнхээ хамгийн хойно жагсана. хамгийн том бүдүүн биетэй охидын хажууд... тиймээс бүүүр ч жижигхэн газрын битэг гэмээр л юм харагдана. гүйхээрээ гүйцэгдэнэ. охид дунд буу халсан шигээр додигор гүйж байгаад.

гэртээ хариад бодохоос л уур хүрээд байна. хэ хэ. за сүүлдээ ч бүр ээжид уур хүрнэ. та л намхан та л жижигхэн танийг би дуурайсан байна. заваан юм оччиж очиж таныг дуурайгаад... муу ээжийгээ яах гэж тэгдэг байсан байнаа... ээ...

. Сэтгэгдэл бичих

2007-09-20 - Нулимастай нүдэнд тороогоод үлддэг №2*

/нутгийн бараа..., үргэлжлэл-1/

.....тэрхүү сонин хачин жигтэй зүйлийг би хэсэг зуур зогсож ажиглаж байснаа, амьсгалах эцэсгүй шороо чулуу, нойтон шамарга ирэхээр нь гүйж очоод, хамт байсан ахын орхиод явсан цувыг задалж нөмрөв. энэ үед агаар хамрын нүхээр багтаж ядан чихэлдэж, амаараа амьсгалахаас өөр сонголт байхгүй байлаа. жижиг ширхэгтэй шороо чулуунууд тагнайн хойд хананд шажигнан цохиж, амаар дүүрэн элс шороо болон, уушги маань задарчих шахан байсан юм.

маш богино хугацаанд хэзээ ч төсөөлж байгаагүйгээр тэрхүү эрчилсэн хуйлралт хүчээ авч, би төд удалгүй ногоон өнгийн цувтай нэлмийсэн юм,...

. Сэтгэгдэл бичих

2007-09-19 - ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*

  үргэлжлэл-4

  Түүхий мах бодь ус тул хамтрагчаа эсвэл найзаа ус, газар мах бодтой ордноос сонгох хэрэгтэй. Ус нь галтай огт нийцдэггүй, харин агаартай нийцдэг.

Хилэнц нь ордуудаас хамгийн секси, мэдрэмтгий нь юм.

Тэгэхдээ Хилэнц нь хөнгөн хийсвэр харьцаа, сээтэн зэрэгт дургүй, хайрын явдалдаа ямагт чухал ханддаг ба хайран даа бие, сэтгэлээ зориулдаг. Хайр дурлалдаа зөвхөн зүрх сэтгэлээ л сонгодог бөгөөд үүндээ өөрийгөө бүхэлд нь зориулдаг. өөрийгөө хайр дурлалд зориулагдсанаа,  мөн өөрийнхөө сэтгэл татам байдлын үнэ цэнийг сайн мэддэг. Хайр дурлалд хилэнцүүд амжилт олдог.

Хилэнц нь худа...

. Сэтгэгдэл бичих

2007-09-19 - ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*

 

өмнөх хэсэг: https://www.blogmn.net/G84/2007/9/7245/%D0%A5%D0%B8%D0%BB%D1%8D%D0%BD%D1%86-%D0%B4+%D0%B7%D0%BE%D1%80%D0%B8%D1%83%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B0+%D1%8D%D1%80%D2%AF%D2%AF%D0%BB+%D0%BC%D1%8D%D0%BD%D0%B4.html

үргэлжлэл-3

 

Хилэнц нь шаргуу, ажилсаг, сурах дуртай, ой тогтоол сайтай байдаг. Тэр хүч гаргахгүйгээр хүссэндээ хүрч чадна. Түүний хүсэл нь бодит болдог. Энэ нь азтай байхыг илүү санагдуулам. Юм бүхэнд гайхалтай амархан хүрдэг.

өндөр хөгжсөн оюун ухаан, сэтгэхүй, хүч, зориг шаардсан хэцүү ажлыг маш сайн хийж чадна. Маш сайн мэс засалч, сэтгэл судлаач, уурхайч, далайчин болно....

. Сэтгэгдэл бичих

2007-09-19 - Эмэгтэй...*

яагаач-гүй, юугаар ч дутаагүй

бас юу ч үгүй хоосон, ямар нэгэн юм хэрэгтэй

амьдралын жамыг дагах ёстой...

хүнд хэлээгүй, хэлэхгүй, зүрхэн дахь нууцууд,

зүүдэн дахь учралууд , биелээгүй мөрөөдөл..

биднийг хүлээсэн асуудлууд...

нэгээс нөгөө рүү бэлэн мөнгө шиг шилжиж хөрвөсөн

эхлээд тэр, дараа нь энэ...

асуудлаас асуудал руу...

ширэнгэн дахь ойн модод дунд, мөчир дамжин гүйх сармагчин адил...

хүн гэдэг үхэж болдоггүй амь, сэтгэл гэдэг эцэж цуцдаггүй жигүүр...

үрийнхээ төлөө мөхөшгүй эмэгтэй зүрх...

үнэний төлөө мятаршгүй тэмцэгч бүсгүй...

үнэ цэнэтэй, үг хэлтэй...

үгүйлэгдэнэ, бас мартагдана...

...

. Сэтгэгдэл бичих

2007-09-19 - Нулимстай нүдэнд тороогоод үлддэг*

Нулимстай нүдэнд тороогоод үлддэг*

нутгийн бараа ээжийн үнэтэй

ариухан шороогоо алгандаа дээдэлсэн алтан нутаг аавын түшигтэй...



түүхий цагаан тоосгон байшингууд, хашаанууд... бүхэлдээ сумын төв маань тийнхүү шавраар босжээ...

би сум уруу наадмын гурван өдөр явган хүрч ирдэг байлаа... улаан эргээс хойшоо, голын хөндийг дагаж баруун талыг нь барьж алхсаар Цагаан Чулуутад зусаж буй гэртээ хүрнэ. маргааш өглөө нь түрүүнийхээ замаар буцаад сум уруу... хурдны морь унах нас болоогүй тул гологдож, хонинд явах ээлж хүлээх насанд хүрээгүй жаал хүү... тийн ийш тийш зөвхөн явган гүйдэг байлаа ганц би ч биш ...

. Сэтгэгдэл бичих

2007-09-17 - ЯМАР

бие бүрэлтэхүүн гэж яридаг, тэгж ч шийддэг хүмүүс...

хар нүдэн ямар.... цагаан архи + (нь) айраг = хар нүдэн биш...

хилийн застаавын хар нүдэн...

тэгээд дэвхийтэл  босоод, сархийтэл жагсаад, цангинтал мэндэлдэг,

үг үйлдэл бүгд зэрэг зөрөхгүй,

хоёр хүний нэг нь заавал дарга.

хоорондоо зэрэглэлээр харилцаж хариуцлагыг үүрнэ. ЭНЭ ЯМаР хүмүүжиж болмоор амьдралын дэглэм гээч...

эмч нар хордлого/ за муугаар ярий, архины/ клиййзэн гээд тэгдэг тавих гэсэн /боривондоо баастай гэдэг/ мундаг том дуутай бацаанууд, явмаар газар....

ээжийн хүү эх орны хүү болох тушаал...

...

. Сэтгэгдэл бичих

2007-09-17 - *ЭНЭ

...зугаа төдийхөн хийхгүй шүү, дуугүй суугаад л дотороо бодно, будаагаараа галална, юу ч хийхгүй, хүнд ч өөртөө ч хор хүргэхгүй, үйлдэл хийхгүй шууд л.. суугаад бодно.

төсөөлнө энэ миний амьдралын, оршихуйн онцлог, боломж ба эрх чөлөө, би аз жаргалтай хүн....

баргийн юманд инээхгүй /зүрүүд эрийг олон зуу удаа үзээд ийм болцийн/

олонхын бодол санаа, нийгмийн үнэт зүйл, амьдралын зорилго, эв түнжин, манж байшир зан юу ч байхгүй.. энэ сонин ч биш...

эрх чөлөөт амьдралын минь энэ хэв маяг бол тэнэглэлийн аз жаргалаар дүүрэн дулаахан нуга юм.

...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->