chadwal bugdiig n

2008-08-01 - бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*

энэ өдөр тэр өдөр шиг тэгж ингэсгээд л дуусна.

хүний амьдралд гээгдэж мартагдах олон өдрүүд, бүр жил, тэр бүү хэл амьдралынх нь зарим нэгэн хэсэг бүхлээрээ ой санамж, дурсамжаас нь мартагдан арчигдаж алга болдог нь ерөөс энэ цаг хугацаа гэдэг чинь эргэж ирдэггүйтэй, биднийг хүлээж түр ч болтугай зогсолт хийдэггүйтэй л холбоотой байдаг шигээ.

Заримдаа өглөө эрт эсвэл орой хотын гудамжаар явж байхад яг тэр үеийн цагийг бичсэн замын тэмдэг нүдэнд маань их содон тусдаг сан. тэр тэмдэг, дугуй хүрээтэй хоёр хэрчлээс бүхий түр зогсох тэмдэг байдаг юм.* цагаан дэвсгэр дээр улаанаар чагталсан б...

. Сэтгэгдэл бичих

2008-08-01 - сэтгэл гэдэг*

....байнга, юм угаагаад хэцэн дээр тохчихсон юм шиг, зур аглагдаж байдаг юм.

зарим хувцаснаас ус тусаж байхад, зарим нь хатчихсан салхинд дэрвэж байдаг. бүгд нэг хүний хувцас ч бай, аль эсвэл бүгдийг нь нэг хүн угаасан ч бай, хувцаснууд хэцэн дээр өөр өөрийн жингээр дарж, өөр өөрийн гэсэн нар салхины үйлчлэлтэй байдаг юм. хэрэв хүний сэтгэл гэдэг хувцас тэр тусам аа хэцэн дээр тохсон хувцас байлаа гэж бодоход, насан туршдаа угааж байгаагүй тийм хувцас хэцэн дээр тохойтой байхыг харъя, аль нэгэн хаврын шавар шавхай үсэрч наалдаад хатуурсан, хэзээ нэгэн өдөр хамраас гоожсон цус болсон хэсэг ...

. Сэтгэгдэл бичих

2008-07-24 - жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*

ялгуун сарны доор ээнэгшин дассан гэвэл худлаа

явдал учрын үнэн гэвэл тийм юм гэж огтоос байгаагүй алс хүмүүс,

түүний үгэнд зүрх маань хөндөгдөөд...

хавирсан хэсгээрээ чүдэнз шиг асчихлаа

зуруул шиг уруулд нь үрж асмаар

зуу наславч чаргууцалдаад наалдмаар

соронзон шиг солио мэдрэл шиг дурлал...

эртнээс дурлалын эмээл тохуулж зоо нуруугаа бишгүйдээ нэг авахуулсан зүрх маань

залхаагүй зүрх минь, ядраагүй сэтгэл минь, хулжсан нойр минь, хулгаж бишүүрхэх хүсэл минь...

 

түүхгүй, бас ирээдүйгүй ийм нэгэн хайр асаж байна

түүний гэрэлд дурлалгүй ертөнцийнхөн замаа хар !

түүний элчинд хоол...

. Сэтгэгдэл бичих

2008-07-23 - Охин Vрээ хайрла!

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
насаараа амсахгүй жаргалыг н...

. Сэтгэгдэл бичих

2008-07-17 - төрөх*

эм хүн төрж хашрахгүй гэж үнэн юм даа !?
Монголд жирэмсэн байх моод болоод удсаныг мэдээгүй байж...
үхэх төрөх 2 ижилхэн гэхээр....
эрүүний яснаас бусад нь салж нийлж, арьсан дээрээ санжигнаж байдгийм ярихаар нь
эх баригч-д нь дорсгой шүдэн дээр нь зөөлхөөн дарчхаараа гэж захисаар
эрчүүд төрөх эмнэлгийн үүдэнд хоновой....
...

. Сэтгэгдэл бичих

2008-07-08 - хүний ганц хүү*

Амьдралын утга учир юунд байдаг гээч ?
Сэтгэлийн уяа болсон цор ганц зүйл бол,...юу гээ ?
Хүн төрөлхтөнд шинэ хүн мэндлэхгүй болбол ямар утгагүй, ямар ч амьдралын үнэ цэнэ үгүй гэдгийг харуулсан уран сайхны нэгэн кино үзэж байснаа санаж байна.
Айлын ганц охин хүний гэрт очиж гэнээ, хүний хүн зүс өөр байхаар нь, "энэ лав танай удам бишдэгээ" гэж хээгүй хүмүүс зочлохдоо сураг асууна. Хүний ганц хүү нь айлын ганц шар охинтой нийлсэн нь тэр байж л дээ.
Хүүгийнхээ хуримыг энэ зун хийнээ гэнэ... Эцэг эх ийм л зүйлд баярлана уу гэхээс өөр юунд байх билээ.

Сумын наадамд хамгийн гоё хо...

. Сэтгэгдэл бичих

2008-07-07 - СУТАЙН тахилага Ба Монгол орон даяар бороо Хур*

1

2

3

4

5

6

7

8

9

. Сэтгэгдэл бичих

2008-07-07 - эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*

Саяхан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн нэгэн сонирхолтой статистик мэдээлэл олж уншсан маань хүн төрөлхтний төлөвшилт гэсэн сэдвээр бодолхийлж үзэхэд хүргэсэн юм.

Уг статистик мэдээлэлд хүн төрөлхтний 15н таашаалыг дурдсан байлаа. Хамгийн тааламжтай байж болох таашаалуудын арван таван нэрсийг дугаарлан жагсааж бичсэн  жагсаалтын тайлбар болгож өнөөгийн олон арван улс орнуудын хүмүүсээс санал авсан тухай бичсэн байв.

Санал асуулгын үр дүнгээс үзэхэд Хүний төрөлх зөн мэдрэмжээс үүдэлтэй таашаалаас, найтаалгах,эмэгтэй хүний нүцгэн бие хасыг харах (эрэгтэйчүүдийн хувьд), сексийн х...

. Сэтгэгдэл бичих

2008-07-06 - bhutan-d 2000


my family

i am.... ago 8 year

fathar and brother, (ucle)

i am live in a....

. Сэтгэгдэл бичих

2008-07-02 - ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*

Дуугүй суухаар дуу аялж байядаа...
Гудамжаар яваа хэн нэгэн амандаа дуу аялж яваа бол тэр хэн нэгэнд ямар нэгэн муу юм хийх хүн биш гэж би гэнэхэн-ээр боддог. Тийм дээ ч өөрөө бусдад хор хүргэхгүй гэдгээ илэрхийлж дуу аялж явах маань элбэг...
Хүн гэдэг хорвоогийн хэрэг явдлыг ухаан бодолдоо тунгааж бодохдоо ихэнхдээ бодит байдлыг гэхээсээ өөрийнхөө төсөөлөл, мэдлэг боловсрол, туршлага, сурган хүмүүжүүлсэн арга барил, дадал зуршил гэх мэтчилэнгээр нөхөж, гүйцээн ойлгодог. Тиймдээ ч хорвоогийн амьдрал гэдэг чухамдаа ямар байхаас бус, бид түүнийг чухамхүү юу гэж төсөөлөн бодож байна  түүнээс ог...

. Сэтгэгдэл бичих

2008-06-28 - ....битүүхэндээ дуртай*

чи юу ...? авна гэж бодож байна уу ?
үгүйдээ мэдээж өгөлгүй л яахав.
өгөхдөө хүрвэл сая ч битгий хэл өгнө....
гэхдээ саяар юу хийж болох тухай хэлээгүй шдээ ? тийм үү ?
тэр чинь хувь хүний хэрэг юм байгааз дээ ?
мэдээж, харин хоёр талх л авч хүрэхээр үнэ цэнэтэй болгож байгаад өгвөл чиг...
тэд тэгж л чадна, тиймдээ ч амлана...

АРДЧИЛСАН нийгэмтэй Монгол улсын 2008 оны сонгуульд зориулав.
...

. Сэтгэгдэл бичих

2008-06-21 - Охид хэзээ гэртээ харьдаг вэ ?*

Охид хэзээ гэртээ харьдаг вэ ?

Бидний амьдрал их энгийн, нэгэн хэмнэлийн гэж бүгдээрээ бодоцгооё. Тэгээд зүүд нойрондоо үнэсүүлж байна, эсвэл үнэсэж байна, эсвэл их мөнгө тоолж, бусдын мөнгөөр сайхан хоол идэж байна, үзэн яддаг хэн нэгэн маань бидний авахаар төлөвлөсөн сүүлийн үеийн загвартай хувцсыг өмсчихсөн байна гэдэг ч юм уу магадгүй секс эсвэл чөтгөр шуламсыг зүүдэлж хоноод ижилхэн өдрүүд маань өглөө нойрмог нүдээ дургүйхэн нээхэд эхэлдэг гэж бодоё.

Дургүй сэрж буй маань нь зүйн хэрэг, ийм эрт бид ажилдаа аль эсвэл сургууль хичээлдээ яарч босоцгоосон. Харин ажин түжин а...

. Сэтгэгдэл бичих

2008-06-08 - хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*

хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа
 бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*

гарчигт бичсэн агуулгад хүрэхийг гюстав ФЛОБЕР чухалчлан захихдаа зураг нь доор буй Michel Eyquem de Montaigne хэмээх эрхэмсэг, оюутны бүтээлүүдийг уншихыг зөвлөжээ.

(1533-1592) Michel Eyquem de Montaigne

хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнцийг дотроо бий болгож амьдрах хэрэгтэй ....

хүн, энэ амьдралыг мөнх бишийг, дэлхий ертөнц хийгээд орчлон хорвоогийн хэчнээн уудмыг, цаг хугацаа гэдэг хэчнээн төгсөшгүй, хүн гэ...

. Сэтгэгдэл бичих

2008-06-05 - эцэгээ өмөөрөхүй...Мөнөөх хөх цэргүүд ба Эх орны Онцгой байдал*

2008.05.09.

2008.05.09. ялалтын баяраар Улсын маань нийслэл Улаанбаатарын төв (Сүхбаатарын) талбайд, Онцгойнх-оны сүрт жагсаал болсон.

энэ хавар, зуны дэлгэр цаг эхлэх тун дургүйхэн түймэртэй, шороотой, цасан шуургатай өдрүүд ээлжлэн солигдсоор ээвэр нартай дулаахан өдрийг тун ховор үзэж, зуны эхэн сар, зургаан сарын нэгэнтэй эгнэгт золгов оо.

    Тун удахгүй Сэлэнгэд хүмүүс юунаас ч юм бэ хамуу тусаж, аль эсвэл хачигт бариулж саа тусцагаана. Налайхад ч юм уу, Багануурт ч юм уу дурын нэгэн газар аммиакийн хий ч юм уу, аль эсвэл архи, спиртэд тэртээ тэргүй үхэх гэж байсан хэдэн хүмүүс байгалийн ша...

. Сэтгэгдэл бичих

2008-06-01 - нутаг минь нутаг минь*

Сутайн бараа
алсын бараанд алсалсаар...
тэнд та энд би
сум нутаг минь

. Сэтгэгдэл бичих

2008-05-31 - Rare people*

Турьхан, тамир муутай гар хөлтэй, нуруу нь он цагийг даагаагүй дээ бус өөрийн амьдралынхаа зовлон нажидаа даахгүй дээ бөхдийж яваа туранхай атигар эр хүүгээ дагуулжээ. Хүү нь эцэгтэйгээ нэгэн адил халзан толгойтой бөгөөд, эцгийнх нь нүцгэн толгой нь олон сорви шалбархайтай бол хүүгийн толгойд тийм зүйл нэг ч үгүй аж. Халтар муу хувцастай, харц нь ийм байдалдаа хэн нэгний өмнө өөрийгөө буруутгаж байдгийг гэрчилсэн тэнүүлчин, энэ тэрүүгээр явж хотын гудамжийг хэрэгтэй хэрэггүй хогоос цэвэрлэж заримдаа аль нэг байшин сууцны дэргэд дахь хогийн цэгийг бусниулж явна. Ингэж явахдаа түүний нүд байнга ...

. Сэтгэгдэл бичих

2008-05-19 - доромжлогдсон тусгаар тогтнол минь*

Чи сосо соло гэдэг ундаа хэр их уудаг вэ?

Манай нутагт чацаргана урагдаг. Бас хармаг, тошлог тэргүүтэн ч бий.

Монголоос сансарт нисэх хувьтай төрсөн аавын хүү одоогоор нэг бий. Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт гарахдаа чацаргана хэмээх эгэл хирнээ ер бусын шидтэй жимс хэрэглэж байснаараа биеийн тархлаа эсэргүүцэл нь үнэмлэхүй сайн байсан гэдэг. тиймдээ ч уг жимс одоогоор сансрын нисгэгчдийн хүнсэнд байвал зохих нэрсийн жагсаалтад орсон хэмээн дуулдах юм. Харин Ж.Гүррагчаа гуайн зүрхнээ уяатай газар дэлхий хэмээх сансар огторгуйд хөөрөн ниссэн тухай дурдатгалын ном-онд энэ жимсний тухай...

. Сэтгэгдэл бичих

2008-05-18 - эгэл жирнийн билээ би*

Дэнүү энгийн , бүр түүнээс ч эгэл жирийн...
жив, жирийн, өглөө босоод л өмд гутлаа цуглуулж өмсөөд гардаг...
хааяахан тамхи нэрнэ. зангидсан хөмсгөн доор зохихгүй инээмсэглэл, жижүүрийн инээмсэглэл байнга тодорсон амьгүй царай төрх минь.....амьдрал минь, зорилго минь, зүрх сэтгэл минь....

намба, нас хоёр минь... надад үнэндээ байхгүй зүйлсийн хамаатуулж хэлж болохгүй нэрс минь...
яльгүй инээх гэж ядахдаа, язарсан уруул, хөхөрсөн хөмсөг, нүдээ хөндүүрлүүлж орхидог, бялдууч зан минь.... залуу нас, гоо үзэсгэлэн хоёрыг гуйж аваагүй ч, гуядаад цохчих юмгүй л эгэл жирийн нэгэн....
хэнд ч үл ...

. Сэтгэгдэл бичих

2008-05-18 - эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*

Саяхан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн нэгэн сонирхолтой статистик мэдээлэл олж уншсан маань хүн төрөлхтний төлөвшил гэсэн сэдвээр бодолхийлж үзэхэд хүргэсэн юм.

Уг статистик мэдээлэлд хүн төрөлхтний 15н таашаалыг дурдсан байлаа. Хамгийн тааламжтай байж болох таашаалуудын арван таван нэрсийг дугаарлан жагсааж бичсэн  жагсаалтын тайлбар болгож өнөөгийн олон арван улс орнуудын хүмүүсээс санал авсан тухай бичсэн байв.

Санал асуулгын үр дүнгээс үзэхэд Хүний төрөлх зөн мэдрэмжээс үүдэлтэй таашаалаас, найтаалгах,эмэгтэй хүний нүцгэн бие хасыг харах (эрэгтэйчүүдийн хувьд), сексийн ха...

. Сэтгэгдэл бичих

2008-05-17 - хүсэл минь*

Чамайг би бусгаж зугтсан харцаар ширтэж
Чамайг би биширсэн сэтгэлээр хайрлаж
Чамайг би ичингүйрсэн үнэсэлтээр үнэсэж зүүдэлдэг.
Өглөөд өрхний оосор өөрөө даллаж алхахдаа
Өмссөн хувцастайгаа хамт ичгүүрээ тайлаад
Өвөрт минь дулаацаж хоносон амрагтай байхыг би хүсэх юм.
Өмнө минь бүхнээ далдлах зүйлгүй нүцгэн сэтгэл байвал
Тэр сэтгэл чиний сэтгэл байгаасаа гэж хүсэх юм.
Хэрэв энэ бүхэн биелэх бол
Илчилсэн сэтгэлдээ санааширч суухгүй болохсон
Намайг хайрлаж, чамайг хайрлаж байхсан
Тэгж жаргах юмсан.....


уурхайн гэр кемп 2007 оны өвөл
...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->