chadwal bugdiig n

2008-12-07 - Саран...*




(агуулга өнгөөр ялгарна....)

Эх дэлхийд маань сар 80 дахин ойртох аваас, эсвэл бидний нүд түүнийг 80 дахин өсгөж хардагдсан бол сарны гадарга хэрхэн, ямар-хан тогтоцтой болохыг олж мэдэж чадах юм.

Олон зууны туршид өнчин саран шөнө дөлөөр гэрэлтэж, үзүүр нь эс олдох цаг хугацааны хөврөх аясаар хүн төрөлхтний гол төлөв шөнө дөлөөр хэлэлцэж, бас гүйцэлдүүлж байдаг муу үйл бүхний цорын ганц, сүүлчийн бөгөөд эхний гэрч болон мэлтийсээр иржээ. ингэхдээ тэдний үйлсэд заримдаа тус хүргэж, заримдаа гай хүргэсээр ирсэн нь энэ буйзаа.

Сар бол толь, энгийнээр ойлгоход ингээд л болоо. тэр ...

2008-12-05 - Хямрал

Хямрал
Одоо үед ч юмыг урьдчилан таахад үнэн хүнд болж дээ. Дэлхийн хамгийн шилдэг шинжээч, судлаач, риск менежерүүд ажилдаг хүчирхэг санхүүгийн корпорациуд шил шилээ даран дампуурлаа зарлалаа. 2008 оны 09 дүгээр сарын 15-нд нийт 639 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Lehman Brothers банк дампуурлаа зарласан. Энэ Америкийн түүхэн дэхь хамгийн аврага том дампуурал болон түүхэнд бичигдсэн юм. Гэтэл үүнээс ердөө 11 хоногийн дараа Washington Mutual дампуурсныг нийтэд зарласан /АНУ-ын бүх цаг үеийн 2 дахь том дампуурал/. Мөн энэ үеэр даатгалын аврага корпораци AIG нь золтой л нөгөө ертөнц рүү явахаа ...

. Сэтгэгдэл бичих

2008-12-05 - Заяаны ханиа гуйхүй*

Чамайг би Хан Хэнтийн нуруунд үүр цайж байхад

Халуу шатаж шумуул шунгинаж байхад

Халх нутгийн гүнээс хайртаа хүнээ санасан сэтгэлээр

Зүрхнийхээ амрагаа зүүдэлж хоносон зөн билгээрээ үгүйлдэг шүү

Саран авхай гийж, салхины аясаар борог өвс шуугьсан

Саруул Дорнодын талд аниргүйд бодлоо бэлчээж

Санасан сэтгэлээр хайрт амраг чамайгаа бүүвэйлж хонодог шүү

Энхрий нялхсын адилаар хайрласан сэтгэлээр чамайгаа өлгийдөж хонодог шүү

Хатан Туулийн эргээр жавар тачигнаж байхад

Хан Богд уулын оройд амьсгаа өндөртэй алхаж явахдаа ч

Амандаа би, амраг минь би чамд хайртай гэж бувтнаж явдаг шүү

Алдуул...

. Сэтгэгдэл бичих

2008-12-03 - Аdulation*

Амьдрал хүнийг тэгж хүмүүжүүлдэг гэж бодоогүй байсан биз,
Балчир хүү эхийгээ хэн нэгэнд загнуулж, түүнийг хүлцэнгүй сонсож,... алдаа дутагдал гэж хэн нэгэн үзсэн бүхнийг засаж залуулахын төлөө гавшгайлан ажиллахыг чимээгүй ажиглана...
Хүү, "миний буруу, би ойлголоо" гэж хэлэх ээжийнхээ үгэнд сэтгэл нь давчдан "би хэзээ ч ийм хүн болохгүй" гэж, эхийгээ хайрлах мөртлөө үзэн ядан дотроо бодол болон сууна. Энэ бодол нь ч жаал хүүгийн амьдралд биеллээ олж, "хүний хөл дээр гишигсэнийхээ дараа уучилалт гуйхаас илүү хөл дээр гишгэхгүй явах" тухайд жаал хүү бодол болно. Энэ түүх эхлээд удаж байгаа ю...

2008-12-03 - Хүн гэдэг энэ*

Цасан ширхэг хуйларч, цаана жиндүү
Монгол эр хүний хийморь жаварт сэргэдэг шигээ,
Шөнө дөлөөр, шинийн хоёрны нарийхан хавирган саран хэсэг зуур хань болж байгаад жаргана.
Нүдний үзүүрт бүрэлзэх ямар нэгэн тэмдэг,...
Харанхуй гудамжнууд дундуур, хашаанууд сүлжсээр, нохой шувуу шуугиулж явсаар нэг хашаанд тулж ирээд хөлийн чимээгээ зөөллөн цасыг сэм сэмхэн хэдий боловч шаржигнуулсаар ойртож очоод, банзнууд завсраар үлээх хүйтэн жаврыг өлийн сөрж зогслоо....
цонх, сүүмэлзэх гэрэл, ангиргүй,... хүйтэн, түнэр харанхуй ноёлно....

Үсрээд л хулгай хийх гэж яваа биздээ, чоно борооноор гэдэгсэн....

. Сэтгэгдэл бичих

2008-12-02 - Шинэ жилээс урьдаад турах уу*

Мэдээж хүссэн даашинздаа багтаж байна гэдэг сайхан л хэрэг л дээ.
Гэхдээ өнгөрсөн шинэ жилээр энгэр заам нь задгай биш, өргөн мөртэй, торго биш, нарийн даавуун эдээр хийсэн
бас болоо ч үгүй тод улаан өнгөтэй даашинзаар гоёсон нэгэн бүсгүйтэй бүжиж билээ.
Түүнд би миний хайртай бүсгүй ийм сонголт хийсэн бол би баярлах байсан гэж чин үнэнээ чихэнд нь хэлсэн юм....

12 сар гарав уу үгүй юу жингийн тухай ярианд анхаарал хандуулсан орчуулагч бүсгүй, өнөөдөр өөрийнхөө хүссэн эдэн дээ багтах болжээ, үдэшлэг эхлэв үү үгүй юу ууж эхэлсэн харчуулд түүний тийм бусдаас илүү сайхан болсоныг олж харсан...

2008-12-02 - Цусан өшөө





Би хэвтэж байхдаа тэднийг хэрхэн хөнөөхөө бодож байлаа. Тэдэнд мэдэгдэлгүйгээр дөхөн очиж, араас нь нам цохих нь хамгийн сайн арга байлаа. Намайг адгийн амьтан гэж хэлэх байх л даа. Гэвч өстөн дайсан минь ч энэ аргыг хэрэглэдэг шүү дээ.
Товчоор хэлбэл энэ цусан өшөө байлаа. Ялангуяа шөнө нойронд автадгийг мэддэг учраас өмнө нь алуулсан ах дүү нарынхаа өшөөг авах боломж хайж байгааг мэдэрч байлаа.
Тийм ээ, би тэднээс олныг хөнөөсөн юм. Мөн тэднээс биеэ хамгаалхын тулд юу хийснийг минь хүн бүр мэдэж байгаа. Харин дайснууд минь ойлгож байгаа гэж бодохгүй байна. Тэд миний төлөвлөгөөг мэ...

. Сэтгэгдэл бичих

2008-12-02 -

Хүний нэрний эхний үсэг түүний зан чанарыг тодорхойлдог гэсэн үзэл байдаг юм байноо. Гэхдээ та үүнд итгэх эсэх нь мэдээж таны л мэдэх хэрэг.  Би бараг таньдаг бүх хүмүүсийнхээ нэрийг харлаа. Үнэн юм байна гэж бодсон шүү.

А - Хүч чадал, эрх мэдэл
Б - Агуу хайр сэтгэл
В - Хувирамтгай, эмх журамгүй
Г - Оньсого мэт нууцлаг
Д - Нийтэч, хүмүүсийг өөртөө татах чадвартай
Е - Биеэ дайчлах чадвар
Ж - Өөртөө итгэлгүй
З - Эргэлзэмтгий, хөрөнгө материалын хүндрэл
И - Авхаалжтай, соргог, түгшимтгий
К - Их санаатай, түүндээ хүрэх гэж хичээдэг
Л - Логик сэтгэлгээтэй, сэтгэж чаддаг, олхи...

. Сэтгэгдэл бичих

2008-11-28 - ертөнцийн нэгэн анир*

Төмөр замын өртөөний заланд хөлсөө гартал теннис тоглоод өвлийн шөнө гарч ирснээ,
Дөнгөж өчигдөр шөнө буу шагайж машинтай үнэг хярстай хөөцөлдөж явсан, тэргэл сарны гэрэлд сааралтах хэдий авч дүнсгэр, аниргүй, түнэр харанхуй ноёлох хөндий рүү хараа тавин зогслоо.
чимээгүй чшшшшш,
Хэрэв өөрөө чимээ гаргахгүй бол, өөр нэгэн чимээ байнга гарч байдгийг олж сонсож болно.
байнгын зогсолтгүй хирнээ, сулхан....

(хэрэв тэвчээртэй цааш үргэлжлүүлэх аваас)
Хавтгай, ногоон өнгийн вандан сандал дээр тохож орхисон хөнжил өөрөө өндийн босож ирэх нь тэрээ...
Шөнө дунд хэний ч хувьд энэ нь аймшигтай х...

. Сэтгэгдэл бичих

2008-11-27 - Эрчүүд..

Nisvanis хамтлагийн '' Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч'' гээл 1 дуу байдаг даа. Тэр дууг дараа нь алтернатив дуучин Отгоо дуулсан байсан нь ихэд таалагдаж билээ.  Эрчүүд гэснээс энэ эрчүүд яахаараа ийм новшийн байдаг юм бэ дээ. Гэхдээ хорвоогийн, тэр тусмаа Монголын минь бүх эрчүүд залуус бүгд биш л дээ. Эр хүн гэдэг нэрийг гутаасан нусан чавхнууд байхын. Хаа, муусайн авгай хүүхнүүд дандаа хов жив хөөцөлддөг тулганаас цааш давж үзээгүй юмнууд этэр гээл байдаг. Тэгж ярьдаг, мөн тийм ойлголттой гаруудад саваагүй нохой саранд бүү хуц тэхүү гэж хэлмээр санагдчлаа байн...

. Сэтгэгдэл бичих

2008-11-24 - Нүд бол ертөнцийг харах толь юмаа гэж.

Нүдний цөцгий мэт.. гээл ямар нэгэн юмыг хайрлан хамгаалж нандигнахдаа хэлдэг билээ бид. Харин бид нүдээ тэгж их хайрладаг билүү. Миний эргэн тойронд лав тийм хүн байхгүй. Монголчууд бид л болсон хойно өвдөж хавдаад, үхэж далдрах гээд ирэхээрээ л эмнэлэгийн зүг хөлөө чирээд ум хумгүй явдаг хойно. 1996 оны 5-р сарын 16-ны бүрхэг хүйтэн салхитай өдөр байсын.  Тэр үед хүүхдүүд эр эмгүй дугуйгаар өвчилчихсөн байдаг байлаа. Тэр өдөр дугуйтайгаа жирийж байгаад гэр лүүгээ орох гээд гудамны үзүүр тойрох гэтэл хапппп. Махны машин гэж ярьдаг байсан 1 том машин миний дугуйн дээгүүр давж гараад, дугуй нь ...

. Сэтгэгдэл бичих

2008-11-22 - Үнэхээр нээрээ

Боолын гэрээ хэмээх кино үзлээвшд. Зарим нэг техник, зураглалын алдааг эс тооцвол савангийн дууриудаас хувь илүү болсон бана лээ.Ёстой нөгөө нусаа идэлцэж өссөн 2 сайхан залуу байхын. Өнөө маргаашаа аргацаасан амьдралтай хэдий ч  хоосон хонодоггүй 2 иддэггүй хэрдээ болгочихдог байсан тэдний  тухай өгүүлдийн. Ид хийж бүтээдэг насан дээрээ хэдэн халтар төгрөгнөөс болж амь амьдралаа өөрийн гараараа үгүй хийчихэж байгаам.  Санаандгүй хүний амь аварч байгаан, надад хамаагүй гаад нүдээ аниад өнгөрчихөж болох л байсан, тэд тэгээгүй ээ. Харж хандах хүнгүй, асрамжын газар  өссөн тэд хүн чанараа гээгээг...

2008-11-21 - Шинэ Macbook гарчээ

Macworld 2008 expo үзэсгэлэнгээр Apple 1 шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан байна.
 

Хөнгөнцагаан бие бүхий маш авсаархан MacBook Air гар компьютер нь хамгийн нимгэн хэсгээрээ ердөө 0.4см, хамгийн зузаан хэсгээрээ 1.9см хэмжээтэй бөгөөд дөнгөж 1.35кг жин дарна. Компанийг үүсгэн байгуулагч Steve Jobs энэхүү MacBook Air гар компьютер нь стандарт хэмжээтэй шуудангийн бор цаасан дугтуйд зовлонгүй багтах тийм овор багатай, нимгэн болох тухай мэдэгджээ.

 

Энэх ноутбуук нь Intel Core 2 Duo процессор (стандарт 1.6GHz, сонголтоор 1.8GHz), 2GB санах ой, Intel GMA X3100 график шийдэл, 13.3" ар тал нь г...

. Сэтгэгдэл бичих

2008-11-21 - Өөртөө цаг гаргая

Аав ээж, эмээ өвөө маань: -Залуу байхад тоодоггүй байж. Хүүхдүүд минь одооноос наад биеэ хайрла хоол ундаа зохицуулж сур над шиг хөгширөөд ирэхээрээ хоол иднэ гэдэг чинь хэцүү болчихын. Цээж хорсоод, гашуу оргиод, ходоод дотор эвгүйрхээд хэцүү юм. Аль болох шөлтэйхэн шиг юм идэж бай гэж захидын. Гэтэл яав, эмээ өвөөгийн битгий хэл ээж аавын насан дээр очоогүй байж чад хийчих гээд байгаам бусуу.  Хэд хоног  дараалаад 2-р хоол идчихээр л мажиичих гээд байхым. Ядахад яр, Ядрахал зүдрэх гэгчээр ажил орой 8с тарна. Очоол хөлдүү махтай ноцолдон байж 1 хоол  царайтай жонхуу хутгаж иднэ. Шөлтэй хоолон...

. Сэтгэгдэл бичих

2008-11-18 - ля ля

Ойрдоо ажил ихтэй ядарсан байна шүү. Сонсож цэнэг авдаг хэдэн хамтлаг байдийн. Ядарсан ч юм уу бухимдалтай үедээ сонсоход гүй ээ мөн сайхан шүү. Уйлж, дуулж, үглэж, хашхирч, үгээ хэлсэн, хараал идсэн гунигийн дуу сонсохоор толгой өвдчдийн.  Харин  Static-x, 69eyes, Metallica, Within Temptation, Apocalyptica гээл сайхан сайхан сэргээшүүд байна шүү. Цаанаа л өөр.



...

. Сэтгэгдэл бичих

2008-11-18 - Толь бидний найз мөн үү

Заримдаа би тольноос айдийн. Унтлагын өрөөнөөс гарахад 1 том толь өөдөөс хараад л байж байдын. Өдрийн цагаар бол өөрийгөө хальт тусгаад л дуу муу аялсан шиг л хажуугаар нь өнгөрнө. Харин шөнө үдэш 00 орох ч юм уу хоол эргүүлэх гээл гарахад  замдаа бас л тааралдана. Өдөр гэрэлтэйд байсан шигээ найрсаг биш ёроолгүй ангалаас 1 үл мэдэгдэх аймшигтай зүйл хараад байгаа юм шиг, бас авч явах гээд дуудаад ч байгаа юм шиг санаддаг. Айсан хэрнээ толиндоо хармаар санагддийн бас. Доорхи зүйлийг тэнэж яваад оллоо. Умшаад үзээрэй.
     

  Цайрдсан гадаргуутай, мeнгeлeг eнгeтэй, юмыг байгаагаар нь харуул...

. Сэтгэгдэл бичих

2008-11-14 - Зүгээр л

Даараад л бээрээд л поошигоороо /миний цайны аяга би поошиг гэдийн кэкэ/ дүүрэн халуун кофе хийчээл тэврээл сууж байсан чинь багын нусаа идэлцэж өссөн ходход нусаа идэлцээд байхдаа ч яахуу дээ kkk Жавхаа ирлээ. Чимгээ рүүгээ 1 mail савъя даа гэж яриал байж байна. Хүн ч ер нь амьд явахад олон ч найз нөхөдтэй байхым даа. Ангийн, ангийн дотроо -10 жилийн,-их сургуулийн, ажлын, ажлын дотроо хуучин ажлын, шинэ ажлын, жирийн, а бүүр цэцрлэгийн гэж хүртэл байхым доо. За тэгээл  үүнээс гадна танил гэхэд танил биш, найз гэхэд найз биш гарууд зөнд зөнд. Цаг хугацаа гэж нээх буянтай зүйл байх юм доо. Яг ...

. Сэтгэгдэл бичих

2008-11-14 - Бусдын л адил

За өнөөдөр чинь бараг л ажлын сүүлийн өдөр. Цагийн юмыг цагт нь хийчихээд, өөртөө зав гаргаж өөрийгөө хааяа эрхлүүлж суух сайхан шоо дээ, тийм ээ ход ход. Халуунд халж хүйтэнд хөрч туулын мөсийг долоох шахаж энэ тэр гэхгүй ч гэсэн сургууль гэгч цэцэрлэгийн эрдэм гэгч кашыг инээж, огиж, амтархаж, амсаж идсэний хүчинд мэдлэг гэдэг нэгэн power-г кармаалаад амьдрал гэдэг уулын өөд бүсээ чангалан алхсан тэр үеэс хойш 3 даваа давсан байнаа. Хүн болж төрсөн хэн ч тэр том ууланд цэцэг ногоо, жимс нь алагласан, дулаахан нар ээсэн, тийм л сайхан байгаа даа гэж төсөөлдөг гэдэгт мөрийцсөн ч яахав.Харин за...

. Сэтгэгдэл бичих

2008-11-13 - Өчил

Бодохоор л орох байх газар олдохгүй юм. Өчигдөр  орой ажлаасаа тараад очсон чинь дүү маань гүйж ирээл хоол таваглаад барьж ирснээ:Би будаатай хуурга хийсэн гэж хэлсийн.  Тэгэхэд нь би вээр За за цаанаа тавьчихаа эхлээд гараа угаачий гэвээ. Хувцасаа сольж гараа угаачаад, Хоолоо томоос том халбагадсан чинь Ямммммар ч амтгүй, бас сонгиногүй, тос гэх юмгүй аргуун байдым даа. -Өө сонгино хийхгүй яасын бэ гэтэл дүү маань: -Яахын муухай ш дээ гэж байна. Ийм балиар юмыг чинь яаж идэхийн гээд би уурлалаа.Үнэндээ бол дүү маань сонгино иддэггүй юм л даа. Харин миний хувьд бол аймаар их өлссөн байсан боло...

. Сэтгэгдэл бичих

2008-11-12 - Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт одсон найздаа

Найз маань яваад  сар шахуу болсон байна. Багын найз л даа. 5-р ангиас гэхээр чинь, ммм, за байзөө 17 жил юм байна шүү дээ. India  улс руу явахаар сэтгэл шулуудсан юм.  А гэхдээ боолын хөдөлмөр эрхэлэхээр биш эрдэм гээшийг өвөртөлж ирэхээр явжугаам.Хүний нутаг гэдэг чинь.. гэж ирээл бидний хэдэн нөхөд дундаа суулгаж аваал лээгц гэдэг юмыг уншингаа бяцхан үдэлт хийж билээ. А гэхдээ нэг  юм нь манай хайз гэж 1 нөхөр хэтэрхий хөөрөөд  насаараа сургааль айлдчдым даа, харин ч нэг.Тэр үедээ онцгүй санагдаад нээх сүрхий загнаал  эргүүлээл бөөн сургааль айлдаал. Гэтэл манай гол дүр маань  индэр дээр и...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->