2007-06-11 - гуниггүй бай*
хүн бүр олон зүйлийн тухайд бодож түүндээ, бодол эргэцүүллээ сийрүүлэн үлдээх нь бий,..
би гунигтай байхдаа, гуниггүй байх тухай бодож, гунигийн тухай огт бодохгүйгээр, өөрийгөө инээлгэж, урам зориг, эрч хүчээр дүүргэх гээд л, яг энэ өгүүлбэр шиг нуршсан их зүйлийг бичлээ..
тэр нь буудаад унаа гэж эхэлсэн миний бичлэг байсан юм.
хайртай хүн маань харахыг хүсэхгүй байна гэхээр нь л,...
..., би цааш амьдрах хэрэгтэй байсан юм л даа.. одоо ч тэр...
аргадаж гуйгаад дийлдэхгүй миний зүрх , гунигт олзлогдсон миний зүрх сэтгэл,... ухаан бодлоос минь даван гарсан зүрх сэтгэл, энэ хайрын сэтгэл. э...
2007-06-08 - буудаад унaгаа*
усны шувуудаа гэж,..
буудаад унагаа, ахиад бууд !, гайгүй ээ буцаад ирнэ ээ та нар....
хөөрхийсдөө тэд, ийм л хувь заяатай байж дээ, ингээд төрчихсөн юмаа зайлуул гэж.
би нэг удаа өдрийн цайны цагаар ажлаасаа гараад замын урагш байдаг нэг буузны газар хоолонд орсон юм. би ёр нь идсэнээ ярих гэсэн-гүйлдээ, ...тэгэх гээд л явж байсан юм. хаврын урь ороод ч тэр үү, ногоорч, өнгө зассан юмгүй ч нэг л сайхан ээвэр наран налайж байсан үд дунд, манай ажлын маань байшингийн хажууханд бензин түгээгүүрийн дэргэд нэг хэсэгхэн модод, жижигхэн хайс байдаг юм. тэнд өөртөө нь тоглоход дэндсэн том нохойто...
2007-06-08 - хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*
Жинхэнэ Сайн найзууд илүү
үггүйгээр ойлголцдог
Жинхэнэ сүжиг бишрэлд бол
ямар ч үг хэрэггүй .
ОРШИЛ
Миний бие хэзээ нэгэн цагт өөрийн бодол ухаарал гэж, бодож, санаж явснаа бусдад үнэлж цэгнүүлэх боломж олдохыг эрж хайж, нээлттэй байхыг хүсэж байсан билээ.
Хүний амьдралд их бага гэхгүй, зорьсон санасан, хийсэн бүхэнд саад мундах биш. Харин энэхүү ганц хувь номыг гаргах арга, нэгэн цэцэн ухаан олсон нь 5 жилийн турш бичиж, тэмдэглэсэн 30 гаруй эссенүүдээ нэгийг нь хагас мянган төгрөгөөр бусдад худалдах болсон ба олсон төгрөгөө бага гэж бодолгүй ном хэвлэх сандаа хийдэг байсан...
2007-06-04 - хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*
хайр ингэж эхэлсэн гэдэг...
хөөрхөн алаг нүдээрээ цоо ширтэж байгаад, харц мөргөлдөх үед бүлтгэнэ сандарч, хоёр том нүдээ эргэлдүүлсэн миний амраг,... харах тусам хайр хүрдэг, жаахан ихэмсэг хэдий ч түүний нууцлаг зан төрх, ичингүйрэх байдал тэргүүтэн зүрх сэтгэлийг бүрнээ эзэмдэнэ. энэ л сайхнаар сэтгэлд буух энэ хайрыг уран үгийг олж эс чадан илэрхийлнэ. тийм ээ үгээр илэрхийлэхийн аргагүй... түүнийг хайрлаад байгааг минь мэдэх болоод ч удлаа, тэр намайг ичингүйрэн ширтэх болоод удлаа, үг сольж амжсангүй ээ, гэтэл нэг удаа өөрөө өөрийгөө хорьж дийлэхгүй халамцуухан очлоо, түүнийг би тэр орой...
2007-05-24 - “Амиа золиослогч оюутнууд”*
Уярах сэтгэлгүй хүнд улаан цэцэг өгснөөс
Ургац сайтай зэрлэг сонгино
Урд нь тавиад хөшиглөсөн нь дээр
“Амиа золиослогч оюутнууд”
Алсын хараа ба хагас сайн, бүтэн сайн.
Эгэл оюутан хүмүүн-ий амьдрал хаана өрнөнө вэ? Бид сургуульдаа сурахаар очдог. Бид эргэн ирэхгүй хэзээ ч давтагдашгүй хором бүрээр амьдардаг. Гэтэл Монгол орны өнөөгийн аль ч их дээд сургуулийн маань дүр төрх ямар хан зураглалаар төсөөлөгдөж байгаа билээ. Оюутнууд сурч байна уу? Диплом л авч байна уу ?
Дээд сургуулиудын ханан дээр “амьдрал хатуу шүү”, “чиний юу чаддагийг нийгэм чинь шалгах болно” гэсэн бичиг өлгөвөл зохил...
2007-05-24 - Хаалттай нийгмийн хар бараан нь.*
Нутгаа орхиод гарсан тэр өдрөөс хойш
Нуугдаж дагасан чулуу барьсан хүн шиг
Нууцхан гуниг надаас үл сална.
Хаалттай нийгмийн хар бараан нь.
Бид хувьтай хүмүүс юм, шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй Монгол орон хөл нийлүүлэн зэрэгцэж ирэх үеэр эзэд нь болон амьдар ч байна.
Би өөрийн бодож буй зүйлээ танд илүү дөхөм хүргэхийн тулд юуны өмнө нэгэн үйл явдлын тухай өгүүлье:
1998 оны үеэр анх “Hi Fi CD shop” нээгдэж байна гэсэн мэдээ, зурагт олон нийтийн хэрэгслээр түгж, би тэр үйл явцыг нэг бүрчлэн харж суулаа. Харин тэр үед, би энэ ч хэдий олон хүнд хүрээ аж дээ, өөрөөрөө л...
2007-05-24 - Бидний бахархдаг, миний Монгол*
Нутаг маань намайг хэвлийдээ тээсэн
Нутгаа би зүрхэндээ тээсэн
Бидэн хоёр энэ орчлонд
Бие биеэ тээсэн
Бидний бахархдаг, миний Монгол.
Хэн нэгэн ямар нэгэн зүйлийн тухай сэтгэл шулуудан шийдсэн үед түүнд өөрийн бодлоос өөр илүү чухал тийм зоримог зөв үзэл үгүй мэт санагддаг билээ. Харин олон зүйлийн тухайд хүн төрөлхтөн тийн ханддаг атал хүний амьдрал, түүнийг бие биеэс нь ялган зааглаж, онцлон хөгжүүлсээр ирсэн зүйл бол тэдгээрийн өв уламжлал соёл иргэншил гэдгийг огоорон мартаж орхидог нь харамсалтай.
Өөрөө өөрийгөө сайн таньдаггүй биднийг өрөөл бусад нь яаж ч ойлгох билээ дээ. ...
2007-05-24 - иссэнүүдийн маань гарчиг*
(unshihiig hvssen sedewee setgegdel deer vldeene vv)
1. Оршил.
2. G84 & Z85
3. Бидний бахархдаг, миний Монгол.
4. 16 наснаас өмнөх амьдралын зорилгууд & Насанд хүрэгчдийн жижигхэн зорилгууд.
5. ХХI зууны албадлага ба аргагүйдэл.
6. Амиа золиослогч оюутнууд
Алсын хараа ба хагас сайн, бүтэн сайн.
7. ХХI зууны шашин ба итгэл.
8. Мөнх биш залуу насны мөрдлөг.
9. Глобалчлал үл нэвтрэх бүс & Монгол орон.
10. 247
11. Хорин зууны түүх & хүн төрөлхтний хөгийн замнал.
12. ...
2007-05-24 - Тааламжтай үг сонсох хэнд ч аятай*
Бусдын зүрх сэтгэлийг эзэмдсэн хэн нэгэн нь хүслээ хангасан хүн юм. Түүнийг үхэхэд авс-чин хүртэл харамсах болно.
Тааламжтай үг сонсох хэнд ч аятай. Инженерийн хөдөлмөрт хүртэл санхүүгийн амжилтын 15 хувь нь техникийн мэдлэгээс, харин 85% нь хүний хувийн зан чанар, бусдыг удирдах чадвараас хамаардаг. Хэн ч түмний нэг, ердийн дундаж байхыг хүсэж мөрөөддөггүй нь мэдээж.. Хүн бүхэн бусдаас ялгарах хүсэлтэй байдаг. Хэрэв бидний өвөг дээдэст ийм гал халуун эрмэлзэл байгаагүйсэн бол соёл иргэншил байхгүй байхсан. Агуу их хүсэл л боловсролгүй, ногооны мухлагийн ядуу эрхлэгчийг тавин центээр худ...
2007-05-24 - 2003 онд бичсэн шүлгүүд гэхүү дэ*
Өглөө нарнаас оройн наран хүртэл
Өдөр бүр өтөл насаа иртэл
Цамцаа нортол хөлс гартал
Цалин бууж хоолтой золготол
Гүрийж амьдарсан хатуу тавилан
Инээж амьдарсан хангалуун амьдрал
Шинэ зууны Монгол орны хэвийн амьдрал ердийн дундчууд
Хэнд ч падгүй тэний амьдрал, Хэн ч тоогоогүй тэдний заяа
Энэ амьдралын эрхээр явахгүй ээ…
Булшиндаа орж тагийг нь хадуулсан ч
Буцаж хойд насандаа эргэж ирээд
Буян заяаг чинь тэгшлэх гэж
Энэ насандаа амжаагүй бүхнээ
Есөн төрөлдөө эдлүүлэх гэж
Үрсээ эн бид хайрлан харамлана
Миний нас заяа дутавч
Мөнхийн үсгээ сийлэн үлдээнэ.
Амьдрал, хайр-анд ...
2007-05-24 - би өөрийн түүхээ бичиж эхлэв*
Хотны тэнгэр түймрийн утаанд бүрхсэн тэр орой хотын захын өндөрлөг дэнж, толгод-ууд дээрээс миний бие энэхүү түүхийг эхлүүлэн бичиж буй нь энэ юм.
Гэрэлт хотын барааг сэргэлэн дэнжээс тольдон суух нь жаргал гэж сэтгэлд нь тийм ч цөөнгүй бууж байсан авч нэг л сэтгэл өег байж эс чадан хулган тэвдэж амьдрал ид өрнөх их хотын гүн рүү тэмүүлнэ.
Урьд өмнө бол энэ хотын тухай огтхон ч мэдэхгүй дан ганц төсөөлөл мөрөөдлөөрөө баяжуулан бодож явсан гэхэд одоо хотгүйгээр амьдарч чадахгүйгээр сэтгэл нь гүн гүнзгий уусан автжээ.
Энэ хотод анх хөл тавьсаар цөөнгүй сар жилийг үджээ. Түүнээс хойш өдөр, хон...
2007-05-24 - dadicte selves (one person)
онэ пэрсон /нэгэн хүн/
тэр байж л байсан, байсаар байх болов уу, гэвч үргэлж бишээ...
юм гэдэг нэг тийм, юу юугүй өнгөрсөн цаг дээр хэлэгдээд ирэхээрээ л биш болдог юма да...
одоо бодоход амьдралийн тухай хамгийн үнэн ном бол хүний зовлонгийн шалтагаан түүний 4 үнэн 8н зөв зам гэгчилэн бичисэн нэг жижигхээн хар хавтастай ном байжээ дээ.
модод жил бүр цэцэглэж намар бүр хагдарч, бүүр навчисаа гөвдөгийн адил, байгаль дэлхий элэг бөөрөнд нь наалдсан биднийг бас нэг сайн гөвөж, сэгсэрээд, сэгсэрэх юу байхав ганц сайн шилгээгээд л болчихдог байха даа
уул давсан зам, ухаан дагсан бодол, ...
2007-05-24 - Zvvd
урд маань чармай нүцэгэн хүмүүс алхаж байна гэж
араас нь харсан ч гэлээ ичиж санаа зовлоо
аз болж би цастай ууланд хүрж очилоо
халуун зунаар өвөс навч мод ногооноороо цасанд дарагдаад, даарах юм ёөр байхгүй
гэтэл чи гэнэт гараад ирэх юм (би юу ? гэж битгий асуу, чи гэж би хэлж байга биздээ)
чи одоо энд юу хийж байга юм бэ миний зүүдэнд хүртэл байсан байж одоо бас миний бичисэнийг уншаад сууж байхдаа ядаг юм бэ,...
ахиад зүүдэнд таарвал хохино шүү амжаад тэр шөнө дөө үнсэнэ шүү,
өнгөрсөн шөнө богинхон байлаа үнсэж амжилгүй үүр цайлаа.
...
2007-05-24 - Бэр Цэцэг
учир нь зөвхөн зөвийг үнэнийг гэдэг зарчимтай юм л да. гэвч би тэрийг ингэж боддогоос үнэн худлын завсар 4 хуруу зай байдаг юм гэсэн. тэр зай ч нүд чих 2-ийн хоорондох зай болов уу
хүн гэдэг амьтан сэтгэхүйтэй, тиймгүй бол тэр зүгээр л дах дэгтий шигээр өмсөж үзээд дотор нь орчихдогсон бол яахан сэтгэл төвдөн суух билээ дэ тэр даруйд нь чанарыг нь мэдчихэж болно л доо
Монголчууд хугацаа нь дуус...
2007-05-24 - ydaj baihad daa
vgvi ydaj bhad olsood bhad hoolloj zawdahgvi ymaa
olsood dvvren sholtei ayga tsaligtal ni hiigeed bariiad alhahaar, gar halaad aldchih geed bha ym
vgvi ydaj bhad da sul suudal hoolnii gazart maani algaa...
ydaj bhad shees hvrch bhad jorlond orson nohor garahgvi alaad haychih ym
yadj bhad ene horwoo chini boorhii gej bga deer ni bas zvgeergvi ergeed bdag gej bga, tegeheer tolgoi irgeehees yahaw
olsoloo geed, untsangvi geed ingwel l gej dee
2 gar salgalaad l horwoo delhii daiwaad bh ym
gadaa hviten, zam halitargaatai, awtobu...
2007-05-22 - welocome to my idea
welocome to my idea
helhee bodluudiinhaa howorson jimeer ineej haniaj,
uilj duulj, argadaj argaduulj noirmogduuhan namariin bvleen salhind gunigluun hiiseh nawch adil bodol mini salhnii aysaar iish tiish vsechij bna uu daa.
zamaar hogloroh shargal nawchisiig tiim ongiin hantaaz omsoson zam tsewerlegch 06 tsagt vvreer garch ireed shvvrdej orhih shig.....
hairan ym gej araas ni halglahgvi ch gelee baij l baig l dee gej helmeer boloh ym
zoolon bor horsotoi gazar aadar buuj hamag ym shawhaitai hutgaldah shig minii setgeld aadar buuj urinhan, zunii odriig noiton salhaar ...
2007-05-22 - not bad (Lenski ene tuhai udaan bodsoon)
nertei alband etseg ni zvtgej ortei shirtei amidarch baije,... iin eheldeg zohioliin baataruud negendee bichisen shvleglesen zahidaluud zvrh setgeld mini bui us, tsus geed shingen bvheniig hairaar svvlsen bilee,...
my nickname Lenski
tanhilhan tatianaa gvij ireed hair zarlawal
taminee tatgalzaj chadahgvi aidas tormoor,
Olga hvvhniig hairlaad bhad
Ondoo hvntei taanz irgewel
Ogil hariaj buuduulj vhmeer,.. bi Lenski
Muldasheviin bichdeg lemour atlantic-iin vysees...
2007-05-22 - zayanii hania guihui
2007-05-22 - Дууслаа дууслаа (сар шинийн мэнд)*
Үгүй ер нь тэгээд юм бүхэн худлаа болчхоод байна уу даа...
Алтан гахай жил нь тэгээд бас алтан гайхал жил юм болов уу, алтан гайхах жил юм болов уу, за да бүү мэдээ...
Гэхдээ яахав 25-р суваг ТВ-н Алтай шиг эх орноо нэг яримаар санагдаад: үгүй ээ энэ Монголчууд чинь аягүй сониоон, цагаан сар ч гэх шиг, наадам ч гэх шиг,
үгүй тэгээд энэ нөхдүүд чинь 2 сарынхаа цалингаар 3 долоо хоног хүнс бэлтгэчхээд 3 хоногт идчихдэг юм байна. яасан ч хордлого энэ тэр болдоггүй ходоод гэдэсэв дээ,...
за яахав бэ,үзлээ харлаа, дахиж ...
2006-12-24 - namar tsagaa gej |zaluu nasaa gej|*
Хэлэх хэрэггүй олон үгийг урсгаж
Хэрүүл зодоон эхлүүлж явсан миний омголон залуу насан
Хэзээ ч гудайхгүй гэж сэхүүн явсан, туулж бараагүй миний залуу насан
Чингисийн үр сад болж явсан ч, Чойномын шунхан улаан залуу нас байсангүй ээ
Зоригоор, залуу насаар ир, бяр хийж туучиж явсан залуу насны минь хөлд
Талын, уулын шүүдэр газарт бууж, өвс ногоог налуулж явсан ул мөр хатаж арилаад байхад
Танхилхан гүйж явсан хөл нүцгэн зам маань таяг тулж дуусах хувь заяаг надад дуудаж дээ
Таана хүмүүлийн үнэртэй салхиар сэтгэл дүүрэн амьсгалж явсан уушги, тамхи янжуурын утаанд хордсоор, хатаж хорч...