2008-11-12 - Миний бодол
2008-10-30 - лайтай аан
Анх валентины өдөр манай ажлын анд Тогтохоо: -Энийг сонс доо гээл Уска бид 2-т сонсгож билээ. Нэгэн site дээр энэ дууг чухам л сайхан, сонсчуул хэзээ ч харамсахгүй шүү энэ тэр гээл баахан юм бичсэн байсан. Тэгээл сонслоо.... У-ааа нээх сүрхий магтаал байсан юу нь тийм сайхан байгаан гээл тоохгүй өнгөрсийн. Өө харин 1 мэдсэн чинь дагаал дуулдаг, клипийг нь үзээл сууж байдаг болчжээ. Нээрээ тоё дуу шүү. За тэгээд нүдээ аньж байгаад лаа асааж байгаад хайртай хүнээ бодоод сонсоорой. заза донгосох ч яахав. Зүгээр л сонсоод үз.
...2008-10-18 - garvhigtai*
юунд ч юм вэ гуниг төрөөд
эргэн тойрноосоо өө хайгаад яах билээ
өөртөө сэтгэл хангалуун биш байна.....
2008-10-11 - хайрцагны улсууд*
харин 3000 он гарахад 270 гаруйхан жил үлдээд байхад аль хэзээний нүүрс, цэвэр усны нөөцөө шавхчихаад байсан улс үндэстнүүд буурай доройгоосоо эхлэн жижгэрч байв. үхэр мал, машин, сууц, хүн амьтан, бүхэл хот тэр чигээрээ....
Анх бидний мэдэх тоолол он цагийн зөрүүгүй байхад Евро-Азийн их гүрэн-ээс л гарч эхэлсэн юм гэдэг, олон нийтээр нь хомо...
2008-10-06 - Smeraldo*
зовлон нажидаа тэсэж, дааж гарах гэсэн дээ л хөмсөг нь зангирч зан нь ширүүссэн нэгэн эр
цагаан ямаа хөтөлсөн сайхан бүсгүйд дурлаагүй ч, угтаа цагаан ямаа хөтлөөд солонго-н зүг алхаж явсан бага насаа мартаагүй юм.
түүний хайр, зүрх сэтгэлийн асуудал гагцхүү нүднээ илхэн байх авч, үг хэл үйлдэлд нь үгүй ажээ....
аль нэг жаргалтай түүхийн нэгэн адил гүнжид биш, зүгээр л зурагт хуудсанд, амьдралд байгаагүй нэгэн зохиолын гол дүрд дурласан тэрээр оюуны хомстолтойгоо ч мэдэхгүй агуа хайрын тухай мөрөөдөлдөө автаж, түүнийхээ төлөө бодит амьдрал...
2008-09-20 - Хээрээр Гэр, хэцээр дэр*
Залуу насны залруул ашгүй алдаа
Зам мөр, зөв буруугийн дундуур явсаар,...
хээр хөдөө онгож гандсан нүүр царай, зожгорсон бодол санаатайгаа уулын хэцэд тамхи угсаруулан нэрж суулаа. Ажлын завсар зайл-хайнд сумын төв рүү нэг ороод гарах зуур бага насны маань байдаг дурсамжийг сэдрээсэн салхин сэвшээ, хөдөөгийн нэгэн сумын намхан байшингууд дундуур татсан утас, шонгийн модны үзүүрт гунигтай ульж, салхин сэвшээ нэг ширүүссэнээ дахин цуцалтгүй үлээж, хэлгүй цагаан салхи он цагийн уртад бүүдгэртсэн дурсамжид хүрэх ямар нэгэн төд замыг зүрх дайруулан татна.
хааяагү...
2008-09-02 - michael jackson earth songs
What about sunrise
What about rain
What about all the things
That you said we were to gain.. .
What about killing fields
Is there a time
What about all the things
That you said was yours and mine...
Did you ever stop to notice
All the blood we've shed before
Did you ever stop to notice
The crying Earth the weeping shores?
Aaaaaaaaaah Aaaaaaaaaah
What have we done to the world
Look what we've done
What about all the peace
That you pledge your only son...
What about flowering fields
Is there a time
What about all the dreams
That you said was yours and mine...
Did you ever stop to notice
All th...
2008-09-02 - амьдрал үнэ цэнэтэй утга учиртай санагдах юмаа
2008-09-02 - some body me
2008-08-31 - Андрей Павлович – Obod -
сэтгэл хөөрөл
тамхи
тамир
найзууд
l
зүрх сэтгэл
;lk;l
2008-08-31 - дурсамж....*
чи минь байгаа болохоо амьдрал минь гэрэл гэгээтэй......
сая нэг бичлэг уншаад сэтгэгдэл бичиж чадсангүй
нээх том тогооны таг шиг нар, эсвэл сар,.... ялгаагүй...
намар оройн Сибирийн хүйтэн уур амьсгал тэнгэрт манантайд... армаг тармаг модод хаяа нэг ижлээсээ тасарсан цагаан зээр, бор гөрөөс гэтэл.... бодвол сумын төв рүү эзэн нь унаж хүрээд, эмээл хазаараа мулталж сул тавиад хөөсөн бололтой дэлийг нь засаагүй бор азарга янцгаагаад л.. янцгаагаад л.... унаган толгодуудыг туурайгаараа бөмбөрдөөд..... сэтгэлд минь энэ адуу нутаг руугаа ...
2008-08-28 - чи бид дурсамжинд нь амьдарна*
Нартын амьдралаас алсалж буй сүүмгэр нүдээрээ залуу насныхаа дурсгалыг дахин нэг тодоос тод харахыг хүсэвч нэгэнт нүд нь юм гүйцэж харахаа больсон эмгэн: би ямар хувцастай байна гэж асууснаа, хүүг хариулах завдал олголгүй өөрөө өмсөж байсан хувцсаа, зургийг яльгүй салгалж буй нас дарсан гарынхаа үрчгэр нарийхан эрхий хуруугаар, арьсаараа харж байна уу даа гэмээр нэгд нэгэнгүй яв цав дүрслэн хэлэв.
Хэрэв зээ тэр эмгэний харц зураг руу биш өөр тийшээ жишүү хараагүй байсансан бол та бидний хэн нь ч эмгэн сэмхэн фот...
2008-08-26 - хамгийн хүчтэй сэтгэгдэл*
Тийм царай муутай амьтан гэхэд хайрыг маань ихэд татдаг байж билээ.
Тэр-ний сүүлийг арзгар үнсэн блок дээр тавьж байгаад заазуураар тасалж билээ. Таслах даа зүгээрч нэг тас цохчихоогүй юм. Далайж далайж, далайсан гараа буцдаггүй Монгол зангаар тас цохисон юм. Тэгсэн харин арзгар товгор гадаргуугаас болоод яс нь яарсан хэр нь арьс мах нь тасрахгүй байж билээ..... эхний цохилт нэгэнт бүтэлгүй болсон тул дахиад цавчлаа өөр газар буулгаад тавьдаг юм байна. Мэдээж дуу нь тасрахгүй ор...
2008-08-25 - чамайг амьдрал алгаддаг уу*
Евгений онегины Онегин тэр, Татьяна нь би юм шиг л байх уу....
үгүй ядаж хүйс нь хүртэл зөрөөд байдаг.
Ленски шиг дурлалын төлөө буудуулж байхыг илүүд үзэж явсан маань энэ. ленски их удаан бодсон тэгээд одоо ахиад л бодох уу, хариулт нэхэх үү, хайх уу....
-чамайг амьдрал алгаддаг уу?
-намайг харин алгаддаг...
-намайг ч бас,..
-шалчганахаа больцгоо
байраа солилоо....
Солийг сольсон нь ... Хаяа бодовч Солийг ер нь өөртөө тохирохгvй эхнэр юм гэж санадаг боллоо.....
яагаад болдоггүй явдал учир гэдэг чинь энэ вэ....
их тэнгэрийн дүлий олж баяжсан тэр өдрөө...
2008-08-21 - Сэтгэл гижигдэх бороон дуслууд
1
2
3
2008-08-20 - буруу шаахуу*
Мэдээж хэрэг засгийн газар, УИХ учир начир-аа ололцохгүй, бид олимп гэж амьсгал өндөртэй, алтан медаль гээд бүүрч давчим амьсгаатай байгаа хэдий ч ард түмэн амьдрах хэрэгтэй...
Ингээд явган нэгэн нь хөл нүцгэн үлдэх дээрээ тулах болсон хойно...амьдрал үргэлжилсээр...
Шатахуун үнэ ханшаа өөрөө тогтоож мянга зургаан зуу хүрсэн байхад ноён талх болон том ах автобус өөрийн ханшийг өсгөлгүй яахав..
Монголын ард түмэн ядуурал, үнэ ханшийн донсолгоонд хэзээний төр нийгмийнхээ түрүүнд нь хөдөлж төрөлтийг барьж,...
2008-08-19 - Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх
Оросууд гал зэвсэг ашиглан, бэхлэлт барьж бэхжин, буриадуудын эхнэр хүүхдийг хядах, олзлон аваачих зэргээр алхам алхамаар урагшилсаар Байгал нуурын хоёр талаар буриад монг...
2008-08-15 - алт... ард түмэний тайлбаргүй талархал
2008-08-14 - алуурчин би ардын баатар
лусын сайхан амьтаныг нударсан
би ардын баатар
Хангай Хэнтийн савдагтаа өргөл
барьсан болохоор би хишиг хүртэгч
халуун шумуул хоёрыг огтоос
дурсахгүй бол бид диваажингийн иргэд
...
2008-08-14 - Аз Жаргалыг заавал олоорой, тэнд байналээ*
Намайг гуниг найзаа гэж боддог болоод ч тэр үү үргэлжид дагаж явдаг сан
Харин би өөрөө шарласан навчсыг түүж хардаг....тэгээд гуньдаг.....намар хүн илүү өтөлдөг шиг санагддаг...
Ер нь долоон сарын нэгэнд зуны улирал эхлээд, наадмын маргааш дуусдаг болчихсон юм шиг санагдах юм.
Ойрд нуруу маань артук-лазан-тери гэдэг юм тусаад ха ха, хоолой хошного болчихсон, халуурч бүлээрч хоноод гар ганзага сулраад байсан одоо харин байсхийгээд чангарч байна. Улам чиг чангарах аястай...баяртай гуниг, гутрал, бүтэлгүйтэл, зовлон нажид минь, одоо эр...