chadwal bugdiig n

2008-11-02 - Шилжилтийн арьсны өөрчлөлт

2. Шилжилтийн арьсны өөрчлөлт
Практикт амьдралын эхний 1 дэх долоо хоногт бүх нярайд тохиолддог.
Энгийн эритема:( Физиологийн катар = салстах өвчин, erythema neonatorum ) Арьс улайх нь анх усанд орох эсвэл арьс тосолсны дараа үүсдэг. Хөхрөлтийн өнгө тодроод улайдаг. Улайж эхэлсний маргаашнаас улайлт нь тодорч дараа нь бага багаар бүдгэрсээр амьдралын эхний долоо хоногийн сүүлээр арилдаг. Дутуу нярай болон чихрийн шижинтэй эхийн хүүхдэд улайлт нь 2-3 долоо хоног хүртл удаан хадгалагддаг.
 
Физиологийн арьс хогжруутах: хүүхдийн амьдралын эхний 3-5 дах өдөрт том томоороо арьс нь хогжруутаж энгийн эритема арилах үед илүү тодордог. Ихэвчлэн цээж, хэвлийгээр байрлана.
 
Эмчлэх шаардлагагүй аяндаа арилна.
Төрөхийн хавдар: Венийн гиперемийн улмаас хэсэг газарт хаван үүсдэг ба 1-2 хоног үргэлжлээд арилна. Төрөхийн хавдарын орчим цэгчилсэн цу харвалтууд / петехии / ажиглагдах ба аяндаа арилна.
 
Хордлогын эритема: нярайн амьдралын 2-5 дах хоногт 20-30%д нь тохиолдоно. Үений орчим улайлт, хөхөлбр шар папула эсвэл төвдөө цэврүүтэй үл мэдэг шигүү толбонууд гардаг. Мөн нүүр, хэвлий, цээж, өгзгөөр байрлаж болно. Биеийн хаана ч байрлаж болох ба ихэвчлэн ганц нэгээрээ тохиолдоно. Харин шилбэ, шагай, салст бүрхэвчинд гардаггүй. Үргэлжлэх хугацаа 1-3 өдөр шинэ элемент байж байгаад дараагийн 2-3 өдөр бижрүү болж арилна. Хүүхдийн биеийн температур хэвийн үед ямар нэг хямрал илрэхгүй. Ховор тохиолдолд хордлогын эритематай хүүхэд тайван бус болох , суулгах, микрополиадение, хөнгөн хэлбэрээр дэлүү томрох, цусны шинжилгээнд эозинофил ихсэх шинжүүд илрэнэ. Хордлогын улайлтын үед харшил төст урвал илрэх ба патохими, патофизиологийн үе харшилтай адил боловч харшлын урвалын дархлааны үе байдаггүй онцлогтой.
 
 
 
Патохимийн үед / хөөнгө эсийн дегрануляци, огцом хэлбэрийн харшлын урвалын медиатор биологийн идэвхит бодисуудын үйлчлэл / өвөрмөц бус либераторын нөлөөнд хамгаалах үйлдэл нь даарах, уургууд, гэдэсний эмгэгүүд, гэдэсний анхдагч бактерийн эндотоксинуудаас хамаарна. Бижрүү үүсээд 2-3 хоногийн дараа арилна.
 
 
Эмчлэх шаардлаггүй. Гэвч их тархалттай хордлогын эритемийн үед нэмэлтээр 30-60 мл 5% глюкозын уусмал , кальцын бэлдмэл, димедрол / өдөрт 0,002 гр-аар 3 удаа / ууна. Хордлогын эритематай хүүхдүүдэд цаашид харшлын болон шүүдэст диатез үүсэх эрсдэлтэй.

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax