chadwal bugdiig n

2007-09-05 - амьдрал бүхэн өөр*

өглөө оройн нэгтгэлд би дээрээсээ зургаад жагсана. анд маань энэ үе, орон дотроосоо бүрээ үлээчхээд буцаад хэвтэнэ.

нэг бол хураануудыг хаалга балбаж гүйнэ. хоолны цаг гэж байхгүй.... тоонд орохгүй, жаргалтай...

одоогийн дайны он жилүүдийн тухай кино дарам-ууд хэтэрхий худлаа гэлтэй. нэг магзина сум дуустал буудахад нэг хэсэгтээ бүү хэл бүтэн өдөр чих дүлийрдгийг бодоход, яавч чи инүүгээр, би түүгээр гээд шивнээд яриад байх боломжгүй мэт.

ондина дээр тавиагүй ака 47-оор тоншиж буудах дасгалын үеэр, нэг цэрэг буугаа дийлэхгүй босоод ирэхэд нь, хал цэрэг ууцан дээр нь дэвсэж байж дарж авсныг ...

. Сэтгэгдэл бичих

2007-09-05 - Солдат*

..гурван кг масло идүүлсний дараа бүсээр гэдсийг нь ороож хоёр цэргээр татуулав...

тэдний тооцолдсоноор одоо буцаагаад бөөлжих ёстой. .... өөрсдөө үхтлээ ядартлаа ноолж ноолж аваад, ахин чамаар оролдохгүй гэлэээ. Д хүрлийсэн улаан юм болчихоод, тоглоомыг чинь даасан биз дээ, гэсэн шиг, найр тавьсан инээмсэглэлээр дээд оны цэргүүд рүү ээлжлэн харна.

гэтэл нэг нь ёоо бүр хөлс гарчихлаа, чи нааш ир, хүйтэн ус хийгээд ир гэлээ. нойл руу дөнгөж ороод байхад, араас нэг дээд оны цэрэг орж ирээд халуун ус хий гэлээ, би үгүй э.., хий гэж байна шүү... халуун усаа барьсаар очлоо... хөлөө сандал дээр га...

. Сэтгэгдэл бичих

2007-09-05 - сэтгэлийн тэвчээр...*

...коридороор гүйж явлаа, дандаа л, хаашаа л явна гүйж шогшисоор дасал болж дээ.

нарийн хонгилын дунд хэсэгт цонх руу харан зогссон жа дэргэд нь зэрэгцэж ирэх үест, надад хандан, ӨнхӨрөӨд гэж том дуугаар хэлэв. би гүйж явах зууртаа, газарт өнхөрч, хөрвөөгөөд дэргэдүүр нь өнгөрч босоод цааш гүйлээ....

манай үеэс хамгийн том биетэй, Дорилогжав бид хоёр хамгийн их тоосоо гөвүүлдэг байсан юм.

үргэлж дэглэдэг хал гар нэг удаа мань хүнийг манаанд зогсож байхад нь хашаа даваад, ханган нийлүүлэх ангийн хашаанд ороод ирэв.... Д  : зогс буудлаа шүү. хуцаад бай, танихгүй байна уу чи, ална шүү чамайг, ...

. Сэтгэгдэл бичих

2007-09-01 - үүлнээс бичсэн дурсамж*

намар нас хоёр минь

жихүүн өдөр....

шаргалтах нарны туяа уулсын оройг нил-ягаан болгож, чухамхүү өндрөөс өндөр оргилууд л тийнхүү өнгөө солиход, цэнхэртэх уулсын сүүдэр ба алсын бараа бие биедээ уусан замхрах шиг санагдана....

хорвоогийн наран жаргаж, энэ л дэлхийд нэгэн өдөр дуусаж буй нь энээ. алгуурхан босож, орхимж нөмрөг төдийхнөөр бие ээ хулдан, чулуун шалан дээр дэвссэн олбогон дээр хөдөлгөөнгүй завилан суух лам хуврагуудын дундуур алхаж, байнга шахуу дэлгээтэй байдаг хаалгаар гарлаа. /чулуун хана, хаалга, довжоо.../ төвд уулсын бэл, хицэд барьсан сүм хийдийн үүдээр дөнгөж гарах үесэд ...

. Сэтгэгдэл бичих

2007-08-23 - тас харанхуй *

чулуун ханыг дагасан шатаар хоёр ...... бүдчин бууна. тэр хоёрын хөлөөр шороо чулууны үйрмэг сохор харанхуйд шажигнан урсаж тэрхүү гүн харанхуйн аниргүй чимээг цочоон сэрээж, уруудаж буй шат нэлээдгүй гүнд хүрч төгсөхийг, харанхуйд цуурайтах чимээ гэрчилнэ. тэд айж эмээсэн байх ба ......гэдэг мэдрэхүй нь хэдий хэмжээгээр сул ажиллаж байна төдий хэмжээгээр айдсыг мэдэрдэг гэлтэй. зөвхөн сэтгэл дотроо, өөрийгөө айлгаж болох бүхнийг зураглан, түүнээсээ дээд зэргээр айна. тэр хоёрын айдас түгшүүрийн хамгийн том илрэл бол шатаар уруудаж эхэлснээс хойш бараг хоорондоо нэг ч үг солилцсонгүй алхах ба ...

. Сэтгэгдэл бичих

2007-08-21 - бидний сэтгэл голын ус*

-чи Тэнгээ биш ээ, би огтхон ч тэгж бодохгүй байна, одоо бол. чи ч бас би ч азгүй хүмүүс лав биш. магадгүй, урьд цагийн бөхсөн хайр дурлалаас оч хаяж, дөл гарч, гал болон дахин бадамлахыг хүлээдэгтээ л хэрээс хэтэрсэн найдварт тохирох хариу ирэхгүй болохоор ийм зүйл мэдэрдэг биз дээ. хүн болж төрснийх, баясгалантай, шаналалтай гээд л мэдэрч болох бүхнийг мэдэрч байвал энэ хорвоод унаж ирсэн хүлгээ солихдоо харамсахгүй байх гэж өөрийгөө тайвшруулдаг юм, би. /гэж хэн нэгэн хэлэв, тийм ээ үнэн юм.../

&амп;qуот;нэг голын усанд хоёр ордоггүй&амп;qуот; гэдэг юм. модны сүүдэрт хэвтээд энэ шумуул, ялаа...

. Сэтгэгдэл бичих

2007-08-17 - бодол минь

     бодол минь буцлаж буй боз шиг үнэртэнэ, бодол минь эссэн айраг шиг шуугина. бодол минь савныхаа хэмжээнээс халин сагаж урсана. "би саалийн хувинг томдоо л 10 литерийнх байхыг үзсэн" сүү сааль их байлаа гээд хүхүүр бариад сааж байсныг хараагүй гэж найз маань надад хэлэв. би бодохдоо бодол минь тархны тушаалаар ажиллах хурууны даралт бүрээр үсэг эвлүүлж үг болгоод, үг эвлүүлж өгүүлбэр болгохын нэр юм шиг. гадагшлах ганц араг нь энэ юм шиг санана. ширээн дээрээ үлдсэн Адольф Гитлер-ийн төлөвлөгөө шиг л бодол минь тархиндаа үлдвэл болохгүй юм шиг. дотор минь нэг юм үхчихэж байгаа юм шиг санаг...

. Сэтгэгдэл бичих

2007-08-17 - биегүй би*

 Ойн цоорхойд шаргал наран ээж, зуны бүгчим халуун бүхнийг нозооруулан, байгаль дэлхий залхуутай-яа оршино. Хааяахан нэг сэвэлзэх салхины аясаар моддын орой найгаж, шуугин дуу гаргах ажээ. Энэ нь яг л их устай гол мөрөн мэтээр сонсголонтой дуулдах юм. Багшран ургасан их өвсөн дунд нэгэн хагархай шил хэвтэх бөгөөд түүнийг хэн хэдийд ууж султгасан, за мөн юуных болох нь үл мэдэгдэнэ. Тэрхүү хагархай шил нь ямар нэгэн лонхны ёроол хэсэг бөгөөд мөнөөх бүхнийг амьсгалах аргагүй бүгчим халуу шатаж буй нар түүнийг хайлуулах шахам цонож, төмөр байсан бол улайссан байхаар халаажээ. Нарны цацраг хагарха...

. Сэтгэгдэл бичих

2007-08-16 - өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*

Dennis Rodman гэгч эр, чимээгүйхэн байсан шөнө дундын үед, америк иргэншлийн нам гүмхэн шөнө дундыг цочоосон буун дуу гаргасан юм. Энэ хэрэг хэдийд болсныг би сайн санахгүй байгаа ч их олон жилийн өмнөх хэрэг юм. Тэр даруйд цагдаа нар түүн дээр хүрч очин саатуулсан ба түүнээс хойш түүний биеийн арьс эрээн цоохор болж, мөн зан авир нь ихээхэн өөрчлөгдсөн юм.

 

Тэрээр цагдаа нарын мэдүүлэгт, би өөрийгөө буудан хороосон гэж хэлсэн байдаг.

Safety буюу Монголоор ойлговол аюулгүй ажиллагаа эрхэм болгож би өдөр бүр хүмүүст бүсээ зүү гэж сануулдаг. Энэ таны насыг уртасгана. Хэн нэгэн alcohol хэрэ...

. Сэтгэгдэл бичих

2007-08-14 - Хагархай тольны дууль Парени

Feb 22, 2007 10:13 AM
Салхины уринд жинддэг царцуу цэцэг
Сайхны өмнө сөхөрдөг гандуу заяа
Сар жилүүдийн уртад сорвижоогүй зүрхний шарх
Сархдын охь бялхсан болон жүнз шиг сэтгэл

Хайран залуу насаа эргээд нэг дурсахад
Хагархай толины хэсгүүдийг эвлүүлж суух шиг санагдана...

To be continued...

. Сэтгэгдэл бичих

2007-08-14 - let it real...парени


Өмнөтгөл:
Гараараа бичээгүй найргийг нүдээрээ уншихыг хориглоно!


Очиж үзээгүй харийн шашны сүмийн гадаа
Учирч байгаагүй бүсгүйтэй өнгөрүүлсэн таван хормыг мэдрэхүй...



Найраг ингэж өрнөдөг...

Сул асгарсан цагаан манан хөшгийг
Сэмэрч тунарсан саарал будан сүлээд л...
Сэтгэлийн зүгээс үүр тэмдэгрэх ийм л өглөөд
Чи бидэн хоёр хоёул дуртай болоод л
Сүмийн гадаах хуучин чулуун зам дээр
Чив чимээгүй биесээ ширтэлцэхээр санаандгүй учирч дээ

Улиг болсон нам гүмийн чимээг
Уянгат далсаймийн* хөнгөн анир түрээд л...
Уйтгарийн чанадаас хусэл хуглух энэ л
аялгуунд
тэр би...

. Сэтгэгдэл бичих

2007-08-14 - Haiku like aphorisms by Bayanaa

Гүнж бол жүнз

Амидрал бол амид арал

Шумуул бол жигүүртэн "Мосqуйто хас вингс"

Биелээгүй жаргалаас биелэсэн зовлон дээр

Зовлон бол жаргалд суралцах уйл явц мөн

Жинхэнэ хайр дурлал гэдэг нь 2=2

Ганцаараа бол ганц араа


To be contuined...

. Сэтгэгдэл бичих

2007-08-14 - Dectaphone-tnuud...Парени

Эдийн засагч, энгинээр, хуулич, хулгайч... Тэнэглэлийнхээ цар хурээгээр надтай туйлт биш као-валентийн* холбоогоор холбогдсон нэг анд маань &" Хүн бүр өөрийн мэргэжлийн гэсэн тодотголтой богинохоон хэрчмээр таван мэдэрхуйгээ зогсоо зайгүй, хайр найргүй тасалан огтчиж байдаг нь харамсалтай...&" гэж хэлж билээ.үнэндээ өмнөх өгөөлбэрт бичигдсэн као-валентийн холбоо гэдгийг ч бас би мэргжлийнхээ ууднээс л тайлбарлаж чадах юм байна. С гэсэн царай муутай элэмэнтийн ганцаардсан атомууд энэ холбоогоор холбогдохоороо нүдэндээ шуналийн соривтой, нүүрэндээ шанелийн энгэсэгтэй нүцгэн сэтгэлтэй авгайчуудий...

. Сэтгэгдэл бичих

2007-08-14 - Галзуугийн эмнэлэг бичсэн Парени

Уг нь би яг одоо их дэлгүүрт явж байх ёстой... Утга авцалдаагүй бичлэгийн өнгө аяс бүхий биеэ тоосон нэгэн залуухан зохиолчийн ээлжит романийг худалдаж авахаар, бас найз охиндоо мартийн наймнаар далимдуулан урьд нь авч өгөхсөн гэж хүсдэг байсан зөвхөн миний л төсөөлөлд байдаг цагаан торгон сарпанчикийг авч өгөхөөр. Даанч яг тийм сарпанчик олдохгүй байх л даа, нэг бол туунээс хавгүй дээр хийцтэй, эсвэл цагаан биш огт ондоо ногоон өнгөтэй...


Юутай ч би яг одоо энд, ямар ч хамаагүй, хүний сонирхол татахаар зүйл бичих хүслийнхээ өмнө ялтай мэт компутэрийнхээ ард дуулгавартай нь аргагүй бодлог...

. Сэтгэгдэл бичих

2007-08-14 - хүн бүрийг завьжуулах төсөл pareni*

...Цахлай шувуудын нисэж байгаагаас харахад өнөөдөр далай дөлгөөн, тогтуун байгаа бололтой. Яг ийм нам гүмийн дунд хөлөг онгоцны булангийн энэ жижигхэн зайд бодлогоширч суугаад ажиллах нь надад таатай байдаг юм… Гэхдээ энэ тухайгаа тэдэнд хэлэхгүй ээ, дахиад л шоолуулна, төвөг. Завины тухайд бол бүр ч үгүй. Хэнд ч, хэзээ ч… Анх нэг ой гарантай байхдаа л би нүдээ нээсэн байхаа... Даанч хамгийн тэнэг нь би тэр үед, анх нүдээ нээхэд маань яг юу харагдсаныг санадаггүй ийн... Лавтайяа аав, ээж хоёр маань л хоёулаа нүүрэн дээр минь тонгойчихсон эрхлүүлж байсан байж таараа даа.

Ээжээрээ баасаа ху...

. Сэтгэгдэл бичих

2007-08-09 - ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*

Зүрхний АМРАГ-ууд

шөнөөр ганцаараа, цас шаржигнуулан хэн нэгэн алхаж явна. зүүн Сибирийн хүйтэн агаар тунгуусын нутгаар нэвт үлээж, одод орчилдох шөнийн тунгалаг агаарт хэн нэгний хунгар цасан дундуур уухилан алхах амьсгаа аажимхан замхарна. түүний амьсгаа өндөртэй цуцалтгүй алхах нь үргэлжлээд удаж буй нь халуу шатаж бамбайсан гар хурууны үзүүр, чив чив туслах хөлснөөс нь харахад илт мэдрэгдэнэ. энд, яг л энэ газар аянчид за бас нутгийн ардууд тунгалаг тэнгэрийн дор, ээвэр наран тусаж байх өдрийн гэрэл гэгээтэй цагт осгож үхэх аюултай байдгийг мэдэх тул талхны булан тэргүүтэй хүнс, идэж уух ...

. Сэтгэгдэл бичих

2007-08-06 - учиргүй их хайр*

харахаар л хазаад хаячихмаар, зүгээр байж байх нь хүртэл очоод түлхээд унгачихмаар байдаг....

тэгээ л өөрөө хүн рүү хараа л инээдийн. зарим даа уур хүргэнэ, тэгэхээр нь "чи муу ямар овоо байнаа" гэж бодно. тэгээд зарим өдөр албаар гоёж гоёж ирчхээд урдуур хойгуур яваад байна. би ч танихгүй юм шиг л байна. тэр: - би хэр харагдаж байна гээл асууна, би: -хм, жаахан хүүхдийг гоёчихсон байхад нь танибал уурладаг юм. гэж хэлнэ. уурлаад л цаашаа яваад өгнө. би араас нь хм, бас гоёчихжээ гээд бодоод үлдэнэ. чи муу өөрөө хүн гоёчихоод л, наадамд унадаг гоёлын морь шиг л дүүхэлзтэл алхаж байхад юу гэдэг...

. Сэтгэгдэл бичих

2007-08-02 - onigoo

2 gatsaa:

bi bii bi bi bagadaa oo o o ornoos unaad ga ga ga-gatsaaa boltsiin. chiii chi chi yagad gatsaa bolsiin ?

bi bas baga daa piyanzan deer unaad gatsaa bolchihson ym,  gatsaa bolchihson ym ,  gatsaa  bolchihson ym

. Сэтгэгдэл бичих

2007-07-06 - гайтай юм аа*

эмнэлэгт хэвтэх тамтай юмаа, надад хэн нэгэн нь нэт компьютер чирээд ирдэг болж гүм...

тариа эхэллээ, хоёр булчин луу нэг нэг, судас руу хоёр хатгаж, хатгасан тоогоор шахлаа, шахаж дуусаагүй байхад л аманд амтагдаж байхыг бодоход хүчтэй-дэгээ...

цагаан халаадтай хүмүүс, хэвтрийн дэглэм, бултаж нуугдаж гарч тамхилах, өдөржин хэвтэх, би яг үхсэн юм шигээ...

зүүд хүртэл төөрсөн чимээгүй энэ тасагт зүрх хүртэл сонсогдохоор цохилох юм....

намайг гадуур тэнэхээр, нар шараад толгой халаад байдагсан, энд хэвтэхээр сэтгэлтэй хамт, тэнгэр хүртэл дүнсийгээд, нэг л биш ээ.

урьд өмнө уусан архинууд, у...

. Сэтгэгдэл бичих

2007-07-04 - зүрхээ гэж*

чин хүслийг минь хүлээх дургүй цаг хугацаа яарна

чинийх болчихоод хэчнээн хүлээвч чи минь үгүй байна

эвлүүлж ядсан хайрын үгэндээ бүдэрч

эрх танхилхан чамайг үргээчих болов уу гэж цэрвэсэн

гэнэн хонгор насны маань түүх даль жигүүр-хэндээ мөнхийн шархтай үлдэх нь дээ

чамайгаа алдахгүй гэж гарыг чинь чанга атгадаг

чамайг надаас явахад, санасан сэтгэлээр гарт минь шингэсэн үнэрийг чинь үнэрлэж үлддэг

хөлийн эрхий хуруу нь хүртэл үнэтэй санагдах чамайг би хиргүй сэтгэлээр биширч хайрласан

хол газар орон зайг эс хайхран хайр минь чиний дэргэд

цаг хугацааг үл огоорч хором бүрд зүрх минь чин...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->