chadwal bugdiig n

2008-03-18 - erdes

 

Эрдэс бодисын солилцооны хямрал

 

Хүний биеийн хөгжил болон амьдралын үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгцээтэй бодист эрдэс орно. Тэдгээр нь эрхтэн эдийн бүтэцийн чухал бүрдэл бодис болох бөгөөд зөвхөн биеийн шингэн гэхэд л олон тооны эрдэс бодис агуулдаг. Иймээс бие махбодид бусад бодисуудын нэгэн адил эрдэс бодисын солилцоо явагдаж эрхтэн эдийн бүтэцийг нөхөн сэлбэж шинэчлэх зүй тогтолтой.

Эрдэс бодис нь усын солилцооны хэвийн явц, хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг нөхцөлдүүлнэ. Тодорхой эрдэс агуулсан орчинд нэн чухал фермент болон дааврын үйлчилгээ явагдана. Мэдрэл, булчин болон бусад эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны идэвхтэй байдлыг хангах зэрэг олон талын үүргийг эрдэсүүд гүйцэтгэнэ.

 

Натрийн солилцооны хямрал

 

Эсийн гаднах буюу эдийн шингэн дэх катионы үндсэн бүрдэл нь натри юм. Энэ нь эдийн шингэнд 140 ммоль/л байхад эсийн доторх шингэнд 10-20 ммоль/л орчим байх бөгөөд натрийн гуравны нэг хувь нь их биеийн ясны эдэд байдаг. Натри нь цусны плазм, лимф, ходоод гэдэсний шүүс зэрэг биологийн шингэнд хлорт натри, фосфат натри, бикарбонат натри хэлбэрээр агуулагдана. Хоол хүнсний хамт хоногт 10-12г хлорт натрийг гаднаас авч хүний хоногийн хэрэгцээ хангагдана. Натрийн хэвийн тэнцэлд бөөрний үйл ажиллагааны зохицуулга онцгой ач холбогдолтой. Хоногт шээс үүсэх үйл явцаар 500г хлорт натри бөөрний түүдгэнцэрт шүүгдэн түүнээс 80% орчим нь сувгарцарын проксизмаль буюу эхний эхлэл хэсэгт, 18-19% нь сувганцарын дисталь буюу үзүүр төгсгөлийн хэсэгт болон цуглуулах сувагт эргэн шимэгдэж, зөвхөн 1%-иас илүүгүй натри шээсээр ялгардаг. Бөөрний сувганцарт натрийн эргэн шимэгдэлт нь мэдрэл-шингэний тохирууулга, тухайлбал: бөөрний дээд булчирхайн холтослог давхрагаас ялгарах даавар альдостерон, сукцин-дегидрогенеза, α кето глютатат дегидрогенеза ферментүүдийн оролцоотой явагдана.

Хүни бие дэх натрийн ерөнхий хэмжээ нь түүний биологийн шингэн дэх агууламж ихдэж илүүдэл болох, эсвэл дутагдал боллох гэсэн  хоёр үндсэн төрлөөр илэрнэ.

Цусны натрийн агууламж 135 мэкв/л-ээс доошлон багасаж, түүнийг дагалдан эмгэг үйл явц илрэхийг натрийн дутал буюу гипонатриеми хэмээн нэрлэнэ.

            Цусны плазмын натрийн агууламж 150-200 мэкв/л-ээс дээш болж нэмэгдэн, түүнийг дагалдан эмгэг үйл явц илрэхийг натрийн ихдэлт буюу гипернатриеми гэдэг.

 

Гипонатриеми үүсэх шалтгаан, жам зүй

Хүнд явц бүхий суулгалт өвчин, мөн бөөлжих, их хөлрөхөд биеэс эрдэс, түүний дотор натри давамгайлан алдагдсанаас натри дутлын сөрөг хэлбэрийг үүсгэнэ. Мөн нойр булчирхайн үрэвсэл, хэвлийн гялтангийн үрэвсэлт өвчин, их хэмжээний түлэгдэлтийн улмаас биеийн шингэний хуваарь, байршил өөрчлөлтөөс нөхцөлдөж натрийн дутал үүсэж болно.

Бөөрний үйл ажиллагааны дутагдал үүсгэдэг болон шүүрлийн булчирхайн зарим өвчин натри дутлын шалтгаан болно. Үүнд бөөрний үндсэн өвчнүүд, интерстициаль нефрит, кистоз, шээсний гарцийг ихэсгэх нөлөө бүхий эмүүдийг удаан хугацаагаар, эсвэл өндөр тунгаар хэрэглэхэд осмост идэвхит бодисууд болох глюкоз, мочевины цусанд байх агууламж хэт нэмэгдэх зэрэг тохиолдолд шээсний хамт натри ихээр ялгарч гипонатриеми үүсгэнэ.

Зүрхний дутагдал, элэгний хатуурал, нефротик хам шинж бөөрний цочмог болон архаг дутагдалын улмаас бас натрийн дутагдал тохиолдож болно. Калийн уусмалыг хэт их сэлбэх, простагландин Е үүсэлт нэмэгдсэнээс натри шээсээр ялгарах нь нэмэгдэнэ. Гипотоник уусмал сэлбэлтээс эсийн гаднах шингэн шингэрч гипонатрийг үүсгэж болно. Ингэж гипонатри болсоноор эсийн гаднах ба эсийн шингэний ионы тэнцэл алдагдаж, эсээс калийн ион эсийн гаднах шингэнд шилжиж гипокалиеми үүсгэх үр дагаварыг нөхцөлдүүлнэ.

Үүнээс үүдэн зүрхний үйл ажиллагаа хямарч судасны цочмог дутагдалд хүргэн хүндэрч болно. Натрийн дутлаас биеийн булчингийн тонус суларч, хөдөлгөөн багасах /адинами/, хоолны дуршил муудах, гэдэсний ханаар глюкозын шимэгдэлт саатах зэрэг эмгэг үйл явцууд дагалдан илрэнэ.   

 

Гипернатриеми үүсэх шалтгаан, жам зүй

Хоол ундны хамт давс хэтрүүлэн хэрэглэх, хлорт натрийн гипертоник уусмал ихээр сэлбэх зэрэг хоногийн хэрэгцээнээс илүү их хэрэглэснээс натрийн ихдэлт үүснэ. Бөөрний дээд булчирхайн холтослог давхарын минералкортикоид дааврын илүүдэл ялгаралт /альдостерон/, анхдагч альдостеронизм, Кушингийн хам шинж зэрэг дотоод шүүрлийн булчирхайн зарим өвчин нь натрийн ихдэлт үүсгэнэ. Энэ тохиолдолд бөөрний сувганцарт натрийн эргэн шимэгдэлт нэмэгддэг байна. Натрийн ихдэлтээс цусны осмос даралт болон эсийн гаднах шингэний хэмжээ ихсэж биед шингэн хуримтлагдах, улмаар хаван үүсэх үйл явцыг нөхцөлдүүлж болно. Түүнчлэн натрийн ихдэлт болсноос судасны эндотел хөөн хавагнах, прессор хүчин зүйлд түүний мэдрэг байдал ихсэж, судас агших, сүв нь нарийссанаар цусны даралт ихдэнэ.

 

Калийн солилцооны хямрал

 

Эсийн шингэнд 150 мэкв/л кали агуулагдаж, анионы зохицуулах хувийг эзлэнэ. Харин цусны плазмд 3.5-4.9 мэкв/л кали агуулагдаж нийт калийн 2% нь эсийн гаднах шингэнд, үлдсэн 98% нь эсийн дотор байж, булчингийн тонус, мэдрэлийн сэрэх чанар сэрэл дамжих үйл явцыг нөхцөлдүүлэх чухал үүрэг гүйцэтгэнэ.

Цусны плазмд калийн агууламж 3.5 мэкв/л-ээс багасаж, түүнийг дагалдан биед эмгэг үйл явц илрэхий калийн дутал буюу гипокалиеми гэнэ.

Цусны плазмдах калийн агууламж 5 мэкв/л-ээс нэмэгдсэн тохиолдолд калийн ихдэлт буюу гиперкалиеми гэж нэрлэдэг. Үүнийг дагалдаж эмгэг үйл явц илэрнэ.

 

Гипокалиеми үүсэх шалтгаан, жам зүй

            Хоол хүнсний хамт хэрэглэх калийн хэмжээ багасах эсвэл шээсээр кали их хэмжээгээр биеэс ялгарч калийн дутал үүсгэнэ.

Биеэс шингэн ялгаруулах нөлөө бүхий эм хэрэглэх, глюкокортикоид дааварыг эмчилгээнд хэрэглэх, ацитилсалицилын хүчлийн хордлого, альдостерон дааварын ихдэлт болон бөөрний зарим өвчний улмаас калийн дутал үүснэ. Ходоодны шүүсэнд 2 мэкв/л, гэдэсний шүүсэнд 8-10 мэкв/л хүртэл кали агуулагдаж байдаг учир суулгалт өвчин, бөөлжилт, гэдсэнд дренаж тавих зэрэг нь калийн дуталд хүргэнэ. Гипокалиеми болсноос эсийн мембраны үйлийн потенциал багасаж, сэрэх чанар нь буурч, ялангуяа зүрхний булчингийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж аритми үүсгэж, цусны даралт багасна.

 

Гиперкалиеми үүсгэх шалтгаан, жам зүй

            Калийн хоногийн хэрэглээний хэмжээ нь 2-4 г байх ёстой. Хоол хүнсний зориулттай калийн хэрэглээ нэмэгдэх, эсвэл калийн бэлдмэл эмийг их хэрэглэснээс калийн ихдэлт болно. Бөөрний үйл ажиллагааны дутагдал, шээс үүсгэж ялгаруулах үйл явцын хямрал, мөн бөөрний дээд булчирхайн дутагдал зэрэг нь калийн ихдэлтийг үүсгэнэ. Энэ тохиолдолд биеэс кали ялгарах үйл явц саатаснаас биед хуримтлагдах кали нэмэгдэнэ. Хоногт ялгарах шээсний гарц багасах /олигури, анури/, бөөрний сувганцарт калийн эргэн шимэгдэлт нэмэгдэх зэргээс нөхцөлдөж кали ихдэлт болно.

Эрхтэн эдийн их хэмжээний гэмтэл бэртэл, хавдарын эдийн задрал, цус их хэмжээтэй сэлбэх, хүнд хэлбэрийн түлэгдэлт зэрэг эмгэгүүд нь калийг ихэсгэх шалтгаан болно. Энэ тохиолдолд гаднаас биш, эд эс задрах явцад кали ихээр ялгаран нэмэгдэнэ.

Кали ихдэлтийн улмаас гарах өөрчлөлт

Мэдрэл-булчингийн үйл ажиллагааны хямрал давамгайлж илрэнэ. Сэрэл үүсэх, дамжих үйл явц саатаж, хөдөлгөөн багасаж, идэвхгүй болно. Булчингийн тонус сулрана, гэдэсний хөдөлгөөн багасах, булчин нь атони болж хоол боловсрох үйл явцын хямрал илрэнэ. Зүрхний булчин сулрах, зүрхний агшилтын тоо цөөрч /брадикарди/, улмаар удааширч зүрх зогсох, зүрх судасны цочмог дутагдалд хүргэдэг. Натри, калийн дутал болон оношлогоо эмчилгээний яаралтай тусламж үзүүлэхэд онолын суурь, мэдлэг болно.

 

Кальцийн солилцооны хямрал

 

            Хүний бие дэхь кальцийн нийт хэмжээний 98% нь ясны эд, шүдний бүтцийн үндсэн бүрдэл болж ясны эдийн уургийн матриц-д агуулагдаж байдаг. Кальц нь цусанд байхдаа ионжсон буюу идэвхитэй хэлбэр, ионы бус уурагтай холбогдсон идэвхигүй хэлбэрт байна. Цусанд байх кальцийн хэмжээ, хэлбэр нь альбумин глобулин зэрэг сийвэнгийн уургийн хэмжээнээс хамааралтай байхын дээр хүчил шүлтийн тэнцвэрт байдлаас хамаарна. Хүчилшилт болсон тохиолдолд ионы хэлбэртэй кальцийн агууламж нэмэгдэж, харин шүлтшил болсон үед энэ хэлбэр нь багасаж идэвхигүй буюу ионы бус хэлбэртэй байна. Уураг, органик хүчлүүд болон фосфолипидтэй нягт нэгдэл үүсгэж эдийн бүтэц хэлбэржихэд орлох материалын үүрэг гүйцэтгэнэ. Цус бүлэгнэх, булчингийн агших үйл явцад шууд оролцож эс дэх бодисын солилцоог тэтгэж, эсийн ферментийн тогтолцоог идэвхижүүлэх үүрэгтэй. Мөн кальц нь эсийн мембраны нэвчилт, мэдрэл булчин, шүүрлийн булчирхай, хоол боловсруулах тогтолцоонд шүүрэл ялгарах үйл явцыг тохируулгад оролцдог зэрэг хүний амьдралын үйл ажиллагаанд зайлшгүй чухал эрдсийн нэг юм. Цусны сийвэнд 2.5 ммоль/л кальц агуулагдаж, насанд хүрсэн хүн 800-1100 мг, жирэмсэн эмэгтэйд 1500 мг, хөхүүл эхчүүдэд 2000 мг хүртэл хэмжээтэй х&y

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2013-03-13 -

Бичсэн: Зочин

илүү дэлгэрэнгүй зүйл байна уу

. Шууд холбоос

2012-02-07 -

Бичсэн: Зочин (зочин)

ууртай тэнэг

. Шууд холбоос

2010-10-09 -

Бичсэн: Зочин (зочин)

хүний биед агуулагдах хэмжээ хэрэгтэй бнаа хө миа санаа зовох уйлах rolling eyes doh liar

. Шууд холбоос

2010-04-03 -

Бичсэн: Зочин

алга ташилт

. Шууд холбоос

2009-12-09 -

Бичсэн: Зочин

nuurs usnii soliltsoog sn bichjee, gehdee uurag uuh tosnii soliltsoonii hyamral heregtei bnaa gj.....

. Шууд холбоос

2009-12-09 -

Бичсэн: Зочин (зочин)

уураг, өөх тосны солилцоо нь бхгүй бна шүү дээ

. Шууд холбоос

2008-12-18 -

Бичсэн: Зочин (зочин)

рөрхьсөхрьёаөзыйл зайл матруудаа

. Шууд холбоос

2008-12-07 - кали

Бичсэн: Зочин (зочин)

http://www.blogmn.net/images/smiles/3.gif

. Шууд холбоос

2008-11-04 - натри

Бичсэн: Зочин (зочин)

сонирхолтой байлаа

. Шууд холбоос

2008-10-27 -

Бичсэн: macuto

зүгээр л юм байна

. Шууд холбоос

2008-10-26 -

Бичсэн: Зочин (зочин)

хш

. Шууд холбоос

2008-10-23 - LOVE

Бичсэн: Зочин (зочин)

mad

. Шууд холбоос

2008-10-13 -

Бичсэн: Зочин (зочин)

raised eyebrow rolling on the floor dont tell anyone

. Шууд холбоос

2008-09-03 - hi

Бичсэн: Зочин

сайн уу

. Шууд холбоос

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax