2012-03-21 - Атомын цахилгаан станцын үнэн, худал
Японы эрдэмтэн Коидэ Хироакийн номоос…
АЦС ажиллуулахад их хэмжээний цацраг идэвхт хаягдал гарах ба тэр хаягдлын асуудлыг орчин үеийн шинжлэх ухаанд шийдэх ямар ч арга байхгүй. Гэхдээ хорт хаягдал зөвхөн атомын цахилгаан станцаас гарна гэж ойлгож хэрхэвч болохгүй. Уран олборлох шатнаас л их хэмжээний хаягдал хог гарах тул цацраг идэвхт бодисын хордолт ураны уурхайгаас эхэлнэ. Уурхайн дараа ураныг боловсруулж баяжуулах үйлдвэр ч мөн адил их хэмжээний хаягдал гаргана. Сүүлийн шат буюу АЦС-ын реактор ажиллуулахад хортой хаягдал түлш их хэмжээгээр ху...
2012-03-21 - Олон улсад цөмийн асуудал ямар түвшинд байгаа вэ ?
Олон улсад цөмийн асуудал ямар түвшинд байгаа вэ ?
Атомын цахилгаан станц (АЦС)-ын тухайд дэлхийн хэмжээнд нийт гучин орон АЦС ажиллуулж байгаагаас Хятад Хойд Солонгос, Энэтхэг, Пакистан, ОХУ зэрэг улсууд цаашдаа шинэ цөмийн хөтөлбөрүүдийг эрчимтэй үргэлжлүүлж байна[10].
АЦС барих уран баяжуулах цөмийн хөтөлбөрөөс хамгийн анх 1978 онд Австри татгалзсан бол, Швед улс 1980 онд, Итали 1987 онд, Бельги 1999 онд, Герман улс 2000 онд тус тус АЦС барих цөмийн хөтөлбөрөөс гарсан байна. Түүнчлэн Австри болон Испани улс АЦС-ыг хөгжүүлэхгүй байх тухай хуульчилсан байдаг байна.
Фукусимагийн ослын дараа 2011 оны 6 сард Герман болон Швейцари улсууд АЦС-ыг ажиллуулах цөмий хөтөлбөрөө зогсоосон.
2011 оны 3 сард Фукушимагийн АЦС-д болсон осолтой холбогдуулан Герман улсад 8 АЦСтанцын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон байгаа бөгөөд үлдсэн станцуудыг 2022 он гэхэд хаана гэж шийввэрлэсэн[11]. Италийн ард түмэн АЦС-аас улс орон нь татгалзах санал өгсөн[12] бол Швейцари ба Испани улсуудад нэмж АЦС-ын реактор барихыг хориглосон байна[13]. Японы ерөнхий сайд Япон улсын цөмийн энергиэс хараат байгаа байдлыг багасгах уриалга гаргажээ[14]. Тайванийн ерөнхийлөгч ч мөн...
2012-03-10 - 2012-03-11: “V for Vendetta” баг юуг өгүүлнэ вэ?
“Тime” сэтгүүл жил бүр оны шилдэг хүн шалгаруулдаг уламжлалтай. 2007 онд Путин, 2008 онд Обама, уржнан жил Фэйсбүкийг үндэслэгч Марк Цюкеpберг нар тодорч байсан санагдана. Харин 2011 оны шилдэгээр улс төр, нийгэм соёлын тодорхой зүтгэлтэн бус төр засгийн бодлогыг эсэргүүцэн жагссан жирийн иргэнийг онцолсон нь учиртай.
Арабын орнуудыг хамарсан цус урсгасан тэмцлүүдээс гадна, дэлхийн эдийн засгийн хямралаас улбаатай энгийн тайван жагсаал ч цөөнгүй болсон. Сүүлийнхийн тухайд өгүүлвэл, анхлаад “Уолл Стритийг эзлэцгээе!” уриатай том корпорациудыг эсэргүүцсэн жагсаал цуглаан Нью Йоркоос хальж АНУ-ын бусад хотуудад халдварлаад зогсолгүй тив далай алгасч, Торонто, Лондон, Берлин, Ром, Осло, Цюрих гээд 80-аад улсын 100-гаад хотод зохион байгуулагджээ.
Тэгвэл “Эзэлцгээе” уриан дор жа...
2012-02-14 - Цөмийн салбар тойрсон тоглолтууд. Жүжиг нэгдүгээр үзэгдэл
С.Баяр
Ц.Элбэгдорж
С.Оюун
С.Батболд
Цөмийн салбар тойрсон тоглолтууд.
Үгүй шүү, ямар ч тоглолт гэж байхгүй.
Харин жүжиг бий
Ноён НүклерүүдЦөмийн магтуу дуучидЖүжгийг төрийн зүгээс ард түмэн дээ тоглож буй…
Жүжиг нэгдүгээр үзэгдэл
Шинэ үеийн Аалзууд
Нийтлэлийг татаж авах pdf file
“Хаягдал тойрсон тоглолт” нэртэй нийтлэлийг С.Содбаатар гэж сэтгүүлч “Үндэстний Тойм”[1] сэтгүүлд нийтэлжээ.
Уг нийтлэлийн нэрийг “Цөмийн Хаягдал тойрсон тоглолт” гэж ойлгох хэрэгтэй юм. Гэвч сэтгүүлчийн зүгээс “Цөм” гэдэг үгийг санаатайгаар орхигдуулж байгаа нь ерийн нэг хог хаягдлын тухай, мөн хог хаягдал тойрсон аргаа барсан хэдэн хүмүүсийн тухай, тэгээд энэ нь үнэн хэрэг дээрээ улс төрийн тоглолт төдий зүйл гэж харагдуулахыг чармайжээ.
Тэгвэл яагаад хэн үүнийг ийм байдалтай ойлгуулахыг хүсэж байна вэ ? Тэгвэл энэ мэт нийтлэлүүдийн цаана жинхэнэ ямар үнэн нуугдаж байна вэ ?
Эдгээр асуултын хариулт болох ямар жүжиг тавьж буйг та бүхэнд тайлбарлая.
Монголд цөмийн эсрэг яма...
2012-01-24 - Сэрэмжлүүлэг № 3: Цөмийн молиго “үмхсэн” Монголчууд
Уран геологи нэртэй манай блог бол бусдаас хуулдаггүй ба бусдад ч хуулуулаад байхыг дэмждэггүй оюуны өмчийн тухай хууль ба ёс зүйн хэм хэмжээг гүнээ дээдлэн хүндэтгэдэг болно.
Өнгөрсөн жил гарсан цөмийн хаягдал тойрсон шуугианы үр дүнд цөөн хэдэн хүн ажлаасаа чөлөөлөгдөж, ерөнхийлөгч зарлиг гаргаснаар Монголчууд цөмийн аюул өнгөрлөө хэмээн тайвширсан, баярласан.
Харин чухам ямар учраас албаны хүмүүс удаа дараа мэлзэж, буруу зөрүү хариулж байсан талаар, ГХ-ийн сайд Г. Занданшатар Японы тэргүүлэх зэргийн “Майничи” сонинг “гудамжны шар хэвлэл” хэмээн гүтгэж байсан тухай, Цөмийн Энергийн Газрын (ЦЭГ) дарга С. Энхбат “тийм яриа хэлэлцээр хийсэн нь үнэн, гарч ирээд дэлгэрэнгүй ярина” гэж хэлснийхээ дараа Засгийн Газрын хуралдаанаас шууд эмнэлэгт хүргэгдсэн явдал, 2011 оны 1 сард Арабын орнуудаас аялж, Арабын Эмиратад цөмийн түлш нийлүүлж, хаягдлыг нь буцаан авах санал тавьсан С. Батболд 1 сарын 21-нд УИХ-ын нэгдсэн чуулганд хандаж “цөмийн хаягдал булшлах байгууламж байгуул...
2012-01-22 - Сэрэмжлүүлэг № 2: “Хүнс” нэртэй хорноос болгоомжилье
Уран геологи нэртэй манай блог бол бусдаас хуулдаггүй ба бусдад ч хуулуулаад байхыг дэмждэггүй оюуны өмчийн тухай хууль ба ёс зүйн хэм хэмжээг гүнээ дээдлэн хүндэтгэдэг болно.
Оршил
Өнөөдөр Монгол улс элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд толгой цохиж, хорт хавдрын нас баралтаар олон улсад тэргүүлж явна. Нэн ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөлөөр бусад орнуудаас хэт тасархай түрүүлж, удаахь байранд жагссан Гамби улсаас бараг 3 дахин өндөр үзүүлэлттэй байна. Шинэ оны анхны сэpэмжлүүлэгтээ Хятадын сүү, газрын самар, самрын тосонд афлатоксин хэмээх элэгний хорт хавдар үүсгэгч илэрсэн тухай анхааруулж бичсэн. Цаашид ч өөрийн хөтөлдөг http://golomt.org -оор дамжуулан үндэсний аюулгүй байдал, Монгол үндэстний эсэн мэнд оршиход заналхийлж буй аюулын талаарх баримт нотолгоог дэлгэсээр байх болно.
Эхлэл
Өнгөрсөн зун манай нэртэй хүүхдийн ахмад зохиолчдын нэг Замын Үүдэд явж байгаад Эрээнээс ирсэн ачааны вагоныг нээхэд хажууд нь байж таарчээ. Хачирхалтай нь вагоноор дүүрэн “А...
2012-01-15 - Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар, тос
Уран геологи нэртэй манай блог бол бусдаас хуулдаггүй ба бусдад ч хуулуулаад байхыг дэмждэггүй оюуны өмчийн тухай хууль ба ёс зүйн хэм хэмжээг гүнээ дээдлэн хүндэтгэдэг болно.
Сэрэмжлүүлэг № 1 Голомт сайтаас ишлэв. http://golomt.org/
Монгол улс хорт хавдрын улмаас үүдсэн нас баралтаар дэлхийд 2-рт бичигдэх болж, элэг болон улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр 1-рт, ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд 2-т тэргүүлж буй өнөө үед эрүүл хүнсний хэрэглээ нь үндэсний аюулгүй байдлын нэн чухал асуудлын хэмжээнд тавигдах болжээ. Хоол хүнс, өргөн хэрэглээний барааны дийлэнхийг гадаадаас авдаг, дотоодын үйлдвэрлэл нь стандарт болон ариун цэвэр, аюулгүйн баталгаа тааруу төдийгүй Монгол улсад бараа бүтээгдэхүүнд тавих хараа хяналт сул, хариуцлагагүй ханддаг байдал нь ард иргэд биднийг өндөр сэрэмжтэй байхыг шаардаж байна.
Мэдлэг мэдээлэл бол асар их хүч. Тиймээс мэдээллийг цаг тухайд нь олж аваад холбогдох байгууллага, эрх баригчдын сонорт хүргэж, тэднээс зохих арга хэмжээг авахыг нэхэн шаардах, ногдсон...
2012-01-15 - Киргиз алим — хүнс үү эсвэл цацраг идэвхт хор уу?
Цацрагийн хор уршгийг таниулахаар голомт.орг блогтой хамтарч ажиллаж байгаа тул хэд хэдэн цуврал нийтлэлийг өөрийн блогоор дамжуулан нийтлэхээр шийдвэрлэсэн билээ.
Уран геологи нэртэй манай блог бол бусдаас хуулдаггүй ба бусдад ч хуулуулаад байхыг дэмждэггүй оюуны өмчийн тухай хууль ба ёс зүйн хэм хэмжээг гүнээ дээдлэн хүндэтгэдэг болно.
Сүүлийн үед ”Киргиз алим зарна” гэсэн зар залхтал явж байна. Гэтэл үнэндээ санал болгоод байгаа Киргиз алим нь хүнс мөн үү гэдэг асуудал бас эргэлзээтэй ажээ. Ямартаа ч энэ талаар зарим нэг судалгаа хийснээ та бүхэнд танилцуулъя.
Киргизстаны цацраг идэвхт хаягдал тархах аюултай
Хуучин Зөвлөлт Холбоот Улс гэж байхад л Киргизэд уран болон газрын ховор металл олборлож байжээ. Бүр 1940-өөд оноос эхэлсэн энэ олборлолт нь 20 гаруй жилийн туршид үргэлжилсэн ба Киргиз улс нь ЗХУ-ын уран олборлох үйлдвэрлэлийн гол төвд тооцогддог байв. Чухам Киргизийн Майлуу-Суу голын хөндийд олборлосон уранаар Зөвлөлт улс анхныхаа цөмийн зэвсгийг бүтээсэн аж. Харин хамаг уранаа ухуулсан Киргиз улс асар их үйлдвэрлэлийн хог хаягдал, түүн дунд aa цацраг идэвхт ураны хаягдалтай хоцорчээ.
2008 онд Давост болсон Гамшиг бa Эрсдэлийн асуу...
2012-01-08 - The story of the Mongols whom we call the tartars
зиа ингээд та бүхэндээ түүхийн нэн чухал эх сурвалжуудын нэг болох The story of the Mongols whom we call the Tartars = Historia Mongalorum quos nos Tartaros appellamus : Friar Giovanni di Plano Carpini's account of his embassy to the court of the Mongol Khan
буюу Антиварийн тэргүүн хамба Жиованни дел плано карпиний[1] бичсэн Татар хэмээн бидний нэрлэдэг Монголчуудын түүх оршивой гэх номыг хүргэж байна
[1] Giovanni da Pian del Carpine Giovanni da Pian del Carpine, or John of Plano Carpini or John of Pian de Carpine or Joannes de Plano (ca. 1182 - August 1, 1252) was one of the first Europeans to enter the court of the Great Khan of the Mongol Empire. He is the author of the earliest important Western account of northern and central Asia, Rus, and other regions of the Mongol dominion. He was the Serbian Primate and Archbishop of Antivari from 1247 to 1252.
2011-12-29 - Намайг гаргаарай (уншсан номын тухайд)
Үзсэн кино, уншсан номын тухайд...:
"V for vendetta" үнэхээр сэтгэлийг минь хөдөлгөж чадлаа бурхан минь гэж, үнэхээр янзтай... Улс орон юу болдгийг яаж удирддагийг өгүүлж чаджээ. Alan moore болон David lloyd-ийн бүтээл 2006 онд дэлгэцнээ амилсан тоталитар дэглэмийн тухай нийгмийн гажуудлын тухай гайхалтай өгүүлэмжтэй энэ бүтээлд хүний сэтгэлд хоногшмоор хэсгүүд олон ажээ.
Битгий март хэзээ ч битгий март... Төр нь иргэдээсээ айж байх ёстой болохоос... Энэ улсад амьдарч байсан хүмүүс... Эрх чөлөө... Чи одоо мэдэрч байна уу... Ямар нэг үзэл бодлынхоо төлөө үхэхэд бэлэн байж чаддагийг ....гээд л .... Энэ кино үнэн гоёо оо, баатрууд нь сэтгэлд хоногшим үгнүүдээр хоорондоо ярилцана...
Гойд юм байхгүй хирнээ өгүүлэмж нь нэг тийм хүчтэй... Асар том үйл явдлыг асар энгийнээр өгүүлсэн гэмээр. Яг л хөхөөний үүрэн дээгүүр (one flew over the cuckoo's nest) шиг гайхалтай бүтээл юм.
Саяхан түргэнээр эмнэлэгт хүргэгдэж улсын эмнэлэгт ямар нэгэн сонголтгүй хэд хоног хэвтэв.
Төрсөн өдрийнхөө үдшийг ч эмнэлэгт хэвтэж өнгөрөөлөө. Хүн амьдралынхаа зуршил хэмнэлээр л өөртөө өвчин дуудах юм аа даа...
Тааз ширтэж хэвтэхэд "searching javkhalan...
2011-12-05 - Монгол улсын ураны нөөц дэлхийд...
Ингэхлээр эхний арав гаруйхан улс л нийт нөөцийг эзэмшдэг гэж ойлгож болно. Тиймээс манай орон ураны нөөцөөр 15 болон 16-д жагсан байх нь төдийлөн ач холбогдолгүй бөгөөд нөөцийн хэмжээ нь тун бага билээ.
Иймд дэлхий хэмжээний БАЯН гэх нөөцтэй гэж ярьдаг нь буруу юм. Ураны улаан ном гэх мэт
Uranium 2007: Resources, Production and Demand
A Joint Report by the OECD Nuclear Energy Agency
and the International Atomic Energy Agency
2008
World Distribution of Uranium Deposits (UDEPO)
with Uranium Deposit Classification 2009 Edition
Printed by the IAEA in Austria
Uranium Resources and Nuclear Energy
EWG-Series No 1/2006
эх материалууд яг миний гар дээр дэлгээтэй байна.
Монголчууд ураны нөөц ба олборлолтоор хэзээ ч дэлхийн хэмжээнд үнэ ханш ярилцах стратегийн түвшинд гарч ирэх боломжгүй бөгөөд эрх зүйн хувьд ч өөрийн газар нутаг дээрх орд газрууд дээрээ хувь эзэмшиж чадахгүй байна. Жишээ нь Ханресоурсиз олон улсын арбитрийн шүүхээр ОХУ-д 70 жилийн туршид тавьсан "их өр" -өөс давсан их мөнгө нэхэмжилсэн нь үүнийг харуулж байна.
Ямартай ч монгол орны нөө...
2011-11-15 - Намайг гаргаарай
"V for vendetta" үнэхээр сэтгэлийг минь хөдөлгөж чадлаа бурхан минь гэж, үнэхээр янзтай... Улс орон юу болдгийг яаж удирддагийг өгүүлж чаджээ. Alan moore болон David lloyd-ийн бүтээл 2006 онд дэлгэцнээ амилсан тоталитар дэглэмийн тухай нийгмийн гажуудлын тухай гайхалтай өгүүлэмжтэй энэ бүтээлд хүний сэтгэлд хоногшмоор хэсгүүд олон ажээ.
Битгий март хэзээ ч битгий март... Төр нь иргэдээсээ айж байх ёстой болохоос... Энэ улсад амьдарч байсан хүмүүс... Эрх чөлөө... Чи одоо мэдэрч байна уу... Ямар нэг үзэл бодлынхоо төлөө үхэхэд бэлэн байж чаддагийг ....гээд л .... Энэ кино үнэн гоёо оо, баатрууд нь сэтгэлд хоногшим үгнүүдээр хоорондоо ярилцана...
Гойд юм байхгүй хирнээ өгүүлэмж нь нэг тийм хүчтэй... Асар том үйл явдлыг асар энгийнээр өгүүлсэн гэмээр. Яг л хөхөөний үүрэн дээгүүр (one flew over the cuckoo's nest) шиг гайхалтай бүтээл юм.
Саяхан түргэнээр эмнэлэгт хүргэгдэж улсын эмнэлэгт ямар нэгэн сонголтгүй хэд хоног хэвтэв.
Төрсөн өдрийнхөө үдшийг ч эмнэлэгт хэвтэж өнгөрөөлөө. Хүн амьдралынхаа зуршил хэмнэлээр л өөртөө өвчин дуудах юм аа даа...
Тааз ширтэж хэвтэхэд "searching javkhalan" гэж миний нэрлэсэн өвгөн fm-ийнхээ сувгийг байнга солино....
2011-10-10 - хотын хог ба миний амьдрал
Өглөө бүр би гэр хорооллын тоост гудамжнаас гардаг байлаа... Эмээ бид хоёр амьдардаг байсан болохоор би өглөө нүүрс хийнэ... Заримдаа хичээлийн цамцны ханцуй тортог болчих нь энүүхэнд байсан... Эмээгийн тохой нугалрахгүйн дээр аль хэдийнээ баргийн юм өргөж даахгүй болсон байлаа.
Ангидаа би охидтой ярилцдаггүй байсан. Дотроо би надаас нүүрс ханхалж байгаа байх гэж бодно.
Өвлийн хувцасгүй үед гэнэтхэн хүйтэрч цас орвол автобус хүлээж байх даа ТҮЦ-ийн араар орж хүмүүсээс нуугдангаа чихээ барьж, тийм байгаадаа баясан инээдэг байж билээ...
Энд тэнд явахдаа би сэмхэн хог түүж цэвэрлэж явдаг. Саяхан Богд ууланд гарахад гадаадын иргэн хоёр эмэгтэй манайхны хаясан нойтон салфетка, нойлын цаас хуванцар савыг түүж цэвэрлэж явна билээ... Ядуу чадуу өссөн баг нас маань намайг дээрэлхэх бөөрөлхөх хүнээр бишгүй дээ нэг элдүүр ханасан тул би аядуу зөөлөн гэхээсээ яалт ч үгүй аймхайдуу хулчгар байсан хэрэг. Тийм дээ ч өөтэй шүүмжилмээр зүйл гарахад өөрөө ханцуй шамлан хийнэ үү гэхээс дуугүй л байж байдаг байсан хэрэг.
Харин одоо цэвэр цэмцгэр байя гэж бодох маань хэтээсээ багийн хүмүүжил маань байсан бөгөөд хог түүсэн нь биш хаясан нь ичих хэрэгтэй гэсэн мэдрэмж тэр хо...
2011-10-09 - Ураны уурхайн уршиг ба Нигер улсын жишээ
“Таныг гэртээ гэрэл асаахад манай энд амьдрал зогсдог.” Том ЛаБлон, Сисетон, Дакота, ураны уурхайгаас бичиж байна...
Ерөнхий ойлголт буюу ураны уурхайн хаягдал
Уран олборлох нь экспортоос олох орлого, ажлын байр (гэхдээ аюултай бөгөөд түр зуурын) бий болгох сайн талтаа. Гэвч олборлолтын байгаль орчин, эдийн засаг, нутгийн ард, эрүүл мэндэд учруулах хор уршиг нь тэдгээр сайн талаасаа илүү хөнөөлтэй.[1]
Олборлуулж байгаа ураны уурхай олон төрлийн хорт хаягдал бий болгодог :
Агаарт хаях хаягдал : радон хий болон цацраг идэвхт тоос
Ураны уурхайн хамгийн аюултай хаягдлуудын нэг нь радон хий. Нүдэнд үл үзэгдэх, үнэргүй энэ ховор хий нь бүтээгдэхүүн боловсруулах төхөөрөмж, ухсан шороо, шингэн хаягдал хадгалах савнаас тархдаг.
Радон хий нь хэдэн арван километр хол салхинд тээгдэх боломжтой. Харьцангуй хурдан (физик үе нь 3,8 өдөр) задарч цацраг идэвхт хүнд металлууд үүсгэдэг. Түүнээс гадна эдгээр металлыг залгивал илүү их цацраг хортой. Гэтэл эдгээр металл нь ураны уурхайн агааржуулагч нүхний ойролцоох газар, ургамалд тогтож залгих замаар хордуулдаг. Альфа туяа цацруулагч эдгээр цацраг идэвхт атомуудыг амьсгалах юм уу залгиснаар...
2011-10-09 - Ураны уурхайн уршиг
“Таныг гэртээ гэрэл асаахад манай энд амьдрал зогсдог.” Том ЛаБлон, Сисетон, Дакота, ураны уурхайгаас бичиж байна...
Ерөнхий ойлголт буюу ураны уурхайн хаягдал
Уран олборлох нь экспортоос олох орлого, ажлын байр (гэхдээ аюултай бөгөөд түр зуурын) бий болгох сайн талтаа. Гэвч олборлолтын байгаль орчин, эдийн засаг, нутгийн ард, эрүүл мэндэд учруулах хор уршиг нь тэдгээр сайн талаасаа илүү хөнөөлтэй.[1]
Олборлуулж байгаа ураны уурхай олон төрлийн хорт хаягдал бий болгодог :
Агаарт хаях хаягдал : радон хий болон цацраг идэвхт тоос
Ураны уурхайн хамгийн аюултай хаягдлуудын нэг нь радон хий. Нүдэнд үл үзэгдэх, үнэргүй энэ ховор хий нь бүтээгдэхүүн боловсруулах төхөөрөмж, ухсан шороо, шингэн хаягдал хадгалах савнаас тархдаг.
Радон хий нь хэдэн арван километр хол салхинд тээгдэх боломжтой. Харьцангуй хурдан (физик үе нь 3,8 өдөр) задарч цацраг идэвхт хүнд металлууд үүсгэдэг. Түүнээс гадна эдгээр металлыг залгивал илүү их цацраг хортой. Гэтэл эдгээр металл нь ураны уурхайн агааржуулагч нүхний ойролцоох газар, ургамалд тогтож залгих замаар хордуулдаг. Альфа туяа цацруулагч эдгээр цацраг идэвхт атомуудыг амьсгалах юм уу залгиснаар уушги...
2011-10-09 - Ураны уурхайн уршиг
“Таныг гэртээ гэрэл асаахад манай энд амьдрал зогсдог.” Том ЛаБлон, Сисетон, Дакота, ураны уурхайгаас бичиж байна...
Ерөнхий ойлголт буюу ураны уурхайн хаягдал
Уран олборлох нь экспортоос олох орлого, ажлын байр (гэхдээ аюултай бөгөөд түр зуурын) бий болгох сайн талтаа. Гэвч олборлолтын байгаль орчин, эдийн засаг, нутгийн ард, эрүүл мэндэд учруулах хор уршиг нь тэдгээр сайн талаасаа илүү хөнөөлтэй.[1]
Олборлуулж байгаа ураны уурхай олон төрлийн хорт хаягдал бий болгодог :
Агаарт хаях хаягдал : радон хий болон цацраг идэвхт тоос
Ураны уурхайн хамгийн аюултай хаягдлуудын нэг нь радон хий. Нүдэнд үл үзэгдэх, үнэргүй энэ ховор хий нь хүдэр олборлох ба баяжуулах үед боловсруулах төхөөрөмж, ухсан шороо, шингэн хаягдал хадгалах савнаас тархдаг.
Радон хий нь хэдэн арван километр хол салхинд тээгдэх боломжтой. Харьцангуй хурдан (физик үе нь 3,8 өдөр) задарч цацраг идэвхт хүнд металлууд үүсгэдэг. Түүнээс гадна эдгээр металлыг залгивал илүү их цацраг хортой. Гэтэл эдгээр металл нь ураны уурхайн агааржуулагч нүхний ойролцоох газар, ургамалд тогтож залгих замаар хордуулдаг. Альфа туяа цацруулагч эдгээр цацраг идэвхт атомуудыг амьсгалах юм уу з...
2011-09-30 - Сүүлийн жилийн хугацаанд уншсан номнууд
2011-09-20 - Мөнхийн хөршийн мөнхийн гомдол
Цөмийн хаягдал өөртөө агуулж хөрш орнууддаа хохирол учруулж байна.
Цөмийн хаягдалыг Монголд булшлах гэж байгаа талаар сүүлийн үед их шуугих болсон нь юун түрүүн Монголын дотоод улс төрийн тэмцлээс үүдэлтэй. Цөмийн хаягдал Монголд булшлах дамжуулан тээвэрлэх нь хэд хэдэн хуулиар хориотой. Улс төрийн шинэ хуваагдлаар буй болж байгаа бүлэглэлүүд биенээ буруутгаж яллахын тулд энэ талаар гарсан батлагдаагүй мэдээллийг өргөнөөр ашиглаж байгаа. Тэр байтугай зарим нь гадаад орнуудад хамаатан саднаараа элдэв эсэргүүцлийн жагсаал зохион байгуулуулж буй нь эргээд дотоодын улс төрийн тэмцэлд ашиглах зорилготой болно. Харин Монгол улс цөмийн технологийг хөгжүүлэх, уран боловсруулах талаар хуулийн дагуу хөтөлбөр боловсруулж үүнд эхний ээлжинд жилд хоёр сая доллар зарцуулж байгаа нь Монголын өөрийнх нь асуудал юм. Арабын орнуудад шинээр баригдах гэж байгаа цөмийн станцуудад Монгол улс түлш бэлдэж нийлүүлэх талаар анхдагч яриа болсон нь өрсөлдөгч орнуудад нэлээд хардлага төрүүлж, Монголын дотоод улс төрийн тэмцлээс үүдэлтэй маргааныг улам дэвэргэж байгаа болно. Дэлхийн урааны нөөцийн хоёр хувийг агуулж ...
2011-09-04 - Шийдэгдээгүй асуудал буюу цөмийн хаягдлыг мөнхөд булшлах байгууламж
2004 онд Невада мужийн Якка ууланд Америкийн цөмийн хаягдлыг булшлах агуулах байгууламжийг барих ажил зогссон. Учир нь засгийн газраас төлөвлөсөн асар аюултай цөмийн хаягдлыг булшлах байгууламжийг барихад 10 000 жилийн аюулгүйн баталгааг хангалттай биш гэж Америкийн шүүх үзжээ.
Плутони-239-ийн хагас задралын хугацаа 24 400 жил байдаг. Жишээ нь 30 тонн плутони хадгалахад 24 400 жил өнгөрсний дараа ч 15 тонн плутони хорт туяагаа цацруулсаар л байна гэж ойлгож болох юм. Манай эриний тоолол эхэлснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд хүний насаар тооцвол дөнгөж 80 үе өнгөрсөн байна. Харин 24 400 жил гэдэг нь 960 үе удам дамжих хугацаа ажээ.
10 000 жилийн аюулгүйн баталгаа гэдэг бол хэмжээ хязгааргүй бардамнал юм. Онолын хувьд одоогийн цугларсан цөмийн хаягдлын хэмжээ, цөмийн хаягдлын хор хөнөөлтэй байх хугацааг тооцож үзвэл 1 сая буюу түүнээс олон жилийн аюулгүйн баталгаа шаардагдах нь ойлгомжтой. Гэхдээ бодит амьдрал дээр энэ нь огт утгагүй, хэрэгжүүлэх боломжгүй зүйл юм.
Өмнөх жишээн дээр тайлбарлавал 30 тонн цөмийн хаягдал урвалд орж задарсаар 366 000 жил өнгөрөхөд 1 кг болно. Гэвч энэ цацраг идэвхит хаягдлын зөвхөн 1 граммыг хэдэн мянга хувааса...
2011-07-21 - миний хийхийг хүсэж байгаа ажлууд
Нийгэм улс орон оо сайхан болгохын төлөө миний хийхийг хүсэж байгаа ажлууд ба арга замууд
1. Байгалийн түүхийн музейн үзвэрүүдийн арын холбогдох зургуудыг шинэчилж өгөх
ингэх дээ фото студи болон төслийн байгууллагатай хамтрах арга замаар хэрэгжүүлэх
2. "шинэ нийтийн номын сан байгуулах төсөл" хэрэгжүүлэх
ингэхдээ ашигт малтмалын орлогоос төсөлд хандив татаас авах, аймаг сум бүрд салбар номын сан байгуулах үгүй ядаж дэлхийн сонгодог уран зохиолын бүрэн эх нэвтэрхий тольтой ганц тавиур, үүнийг улсын их хурлын гишүүд, тус газар орны унаган иргэд компани аж ахуй нэгжүүдээр дэмжүүлэх
3. Монгол залуу хүн бүрийг ургийн бичиг хөтөлдөг байх санаачлаг хэрэгжүүлэх
ингэхдээ нордоггүй урагдахгүй цаасан дээр ширэн хавтастай багадаа 9 үеийн ургийн хэлхээг хөтлөх боломжтой байлгах, мэдэх үеэсэ эхлээд л хаана амьдардаг, юу хийдэг байсан хэний хэн болох гээд л бичиж болохоор, болж өгвөл удиртгал хэсэгт нь ургийн бичиг хөтлөх арга зүйн хэн нь үргэлжлүүлэн улаа нэхэж бичих тухай зөвлөмж, жишээ болгож эзэн Чингисийн ургийн бичгийг оруулж өгнө.
4. Уран болон цацраг идэвхтэй болон химийн бусад мөнгө ус, цианитийн хор уршгийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэх,
ингэхдээ химий...